Марк Уолберг биеийн жингээ ингэж барьдаг

2018-09-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Холливудын од, жүжигчин Марк Уолберг биеийн жингээ тогтмол барихын тулд хэрэгжүүлдэг дэглэмийнхээ тухай цахим ертөнцөд бичжээ. Мөн түүнд тавьсан  дагагчдынхаа асуултад хариулсан байна.  Тэр одоо 47 настай Марк Уолберг шөнийн 02:30 цагт босдог бөгөөд хагас цаг залбирал үйлддэг гэнэ. Дараа нь 03:15 цагт өглөөний цайндаа овъёос,аньс болон самрын тос иддэг.   Өглөөний цайныхаа дараа  95 минут дасгал хийгээд дахин иддэг. Гэхдээ уурагтай батидо, цацагт хяруулын махтай гурван гамбургер, жаахан амтат төмс иддэг гэж бичжээ. Ийнхүү хооллосныхоо дараа  цаг хагас усанд ордог гэв. Цаг гольф тоглоод, найман цагт  10 ширхэг цацагт хяруулын бөөрөнхий махтай хүйтэн зууш иддэг байна. Үүнийхээ дараа цаг дасгал хийсэн  биеэ амраах,биеийн температурыг хэвийн байдалд нь оруулж бууруулах үйлчилгээ үзүүлдэг криогенийн төхөөрөмжинд хэвтдэг гэнэ. Гэр бүлтэйгээ цагаа өнгөрүүлдэг Марк Уолберг 10:30 цагт  тахианы салат, хоёр чанасан өндөг, атун, өргөст хэмх, улаан лооль иддэг байна. Тэрээр хуралд оролцож, ажил төрөлтэйгээ холбоотой дуудлагыг  хүлээн авч утсаар ярих эсвэл гэрийнхтэйгээ цагаа өнгөрөөдөг гэжээ. дөрвөн хүүхэд, эхнэр Риа Даремтайгаа амьдардаг нэрт жүжигчин эрт боссоноор надад тэдэнтэй цагийг өнгөрүүлэх боломжтой болдог гэж ярьсан байна. Гэхдээ ихэнхдээ  миний гэр бүлийнхэн  унтаж байхад би дасгал сургуулилт болон өөр бусад ажлаа хийдэг. Ялангуяа, амралтын өдрүүдээр хэмээн онцолжээ. Энэ мэтээр түүний нэг өдөр өнгөрдөг ажээ. Тэрээр өнгөрсөн жилийн Холливудын хамгийн өндөр орлоготой жүжигчнээр тодорсон билээ . Мөн хамгийн  их эрэлт хэрэгцээ ихтэй жүжигчдийн нэг хэвээр байгаа юм. Марк Уолберг инстагррамдаа хийдэг дасгалынхаа нэгийг харуулсан бичлэгийг тавьсан байна.  Харин үдээс хойш буюу 13:00 цагт тэрээр өдрийн хоолондоо ногоон чинжүү болон стейк иддэг. Мөн 15:30 цагт “хятад байцаа шарсан тахиа иддэг байна.  Харин 17:30 цагт  хэрчим цагаан хайрст загас,сагамхай загас эсвэл алгана загасыг  зарим ногоотой хольж иддэг гэнэ. Түүнчлэн өдөр бүр электролитоор цэвэршүүлсэн ус уудаг гэж ярьсан байна. Энэ жингээ барихын тулд бүтэн өдөр барьдаг дэглэм гэж тэрээр нэмж хэлжээ. Үүнээс гадна  энэ бүх ажлыг амжуулахын зэрэгцээ хүүхдүүддээ сургуулиас нь авах хугацаа түүнд гардаг ажээ. Тэрээр одоо энэ сард  Их Британид гарч эхлэх 22 миль киноны Жеймс Сильвагийн дүрд тоглож байгаа юм байна. Түүний энэ дэглэмийн талаар Их Британийн  СТ. Мэри спортын салбарт хэрэгжүүлдэг шинжлэх ухааны профессор Жон Бревэр хэлэхдээ “Хүний бие махбодь дээд зэргээр барьдаг дэглэмд ч дасан зохицдог. Гэхдээ эргэн тэнхрэхэд  цаг хугацаа шаардлагатай.  Жүжигчин Марк Уолбергийн дэглэм бол их нарийн дэглэм болох нь тодорхой. Түүний бие махбодь үүнд нь дасан зохицсон байгаа. Мөн үүний үр дүнд  мэдэгдэхүйц өөрчлөгдсөн”  гэж “ВВС”-д ярьсан байна. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

18 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

21 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

27 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

7 цаг 14 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 19 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

7 цаг 19 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

22 цаг 47 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин