Үйлдвэрчний эвлэлүүд орон даяар жагсаал зохион байгууллаа

2014-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Олон Улсын эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан  өчигдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоод орон даяар жагсаал зохион байгууллаа. Чингисийн талбайд болсон иргэд хөдөлмөрчдийн нийгмийн баталгааны төлөө эв нэгдлийн жагсаалд үйлдвэрчний эвлэлийн 14 холбоо, иргэд оролцсон юм. Тэд улс орны нийгэм эдийн засгийн байдал хүндэрч, иргэдийн худалдан авах чадвар буурч байгаад зарим байгууллага ажлын байраа цөөлөх явдал гарч байгааг эсэргүүцэж байгаа гэлээ. Жагсаалд оролцсон 500 гаруй хүний өмнө МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлсэн үгэндээ “Энэ өдрийг 161 орны 325 Үйлдвэрчний эвлэлийг эгнээндээ нэгтгэсэн 176 сая гишүүн “Хүчирхэг ажилчдыг бий болгоё” уриан дор тэмдэглэж байна. Ард иргэдийнхээ хүсэн хүлээж байгаа санал шаардлагыг бодит ажил болгохын төлөө МҮЭ-ийн байгууллагууд УИХ, Засгийн газар ажил олгогчидтой хатуу тэмцэнэ. Шаардлагатай тохиолдолд хүчтэй тэмцэл хөдөлгөөн өрнүүлнэ” гэсэн юм. “Ажилтай орлогтой болмоор байна”, “Бидэнд амиа аргацаасан боолын хөдөлмөр хэрэггүй” зэрэг лоозон, туг барьсан хүмүүс цугласан нь Чингисийн талбайн өчигдрийн дүр зураг байлаа.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 24 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 41 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 44 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 50 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин