Э.ДОЛГОРСҮРЭН /ЭДИЙН ЗАСАГЧ, УДИРДАХУЙН УХААНЫ МАГИСТР/
Социализмийнүеийн хэллэгээр Монголын сор болсон сэхээтнүүд ядуучуудын эгнээнд шилжчихсэн төрд үгээ сонсгохын төлөө төрөл бүрийн аргаар тэмцэж байна. Тэд төрөөс баян тарган амьдрал нэхээгүй. Тэд ирээдүй хойч, үр хүүхдүүдийнхээ амьдралын баталгааг төрөөс нэхэж байна. Тэд эх орондоо тайван, амар амгалан, ажил, амьдралдаа сэтгэл дүүрэн явахыг хүсэж, тэр нөхцлийг төрөөс шаардаж байна.
Улсад 20 шахам жил эрдэнэт хүний амь амьдралын төлөө цаг наргүй зүтггэсэн, 400.0-500.0мянган төгрөгөөр амьдралаа залгуулж, 3 хүүхдээ тэжээж яваа эх, аргаа барахдаа үсээ зулгаан байж төр засгаасаа аврал эрж байгааг харлаа. Даанч дээ төр минь 3 .0 саяхан иргэнээ ийм байдалтай байлгах ч гэж дээ гэж харамсан бодож, мөн давхар айдас төрснөө нуух юун.
Монгол Улсын Ундсэн хуулиар Монгол улсын иргэн бүр эруул, аюулгуй орчинд сайн сайхан амьдрах эрхтэй. ТӨР ЗАСГИЙН ҮНДСЭН ҮҮРЭГ ҮҮНИЙГ Л ХАНГАХ.
Бид эдийн засгийн бодлогын хувьд 28 жил ямарч эмх цэгцгүй, 4, 4 жилээр “ Улс төрч” гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүсээр өөрсдийгөө,улс орноо тоглуулсаар өдийг хүрлээ.
Тэд мэргэжлийн байгууллага, тэдний үгийг сонсохгүй, нотолгоонд суурилсан тооцоо судалгаа, уялдаа холбоо, макро болон микро эдийн засгийн бодлогыг амныхаа зоргоор, хэмжээнийхээ хирээр өөрчилсөөр өнөөдрийн эдийн засгийн хүндрэл, бидний энэ “амьдралыг” бий болгосон.
Мөн цалин хөлсөө нэмүүлэхээр шаардаж байгаа багш,эмч нарт, үүнийг зохион байгуулж байгаа Үйлдвэрчний байгууллагад хандан хэлэхэд та нөхдийн тавьж буй шаардлага зөв ч эдийн засгийн нөхцөл байдлын хувьд боломж муутай цаашилбал “валютын сан зөвшөөрөхгүй байна” гэсэн ганц үгээр бүх асуудлыг халхавчлах, зөвхөн нэмэлт эх үүсвэр гарган багахан хэмжээнд “Гал унтраах” байдлаар асуудлыг шийдэж байгааг хэлэх нь зүйтэй.
Монгол улсын Төрийн албаны хуулинйн 58.2-т “Төрийн ажилтны цалин хөлс өөр салбарын ижил мэргэжлийн албан тушаалтны цалин хөлснөөс 5% -иас доогуур байж болохгүй. Үүнээс доош хэмжээнд байх тохиолдолд Засгийн газар асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй гэж заасан байгаа.
Гэтэл өнөөдөр төрийн албаны дундаж цалин ижил мэргэжил байтугай 2017 оны статистикт улсын дундаж сарын цалингаас 24.5 хувиар доогуур цалин авч байна. Улсын дундаж цалин 927.000 төгрөгийн цалинг салбараар авч үзвэл:
- Уул уурхайн ажилчдын сарын дундаж цалин 2221.2 мянган төгрөг,
- Хувьцаат компанит цалин хөлс 1084.6 мянган төгрөг,
- Төрийн өмчит үйлдвэрийн газрын цалин 1217.2 мянган төгрөг,
- Орон нутгийн үйлдвэрийн газрын цалин 728.2 мянган төгрөг,
- ТТБ-ын цалин дунджаар 806.4 мянган төгрөг,
- Хоршоо нөхөрлөл 465.4 мянган төгрөг,
- Төсөвт байгууллагын дундаж цалин- 726.2 мянган төгрөг байна.
- Үүнээс:Багш нарын \үндсэн\ цалин- 760.8мя/ төг
- Эрүүл мэндийн салбарын дундажцалин -769.4мя/төг
- Урлаг спортын салбарын дундаж цалин- 648.4мя/төг
- Төрийн удирдлага, батлан хамгаалах,-837.1мя/төг
- Бусад салбар \шүүх,прокурор, цагдаа- 1127.7 мян/төг тус тус байна.
Түүнчлэн 2018 оны Улсын төсөвт төсөвлөгдсөн цалин, төрийн албан хаагчдын дундаж цалин, төрийн албан хаагчдын тоо 3 асар их зөрөөтэй байгаа нь харамсалтай. Төсөвт байгууллагын ажилтан, албан хаагчдын тоо ямар ч мэдээ статистик тоогоор нарийвчлан гаргаагүй, зөвхөн 190.0-192.0 гэсэн бүдүүвчилсэн тоотой байна.
Төрийн ажилтны цалин хөлс бага байгаагийн үндсэн бодит шалтгааныг төрийн албан хаагчийн тооны хэт өсөлттэй холбон харж байна. 2018 оны Нийгмийн даатгалын нэгэн мэдээгээр төрөөс цалинжигчдын тоог 216.456 гэсэн байна. 2008 онд төсвийн нийт ажилчид 132.0 байсан байна. Тэгвэл энэ тоо сүүлийн 2 сонгуулийн хугацаанд бараг 2 дахин өссөн нь бодит үнэнд нийцнэ. Саяхан Монгол улсын шадар сайд яамдуудад хийгдсэн сахилга, хариуцлага сайжруулах шалгалтын дүнг танилцуулахдаа нэг л яаманд гэрээт ажилтан статус доор 30 гаруй ажилтан цалинжиж байгааг мэдээлж байгаа нь таны цалин хөлс дахин дахин хуваагдаж таньд хүрч байгаа гэсэн үг.
Төр иргэнээ ажилтай байлгах үүрэгтэй боловч ийм ядуу аргаар иргэдээ ажилтай болгох, сонгуулийн “ШАГНАЛ” хэлбэрээр төрийн ажилтны орон тоог хэт өсгөж, цалинг нь зохиомлоор 500.0-600.0 төгрөгт барих нь нийгэмд асар их хор хөнөөл учруулж (төрийн албаны нэр хүнд унах, авилгалд өртөх, тогтвортой байдал алдагдах гэх мэт), ядуурлын хүрээг тэлж байгаа нь тодорхой байна.
Цалингэж юу юм вэ? ЭНЭ БОЛ ТОО. Эдийн засаг бол тоог удирдах урлаг. Тэр урлагийг төр нь эзэмшиж, улс орныхоо болон ард түмнийхээ амьдралыг өөд нь татах нь төрийн үндсэн үүрэг байдаг.
Төрийн албаны орон тооны хэт өсөлт, төрийн албаны олонхийн цалин бага байгаагийн шалтгааныг өнгөц судлахад:
Нэг: 9 яамтай байснаа 16 яамтай, нэмээд маш олон агентлаг бүтцүүд бий болсонбайна. Дотор нь үзвэл бүх яам дэд сайдтай, хороо, агентлаг,аймаг нийслэл, сум дүүргүүд, тэр ч бүү хэл газар, хэлтсүүд нь ч тус бүрнээ 1-5 орлогчтой болсон байна.
Хоер: Орон нутгийн эрх хэмжээ хэмээн орон нутгийн засаг захиргааны албан тушаалтнуудын тоо 5-10 дахин өссөн нь судалгаагаар харагдаж байна.
Тухайлбал:Аймаг нийслэл, сум, дүүргийн тэр ч бүү хэл баг хорооны иргэдийн хурлын ажлын албаны орон тоо 2013 оноос хэт данхайрч 5.0-10.0 дахин өссөн байна. Мөн орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг олноор байгуулж тэнд маш олон орон тоо гаргасан. Тэдний цалин хөлс орон нутгийн төсвөөс гарч байна.
Гурав. Хэдийгээр төсвөөс цалинждаггүй ч татвар төлөгчдийн мөнгөөр Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олноор байгуулж тэнд ажиллагсдын орон тоо, цалин хөлс, шагнал урамшуулал төрөөс ямарч хяналтгүй болсон.
Жишээ нь Төрийн банкны захирал 10-аад орлогчтой, өөрийнх нь хэлснээр цэврээрээ сард 13.0 хан сая төгийн цалинтай гээд сууж байх жишээтэй.
Дөрөв. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын ТУЗ-ийн гишүүн нэрээр төрийн өндөр албан тушаалтнууд давхар сууж тэнд асар их мөнгө урсаж байна. Чухамдаа энэ мөнгө төсвийн орлого талдаа суулгаад таны цалин хөлс нэмэгдүүлэх эх үүсвэр болох учиртай юм.
Тав.Нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал, нийгмийн асуудал шийдвэрлэх нэрийн дор төсөв захирагч бүр ихээхэн хэмжээний мөнгө шат шатандаа ашиггүй урсгаж байна.
Зургаа.Ажлаасхалагдсаны тэтгэмж болгон 3-6 сарын цалинтай тэнцэх мөнгийг тухайн байгууллага, мөн ажилгүйчүүдийн тэтгэмж нэрээр Нийгмийн даатгалаас мөнгө авч байгааг тооцож үзвэл хэдэн арван тэр бумын тооцоо гарна.
Та ажлаас бүтцийн өөрчлөлтөөр халагдсан бол таны мөнгийг хуулиараа төр нь төлөх нь зүйн хэрэг. Гэтэл одоо тухайн даргын үзэмж, нам эвслийн харъяаллаар ажлаас халагдаад тэр мөнгөө төрөөс авдаг жишиг тогтоод удаж байна. Буруу шийдвэр гаргасан дарга тухайн хохирлийг төлдөг байсансан бол төрийн албаны тогтвортой байдал ч сайжрах байсан. Шүүх нь ч “төр төл” гэсэн шийдвэр гаргаж байгаа нь цаад утгаараа ТАТВАР ТӨЛӨГЧ ТА БҮХЭН ТӨЛ гэсэн үг юм.
Төрийн ажилтны цалинг, улсын дундаж цалинд хүргэхэд 500.0 гаруй тэр бум төг шаардагдаж байна.Тооцоог хүснэгтээр харуулав
№ |
Төрийналбанхаагчидсалбараар |
Төрийналбанхаагчдынтоо |
Одоо авч буй цалин /мянган төгрөгөөр / |
Улсындундажаасзөрүү |
Улсындундажцалиндхүргэхэд
шаардагдаххөрөнгийнхэмжээ / мян.төг / |
Сараар |
Жилээр |
Тоогоор |
Хувиар |
Нэг. Төрийн албан хаагч /бүгд / |
190.000 |
726.2 |
8.714.4 |
-240.80 |
-25% |
549,024,000.0 |
1.а |
Боловсролын салбар |
45.800 |
760.8 |
9.129.6 |
-206.20 |
-21% |
113,327,520.0 |
1.б |
Эрүүлмэндийнсалбар |
46.800 |
769.4 |
9,232.8 |
-197.60 |
-20% |
110,972,160.0 |
1.в |
Цагдаа, цэрэгарми |
48.250 |
857.1 |
10.285.2 |
-109.90 |
-11% |
63,632,100.0 |
1.г |
Бусадсалбар |
49.150 |
648.4 |
7.780.8 |
-318.60 |
-33% |
187,910,280.0 |
Цалин хөлсийг нэмэхэд дараах эх үүсвэр, нөөц боломж байна гэж үзэж байна. Үүнд:
Нэг: Дээр дурдсан нөлөөллүүдийг тооцоод засаж залруулж чадвал 100.0-аад тэрбум төгрөгийн эх үүсвэргарна.
Хоёр: 2018 оны цалингийн сан 1833.6 тэр бумтөгрөгөөр төсөвт батлагдсан байгаа. Төрийн албан хаагчдын дундаж цалин нь 726.2, төрийн албан хаагчдын тоо 190.0 мянга бол төсөвт төлөвлөгдсөн цалингийн сан дотор 170.0 гаруй тэрбум төгрөгилүү харагдаж байна(726.2мя.төг *12 сар *190.0 мя.хүн = 1655.8сая/т).
Гурав:Бид 2018 онд нэг удаагийн тэтгэмжээр олгох 56.4 тэр бум төгрөгийг, төсөв захирагч нар энэ төрлийн төлөвлөсөн зардлаа цалин нэмэхэд зарцуулахад тодорхой тооны эх үүсвэр мөн гарч ирнэ. Нэмж хэлэхэд 2017 онд нэг удаагийн тэтгэмжээр тараасан 54.0 тэрбум төгрөгийг энэ оныхтэй нийлүүлээд нэг асуудлаа нэг салбарын асуудал аа шийдчих бүрэн боломж байсныг хэлэх шаардлагатай.
Дөрөв. Бусад дутагдаж байгаа эх үүсвэрийг төсвийн үлдэж буй зардлаасаа, төсвийн сахилга хариуцлагаа сайжруулаад, ач холбогдолгүй, үр дүн муутай олон төсөл хөтөлбөрүүдээ танах, эсвэл санхүүжилтээ гүйцэтгэлтэй нь уяад зохицуулахад гараад, гаргаад л ирэх тоо.
БИД АЙЛААС ЭРЭХГҮЙГЭЭР АВДРАА УУДЛААД төрийн албан хаагчдын цалинг энэ ондоо улсын дундаж цалинд ойртуулж чадвал ирэх онд эдийн засгийн өсөлттэй уялдуулан нэмэлт эх үүсвэрээр валютын сантай тохиролцоод, өнөөдрийн хүсээд байгаа тоонд хүрчих боломжтой гэж үзэж байна .