Ж.Цогт: Энэ сарын эхний арав хоногт цас орж, сэрүүснэ

2014-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Ус, цаг уур, орчны хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтоос энэ сарын цаг агаарын төлөвийг тодрууллаа.

-Сүүлийн өдрүүдэд цас орж сэрүүслээ. Сарын эхээр цаг агаар ямар байх бол?

-Баруун талаасаа сэрүүсч эхэллээ. Зүүн аймгууд болон  говь,  төвийн аймгуудад хүчтэй шуургатай  байсан. Салхи хүчтэй салхилснаас Сэлэнгэ аймагт түймэр гарч нэлээд утаатай байлаа. Өнөөдөр /өчигдөр/ зарим аймгуудад 5-6 сантиметр, Баянхонгор, Өвөрхангай аймгийн хойд сумд  10-12 сантиметр цасан бүрхүүл тогтсон  байна.  Хэнтий, Төв, Дундговьд цас бороо үргэлжлэн орж байна. Харин шинэ сарын эхний арав хоногт ихэнх нутгаар сэрүүхэн, цас бороотой байх төлөвтэй байгаа. Улаанбаатарт ч гэсэн цас орж сэрүүснэ. Ер нь энэ сарын эхний арав хоног, сарын сүүлээр төвийн нутгаар хүйтрэх  хандлага ажиглагдаж байна. Ялангуяа энэ амралтын өдрүүдэд нийслэлд шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

-Хаврын тариалалт эхэлсэн. Цаашид бороо цас үргэлжилж орвол тариалалтад нөлөөлөх үү?

-Тариалалтын ажил ид явагдаж байхад тунадас ихтэй, сэрүүхэн байгаа нь нэг талаараа хөрсөнд чийг өгөөд тариаланчдад хэрэгтэй байх. Гэхдээ нялх төл, самнасан малд хэцүү. Цаашид зарим аймгуудад ахиухан тунадас орж үе үе хүйтрэх шинжтэй  байгаа учраас цочир хүйтрэлтээс болж тариалан хайрагдахаас  болгоомжилж байна.  Хэрвээ цочир хүйтрэхээр бол тариаланчдад урьдчилан мэдэгдэх  арга хэмжээ авна. Өнгөрсөн сард дөрвөн удаа тунадас орж газарт чийг өгсөн нь  гал түймэр гарах эрсдлийг  нэлээн сайн намжаалаа.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 24 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 41 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 44 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 50 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин