Багш нарын холбоо: Бид МҮЭХ-ны шаардлагатай санал нийлэхгүй

2018-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН Монголын багш нарын ҮЭХ, Багш нарын түр хороо ТББ хамтран ажил хаялтын эргэн тойронд үүсээд буй асуудлаар байр сууриа илэрхийллээ. Хэвлэлийн хуралд Монголын багш нарын ҮЭХ-ны дарга Д.Мөнхбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн багш Д.Энхтуяа,  Багш нарын түр хороо ТББ-ын тэргүүн Ц.Мөнхтуяа нар оролцсон юм. Тэд МҮЭ-ийн холбооноос  зохион байгуулсан  багш нарын цалинг нэмүүлэх жагсаал, цуглаан, ажил хаялтыг дэмжиж байгаа хэдий ч тавьж байгаа шаардлагыг эсэргүүцэж байна гэж мэдэгдэв. Учир нь “Засгийн газрын зүгээс  төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувь нэмэгдүүлсэн шийдвэрийг гаргасан. Энэ цаг мөчид багшийн цалинг 8-12.3 хувь хүртэл  нэмүүлэхийн төлөө ажил хаялт зохион байгуулах нь утгагүй. Иймд  бид МҮЭ-ийн холбоотой  санал нийлэхгүй байна. Бидний тавьж буй гол шаардлага нь  багшийн цалинг  үе шаттайгаар 50 хувиар нэмэгдүүлэх юм. Багшийн цалинг анх 1.6 сая төгрөгт хүргэхийг бид шаардсан. Энэ бол  агаарын тоо биш. Имфляцийн түвшинтэй уялдуулж үзэхэд  ам.долларын ханш 2014 оны үед ямар байсан, дараа нь ямар болсон, одоо ямар байгаа вэ гэдэгт үндэслэж 1.6 сая гэдэг тооцоог бид гаргасан. Гэтэл өнөөдөр МҮЭ-ийн холбоо нь Засгийн газартай нийлээд  нэгдчихсэн  мэт дүр зураг харагдаж байна. Тиймээс бид  МҮЭ-ийн холбоо, БСШУ-ны үйлдвэрчний холбооноос багш нарыг зохион байгуулалттайгаар ажил хаялтад турхирч байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Бага ангийн багш нар цалингийн 2.7 хувь, дунд ангийн багш нар найман хувийн төлөө  ажил хаяж байгаагаас   бидний амьдрал дээшлэхэд бодитой гаргалгаа, үр дүн харагдахгүй байна. Бид цалингаа 50 хувиар нэмэгдүүлэх ёстой. 1.6 сая төгрөгийн цалин авахын төлөө тууштай тэмцэнэ” гэв. Багш нарын ҮЭХ нь одоогоор  багшийн цалинг  50 хувиар нэмэгдүүл гэсэн шаардлагыг Засгийн газарт өгөхөөр бэлтгэж байгаа гэв. Мөн МҮЭ-ийн холбоо, БСШУ-ны ҮЭХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлнэ гэлээ. Цаашид 30-40 мянган төгрөгийн төлөө тэмцэх шаардлагагүй. Ийм нэмэгдлээр бидний амьдрал дээшлэхгүй. Иймд эргэлзээтэй цаг мөчид эрсдэл гаргаж ажил хаялт зарласан багш нарыг бодитой шаардлагад нэгдэхийг уриаллаа. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

19 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

22 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

27 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

7 цаг 15 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 20 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

7 цаг 20 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

22 цаг 48 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин