Машинаа журамлагчдаас биш иргэдээс асуугаарай

2014-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

“Нуугдаж тоглох уу. Эхлээд би чамайг олно. Дараа нь харин намайг олоорой. Олж ирж чадвал төлбөр төлчихөөд машинаа аваарай” гэдэг “тоглоом” сүүлийн хэдэн сард дэлгэрчихлээ. Хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар нэгдүгээр эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийн журамлалт энд тэндгүй та бидний, эсвэл хамаатан садан, найз нөхдийн маань уур бухимдлыг барж байна. Хотын даргын өнгөрсөн оны наймдугаар сарын 13-ны өдрийн А/769 дүгээр захирамж яагаад асуудал үүсгээд байгааг сурвалжлахаар “Хөсөг трейд” компанийн эзэмшлийн талбайд байрлах “Авто тээврийн хэрэгсэл түр саатуулах байр Т-6”-г зорилоо.

Саатуулах байр Гурвалжингийн гүүрнээс баруун тийш хоёр км орчимд байна. Тэнд Замын хөдөлгөөний удирдлагын төв болон “Хас транс” компанийнхан журамласан машинаа  авч ирдэг. “Хөсөг трейд” компанийнхан оройн цагаар замын цагдаагийн дуудлагаар осол, зөрчил гаргасан автомашиныг зөөвөрлөдөг ч зарим тохиолдолд нэгдүгээр эгнээний тээврийн хэрэгслийг журамладаг юм байна. Өчигдөр 12:00 цагийн байдлаар журмын хашаанд 100 гаруй машин байв. Нэгдүгээр эгнээний болон осол, зөрчил гаргасан нь нийлээд тэр. Нэг цагийн хугацаанд нэгдүгээр эгнээнээс журамласан 10 гаруй машиныг тээвэрлэсээр ирэв. Түүний араас жолооч нар нь ганц, нэгээр цуварсаар. Олонх нь такси барьжээ. Их үдийн алдад машинаа авах гэсэн жолооч нар олноороо ирдэг тухай саатуулах байрны орчмын иргэд дуулгалаа. Өдөрт дунджаар 100 гаруй машиныг журамлаж ирдэг гэв. Даваа гаригт бүр ч их ачаалалтай, хэрүүл маргаан болдог тухай ч ярилаа. Энэ зуур залуу, нас тогтсон эмэгтэй хоёр ихээхэн бухимдалтай саатуулах байрыг зорьж ирэв. “Зам дээр тавиад таван минут ч болоогүй байхад ачаад явчихлаа” хэмээн бухимдсаар төлбөрийн нэхэмжлэлийг аваад гарлаа. Саатуулах хашааны үүдэнд жижигхэн чингэлэгт хоёр залуу машины мэдээллийг өгч байна. Жолооч нар тэднээс дугаараа лавлачихаад ойролцоох банкинд төлбөрөө тушаагаад машинаа авах боломжтой болдог ажээ. Ойролцоогоор 30 орчим минут зарцуулж байна. Харин олон жолооч ирсэн тохиолдолд удаашрах янзтай. Сүхбаатар дүүргээс Хан-Уул дүүргийг зорьж ирсэн дээрх хоёр иргэн журмын төлбөрт бухимдсан нь илт. Машинаа зам бөглөж тавиагүй байхад аваад явчихсан гэсээр тэдний нэг нь ийн ярилаа.

 

Н.Энх-Очир: ХААНА АВААЧСАНАА УТСААР ХЭЛЧИХЭЖ БОЛНО ДОО

 

-Сүхбаатар дүүргийн шүүхийн гаднаас машинаа ачуулчихлаа. Таван минут болоод л гараад ирэх хооронд ачаад явчихсан байх юм. Харж байгаад л жолооч нь гарангуут л аччихдаг бололтой. Дугаараа бичээд орхичихсон байхад хаашаа аваачсанаа залгаад хэлчихэж болно доо. Саяхан нялх хүүхэдтэй машин ачиж явчихаад олдохгүй хэдэн цаг алдсан биз дээ. Ямар ч дугаар, тэмдэглэгээ үлдээдэггүй юм байна. Мөнгө олохын тулд л хийдэг ажил бололтой.

Саатуулах байрны ажилчдын хэлж байгаагаар журмынханд хамаарах нутаг дэвсгэр байдаггүй гэнэ. Өдөрт 50 орчим машин ирдэг гэж хэлж буй ч биднийг очсон нэг цагийн хугацаанд 10 гаруй машиныг аваад ирчихэв.  Машинаа авахаар ирэгсэд бүгдээрээ “Утасдаж хэлсэнгүй. Хаана аваачсан тэмдэглэгээ байсангүй” гэцгээж байв. Албаны хүмүүс журмын тухайд тээврийн хэрэгслийг ачих үед 5-10 минут хүлээдэг, тэмдэг тэмдэглэгээ үлдээдэг хэмээн хэвлэлээр ярьцгааж байсан. Харин ачилтын жолооч нар өөр саналтай байв. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн жолооч Н.Төмөрбаатар “Бид тэмдэг тэмдэглэгээ тавих, утсаар мэдээлэл өгдөггүй. Журамд тийм заалт ч байхгүй. Яахав, оны өмнө энэ ажлыг эхлүүлж байхад зарлаж хэлдэг байсан” гэлээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 24 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 41 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 44 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 50 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин