“Google” компани хэрэглэгчдээ тагнадаг уу?

2018-09-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД “Google” компанид нийтийн цахим сүлжээг тогтмол ашигладаг хэрэглэгчдийнхээ алхам бүрийг  нууцаар хянах боломжийг олгодог нууц арга хэрэгсэл байдаг байна.Гэхдээ энэ тухай тус компани юу гэж боддог бол?  ОХУ дахь харилцаа холбооны “Google” компанийн  захирал  Марина Жунич энэ  талаар  “Спутник” агентлагт ярилцлага өгчээ. Тэрээр  хэрэглэгчдээ “Google  компани тагнадаг гэсэн таамаглал нь их хэтрүүлэгтэй  мэдээлэл.   Энэ нь  хий хардах сэтгэцийн өвчин болж хувираад байна” гэж ярьсан байна. Түүнчлэн Марина Жунич “Google” компани нь дэлхийд хэрэглэгчдээ өөрсдийнхөө мэдээллийг хянах, хувийн мэдээллийнхээ нууцлалыг тохируулах боломж олгосон компаниудын нэг гэж хэллээ. Ингэснээр хэрэглэгч хүссэн үедээ  “Google” нь түүний тухай  юу мэддэгийг харах боломжийг бүрдүүлсэн гэв.  Компанийн зүгээс энэ арга хэмжээг хэрэгжүүлсэн нь нийгэмд газар авсан хий хардах сэтгэцийн өвчний төвшнийг бууруулахыг зорьсон гэж мэдэгдсэн юм.  Гэхдээ цахим орчны хэрэглэгчид  технологийн цагаан толгойн мэдлэгийн төвшинг ахиулах шаардлагатай болохыг тэрээр  санууллаа. Тухайлбал,  “Google” компанийн зүгээс хэрэглэгчдэд өөрсдийнхөө хувийн мэдээлэл, баримтыг хэрхэн удирдаж сурахыг  санал болгосон  аргуудыг хэрэглэж сурах  хэрэгтэй  гэжээ. Гэвч  тус компанийн  нууцаар хянах  газарзүйн байршил  илрүүлэгч  нь их  хэрэгтэй гэв. Тухайлбал, “Би одоо охиноосоо 6.500 км хол газар байна. Би түүний зөвшөөрснөөр хэрэглэж байгаа  энэ аргын тусламжтайгаар  охиноо сургууль руугаа явахыг харсан  гэж ярьжээ. Тэрээр энэ нь тухайн хүнийг  ойр дотны хүмүүстээ санаа зовохыг  багасгахад туслана” гэв. Марина Жунич газарзүйн байршил илрүүлэгчтэй холбоотой хувийн бүх мэдээлэл нь их сайн нууцлагдаж хамгаалагдсан байдаг гэж нэмж хэлсэн юм. Үүнээс гадна   туршлага багатай  хэрэглэгч бусадтай харилцах харилцаандаа алдаа гаргаж болно.  Үүнээс гарах ямар нэгэн  сөрөг үр дагаврыг  “Google “ компани хүлээн зөвшөөрнө.  Гэхдээ энэ нь технологийн цагаан толгойн мэдлэгийг хангалттай  сураагүйгээс гарсан үр дагавар гэж үзэж байгаагаа илэрхийлсэн  юм.  Түүнчлэн  ОХУ дахь “Google” компанийн захирал  Марина Жунич  “Момо” цахим тоглоомтой төстэй ботс үйлчилгээ болон цахим халдлагын тухай ярихдаа үүний улмаас зарим өсвөр насны хүүхэд  амиа хорлосон гэв. Тэрээр “Багаасаа нийтийн цахим сүлжээнд орж сурсан  хүүхдүүдийг хүмүүжүүлэх хэрэгтэй. Хэдийгээр  үүнийг батлах боломжгүй ч  нийгмийн сүлжээг ашиглаж эхлэх нас нь 13 нас юм”  гэж  хэллээ.  Мөн түүний хүлээн зөвшөөрснөөр хүүхдүүд зүгээр л алан хядах, гомдоож доромжлохыг заасан  утга агуулгатай контентоос хэрхэн өөрсдийгөө хамгаалахаа мэддэггүй.  Үүнээс хүүхдүүдээ хамгаалах нь том хүмүүсийн асуудал гэв. Харин эцэг эхчүүд нийтийн цахим сүлжээнд  тэдний хэрэглэхийг хүсээгүй контентийг  хааж, устгадаг арга байдгийг хүүхдүүддээ  тайлбарлах,  шаардлагатай болохыг онцоллоо. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

20 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

23 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

29 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

7 цаг 16 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 21 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

7 цаг 21 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

22 цаг 49 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин