Kraig: Австралийн хээл хахуулийн хэрэгт холбогддог компаниуд Монголд ажиллаж байна

2018-09-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Автсралийн ногоон намын төлөөлөгчид  Монголын ногоон намтай ногоон үзэл санааг олон нийтэд түгээх, уул уурхайн компаниуд  Монголд хэрхэн нөлөөлж байгаа талаар  хамтарч ажиллахаар иржээ. Энэ талаар Монголын ногоон нам болон Австралийн ногоон намын төлөөлөгчид мэдээлэл хийсэн юм. Австралийн ногоон намын гишүүн Kraig “Австралид уул уурхай хөгжөөд 50 жил болоход ард түмэн бус хэсэг бүлэг хүмүүс маш их хөрөнгөжсөн. Австралийн уул уурхайн компаниуд ам.долларыг сая саяар нь эрх барьж байгаа намуудад хандивлаж байдаг. Үүнийхээ хариуд миллиард ам.долларын ашиг олдог. Нэг долларын хандивын ашиг нь 200 ам.доллар байх жишээний. Сүүлийн үед баян ядуугийн алгаа эрс нэмэгдсэн. Уул уурхайн компаниуд газар нутаг сүйдэхээс гадна ус бохирдуулж байна. Судалгаагаар нийт иргэдийн 70 хувь нь уул уурхайг эсэргүүцэж, зогсоохыг шаарддаг. Монголд уул уурхайн компаниудын улс төр дэхь төлөөлөл ямар байгааг мэдэхгүй ч Австралид хээл хахууль өгдөг компаниуд Монголд орж ирсэн ажиллаж байна. Тэгэхээр Австралид хийдэг шигээ зүйлийг Монголд хийж байгаа байх гэж бодож байна. Манай улсад анх иргэд нь олуулаа тэмцэж жагсаад уул уурхайн компаниудын үйл ажиллагаа зогсоодог байсан. Харин одоо бол шинэ хууль гарч жагссан, тэмцсэн хүмүүсийг баривчилдаг, хорьдог болсон. Тиймээс Монголд ийм үйл ажиллагаа битгий давтагдаасай гэж хүсч байна Монголын ногоон нам уул уурхайтай холбоогүй, нэр төр нь цэвэр учраас бид хамтарч ажиллахад таатай байдаг. Хоёр улсын Ногоон намын хувьд  уул уурхайн компаниудаас дэмжлэг авахгүй гэсэн бодлого баримталдаг” гэлээ. Мөн Австралийн ногоон намын Стратеги, бодлого төлөвлөлт хариуцсан гишүүн Georgia “Австралид уул уурхайн компаниудын нөлөөлөл улс төрд гүнзгий орсон. Тиймээс улс төрчид, намууд нь ард иргэд биш уул уурхайн компанийн ашиг сонирхлыг илүүтэй төлөөлдөг. Монголд ч мөн адил ийм хандлага ажиглагддаг.  Мөн Монголд анх удаа ирээд маш үзэсгэлэнтэй байгалтай, аялал жуулчлал хөгжих боломжтойг богино хугацаанд харлаа. Мөн үзэсгэлэнтэй байгалийг уул уурхайн компаниуд сүйдсэнийг хараад сэтгэл их эмзэглэлээ” гэв. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

19 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

22 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

27 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

7 цаг 15 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 20 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

7 цаг 20 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

22 цаг 48 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин