Хүүхдэд “за”-гүй Засаг дарга нар

2014-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

Монголд хүүхдийн гэх тодотголтой газар бусад төрлийн байгууллагаас хамгийн олон нь гэвэл хилсдэхгүй. Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, түүний дүүрэг, хороо, орон нутаг дахь салбарууд, төрийн бус байгууллагууд гээд нэрлэвэл барагдахгүй. Гэтэл эсрэгээрээ хүүхдийн эрхийн зөрчил, гэмт хэрэгт холбогдох тохиолдол жил бүр өссөөр. Алаг бяцхан үрсээ бүр санаанд оромгүй хэлбэрээр тамлан зовоодог эцэг, эхчүүд бий боллоо. Уг нь хууль тогтоомжиндоо ч хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжүүлэх, боловсруулах бүх чиглэлд нь цөөнгүй байгууллагын эрх үүргийг тодорхойлсон нь бий. Саяхныг хүртэл хойч үеийнхнийг маань төрүүлсэн гэр бүл нь биш цагдаа нар халамжилж ирсэн. Тэднийг хүчирхийлэлд өртөх, хараа хяналтгүй болох, гэмт хэрэг үйлдэх бүрт  олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах эрхэм үүрэгтэйгээ эн зэрэгцүүлэн анхаарч байжээ. Харин хүүхдээр овоглосон, үүрэг зорилгыг нь тодорхойлсон хүмүүс, албан байгууллага юу хийв?

 

ТЭМЦЭХ, ДЭМЖИХ, САНХҮҮЖҮҮЛЭХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ....

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зарчмаар холбогдсон зүйл анги бий. Нэг үгээр хэлбэл, энэ заалтад орон нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага болон дүүрэг, хороо, аймаг, сумын Засаг дарга нарыг онцолсон. Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн наймдугаар зүйлд “...харьяа нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг мэдээ, судалгаанд үндэслэн өөрийн төсвөөс тусгайлан төлөвлөж санхүүжүүлэх, хууль хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг дэмжих...” зэргийг нэрлэж болно.  Харин Хүүхдийн эрхийг хамгаалах хуулиас дор ишлэсэн хэсгээс Засаг дарга нарын үүргийг бүр ч тодорхой заажээ.

                                       

40 ХЭРГИЙН НЭГИЙГ Ч ШИЙДВЭРЛЭЭГҮЙ

Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс өнгөрсөн жил гэмт хэрэгт өртсөн, хараа хяналтгүй хүүхдүүдийг цуглуулж нийгэмшүүлэх, сургах, хаяг тогтоох ажлыг зохион байгуулжээ. Энэ үеэр дүүрэг, хороодын Засаг дарга нарын эрх хүрээнд хамаарах, тэдний тусламжаар нэг тийш шийдвэрлэх 40 орчим хэрэг байжээ. Тиймээс хүүхдийн байцаагч нар хороо, дүүргийн Засаг дарга нарт хандсан ч эдүгээ нэг нь ч хариу арга хэмжээ аваагүйд гайхаж сууна. Ер нь дээрх хуулиуд хэрэгжиж эхэлснээс хойш 20 орчим жилийн хугацаанд Засаг дарга нар үүргээ биелүүлсэн тохиолдол бүртгэгдээгүйг цагдаагийнхан хэлж байна. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд туслалцаа үзүүлдэг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс дүүрэг, хороодын удирдлагуудтай ажиллах шаардлага гардаг ч улс төрийн албан тушаалтан мэтээр ажилладаг болсон тухай тус газрынхан учирлав. Хүүхдийн төлөө “за” гэж хэлцгээе хэмээн орон даяар уриалж, хүүхдэд ээлтэй байгууллага, албан хаагчид мэтээр энд тэнд ярих нь элбэг. Гэвч бодит байдал ийм л байна.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 24 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 41 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 44 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 50 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин