Буруу томьёолол буюу хуулиас давсан журам

2014-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Газар өмчлөлийн асуудал хүн бүрийн анхаарлын төвд байна. Бараг жилийн өмнөөс нийслэлийн 52 байршилд  гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлнэ гэсэн мэдээлэл Хангарьд ордны зүгээс гарч байв.  Энэ мэдээг газартай болох хүсэлтэй иргэд баяртай хүлээж авсан.

Хотын дарга таны шийдвэрээр газар өмчлүүлэх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх байв. Гэвч цахим хэлбэрээр авах учраас техникийн шинэчлэл дуусаагүй, дахин төлөвлөлтийн зураг гараагүй гэсэн шалтгаанаар нэг сарын хугацаатай хойшилсон.  Харин та бүхэн энэ асуудлаар саяхан хуралдаж нэгэн хачирхалтай журмын тухай хэлэлцжээ. Танай салбарын дарга нар ч дэмжиж байна.

Хачирхалтай гэсний учир нь энэ журам Монгол Улсын Газрын тухай хуулиас давсан эрх мэдэлтэйд байгаа юм.  Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатын танилцуулснаар энэ удаад газар өмчлүүлэхдээ нэг иргэнд 0.05 га газар өгөх болжээ. Бид хуульдаа нэг иргэнд 0.7 га газар өмчлүүлнэ хэмээн цагаан цаасан дээр хараар бичсэн. Тэгэхээр энэ заалт  хуульд нийцэхгүй байна. Таныг  энэ асуудлыг ойлгож анзаарч байгаа гэж найдъя. Мөн дээрх журамд 2013 оны тавдугаар сарын 30-наас өмнө нийслэлд шилжин ирсэн иргэд хамрагдах юм байна.  Тэгэхээр жилийн өмнө нийслэлийн иргэн болсон хүнд газар өмчлөх эрх байхгүй. Энэ нь эргээд иргэдээ ялгаварлан гадуурхсан заалт болж хувираад байна. Хотын дарга аа.

Мөн бид сугалаагаар газартай болно. Тэр төмөр машинд таалагдахгүй л  бол хохь гэсэн үг.  Тэгээд газартай болж чадаагүй хэсэг нь та бүхэнд гомдол гаргах биш төмөр машин мөргөөд өнгөрөх нь. “Төмөр машинаар шийдэх нь илүү шударга болно” хэмээн танай хүмүүс тайлбарлаж байна. Яагаад, ямар учраас шударга болох вэ гэсэн баталгааг Хотын дарга  иргэддээ хэлж тайлбарлаж өгнө үү.   Тэгээд ч газар өмчлөлийн асуудал мэдээж том ажил. Олон жилийн өмнөөс төлөвлөж, зураг төсөл гаргаж хийж байгаа. Гэхдээ өнөө маргаашгүй цахим хэлбэрээр өргөдөл аваад эхэлнэ.  Өмчлөлийн ажлын яг  босгон дээр боловсруулсан журам тань шог байгааг дуулгая. Хотын дарга аа?

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 34 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 51 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 43 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 54 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 0 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин