“Роснефть” үнээ бууруулах уу?

2014-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Манай улсын зах зээлд монополь нийлүүлэгч байсан “Роснефть” компани манай улсын шатахууны борлуулалтын жижиглэнгийн зах зээлийг эзлэх сонирхлоо “100 шатахуун станц бариад өгвөл үнэ бууруулна” гэж илэрхийлж байв. Олон жилийн турш энэ сонирхол нь огтхон ч өөрчлөгдөөгүй гэхэд болно. Хоёр улсын албан ёсны уулзалт хэлэлцээнүүд дээр ч “Оросын компаниуд Монголын газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд оролцох боломжгүй. Хууль, эрхзүйн орчин тээг болж байна” гэдэг саналыг удаа дараа тавьж байв. Харин одоо иймэрхүү ярианы өнцөг өөрчлөгдөж, уул уурхайн салбарт хамтарч хайгуул хийе, Монголд байгалийн хий дамжуулах хоолой тавья хэмээн ярьж байгаа юм.  

Монголын талаас өмнө нь ОХУ-ын Засгийн газраас экспортын татварыг бууруулж, түүнчлэн дэлхийн зах зээлд газрын тосны үнэ харьцангуй тогтвортой байхад хүртэл “Роснефть” компаниас нийлүүлж байгаа бүтээгдэхүүний хилийн үнэ байнга нэмэгддэг гэсэн асуудлыг хөндсөөр ирсэн. ОХУ-ын “Роснефть” компанийн Ангарск дахь боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн нь бусад нийлүүлэгчтэй харьцуулахад тээврийн зардал хямд ч хилийн үнэ өндөр байсаар ирсэн юм. Өөрөөр хэлбэл, “Роснефть” компанийн үнэ экспортынхоо татвар болон дэлхийн зах зээлийн үнэтэй уялддаггүй байв. 

Иймд Уул уурхайн яам, Газрын тосны газар нийлүүлэлтийг төрөлжүүлэх буюу өөр бусад эх үүсвэрээс хямд бүтээгдэхүүн импортлох бодлого барьж ажилласан талаараа мэдээлсэн билээ. Үр дүнд нь 2012 онд манай улсын импортын зах зээлд “Роснефть” компаниас нийлүүлсэн бүтээгдэхүүний эз­лэх хувь 65 байснаа өн­гөр­сөн онд 34 хувь болж буурчээ. Үүнээс улбаалан “Роснефть” компани үнэ бууруулах, бүтээгдэхүүний хэм­жээгээ өсгөхөөр болсон аж.

Харин өнгөрсөн сарын сүүлчээр “Роснефть”, “Роснефть-ММG” компанийн төлөөллүүд Газрын тосны газрын удирдлага болон шатахуун импортлогч компаниудтай хэлэлцээ хийжээ. Энэхүү хэлэлцээгээрээ өнгөрсөн оны I улирлын дэлхийн зах зээлийн ханшид суурилсан үнийн томъёог “Роснефть” компанитай шинэчлэн тохирсон байна. Ингэхдээ Сингапурын биржийн үнэд суурилсан өөрчлөлтийг хийжээ. Ингэснээр шатахууны хилийн үнийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой гэж албаны хүмүүс үзэж байгаа юм. Шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй дарамт буурч, хэрэглэгчдийн хэтэвчний зардал хэрхэн хэмнэгдэхийг харах үлдлээ.  

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

20 цаг 56 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

21 цаг 36 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин