“ТЭСО” ХХК-ийн амжилтын үндэс нь ISO 9001-ийг хэрэгжүүлсэнд оршиноa

2014-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

“Тэсо” корпораци нь 2003 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын томоохон дэд бүтцийн салбарууд болох уул уурхай, зам, барилга, хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний 13 салбар компанийн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний хөрөнгө оруулалттай 800 гаруй ажилчин ажиллагсадтай томоохон компаниудын нэг юм. Тус компани нь чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоог олон улсын стандарт/MNS ISO 9001:2010/ - ын шаардлагын дагуу нэвтрүүлж, хэрэгжүүлэх шийдвэрийг удирдлагын зүгээс гаргаж, улмаар үйлдвэрүүдэд үе шаттайгаар нэвтрүүлэх ажлыг 2010 оноос эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд бид удирдлагын хороог байгуулан, байгууллагын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, компанийн засаглалыг сайжруулах төсөл боловсруулах, байгууллагын бизнес төлөвлөгөөг батлуулах, байгууллагын удирдлага зохион байгууллалтын бүтцийг шинэчилж боловсруулах, албадын үйл ажиллагааны үндсэн чиглэл болон ажилтнуудын үүрэг хариуцлагыг тодотгох, нөөцөөр хангах, шат шатны сургалтуудыг зохион байгуулах, холбогдох баримт бичгүүдийг боловсруулах, тэдгээрийн мөрдөлт хэрэгжилтийг хангуулж, шаардлагад нийцэж байгааг хэмжих, шалгах, сайжруулах ажиллагаанд оруулах, онцгой анхаарал хандуулсан юм. Үүний үр дүнд  2012 онд “Тэсо” корпорацийн “Милко” ХХК, 2013 онд “Айсмарк” ХХК, “Вит-Ойл” болон “КингСнэйк” үйлдвэрүүд, 2014 онд “Агь” ХХК нь чанарын удирдлагын тогтолцоог  ISO 9001:2008/ MNS ISO 9001:2010 олон улсын стандартын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг тус тус гардан авсан. Чанарын удирдлагын тогтолцоо/MNS ISO 9001:2010/ олон улсын стандартыг нэвтрүүлснээр манай байгууллагын үйл ажиллагаанд олон дэвшилттэй талууд бий болсон төдийгүй, бүтээгдэхүүнүүд маань чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдэн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшин нэмэгдэж байгааг бидний хийсэн судалгааны дүн харуулсан билээ. Цаашид манай компани нь хэрэглэгчиддээ улам найдвартай аюулгүй хүнс үйлдвэрлэхийн тулд хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог MNS ISO 22000:2007 олон улсын стандартын шаардлагын дагуу нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

 

“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

1 цаг 27 мин
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

1 цаг 27 мин
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

1 цаг 27 мин
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

14 цаг 14 мин
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ

Голомт банкнаас бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон арга

17 цаг 37 мин
Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

19 цаг 38 мин
Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

19 цаг 50 мин
Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

2025-08-15
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

2025-08-15
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

2025-08-15