А.Санжмятав: Засгийн газрын амлалтыг баталгаажсаны дараа ажил хаялтаа зогсооно

2018-09-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны Удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр /2018.09.15/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд багш нарын цалинг нэмэгдүүлэх яаралтай арга хэмжээ авч шийдвэр гаргах талаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа аж. Мөн багш нар ажил хаяад арав гаруй хонож байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг ч удаа хүлээж авч уулзаагүйд гомдолтой байгаа гэнэ. Түр хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор А.Санжмятав “Багшийн бүтээмжид хамгийн их нөлөөлдөг нь төр засгийн бодлого шийдвэр. Тэр дундаа багш тогтвор суурьшилтай ажиллах нэг том итгэл нь цалин хөлсний асуудал юм. Багшийн цалин нэмүүлэх асуудлыг Үндсэн хууль, УИХ, Засгийн газар үндэсний хэмжээнд бодлогын түвшинд авч үзэх, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ байна. Багш нар өнгөрсөн хугацаанд Засгийн газартай дөрвөн ч удаа зөвшилцлийн ширээний ард суусан ч үр дүнд хүрсэнгүй. Аман байдлаар цалин хөлс нэмж, урамшуулал олгоно гэж ярьдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, хууртагдахгүй. Засгийн газрын цалин нэмэгдүүлэх амлалтыг цаасан дээр бууж баталгаажсаны дараа ажил хаялтаа зогсооно. Одоогоор Засгийн газар, салбарын яамтай ажил хаялтаа зогсоох талаар эцэслэн ярилцаж зөвшилцсөн зүйл байхгүй” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

20 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

23 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

28 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

7 цаг 16 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 21 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

7 цаг 21 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

22 цаг 48 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин