Хэлмэгдсэн хүмүүсийн ач зээ нар нөхөн олговор авч чадахгүй байна

2018-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН “Хүний эрх, шударга ёсны хөгжлийн төв”, “Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо” хамтран улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдээс хураан авсан эд хөрөнгийг өв залгамжлагчдад нь буцаан олгох хуулийн төсөл боловсруулсан талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАХН-ын дэд дарга, Шадар сайд асан, Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар хэлэхдээ “Монгол Улсад хэлмэгдэгсдийг дурсах өдөр энэ сарын 10-нд боллоо. 1938 оны есдүгээр сарын 10-нд төр, нийгмийн зүтгэлтэн, Монголын нүүр царай болсон хүмүүс, язгуур гаралтай иргэд, лам гэсэн 65 хүнийг анх барьж хэлмэгдүүлсэн үе байсан. Үүнээс хойш энэ өдрийг Монгол Улс хэлмэгдэгсдийг сэргээх, тэдний эрх ашгийг хамгаалах арга хэмжээг зохион байгуулж байгаа. 1930-1940 онд 38 мянга орчим хүнийг аймаглан устгасан. Үүнийг өнөөдөр монгол хүн бүр улс төрийн байр суурь, нам харгалзахгүйгээр ойлгодог болсон. Хэлмэгдэгсдийн нөхөн олговрын асуудлаар 1998 онд хууль гаргасан. Олон жил ажилласны хүчинд хүний эрхийн салбарт ажилладаг, хэлмэгдэгсдийн эрх ашгийг хамгаалдаг ТББ, иргэний нийгэм, улстөрчид, тодорхой хуульчид энэ хуульд өөрчлөлт хийсэн. Амиа алдсан иргэдийн 80 сая, хэлмэгдэж шоронд орсон хүмүүст 40 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон. Үүнийг иргэд салгаж ойлгох ёстой. Хуульд буруу заалт их орсон байгаа. Цаазаар авагдсан хүмүүсийн нөхөн олговрыг өөрсдөө буюу үр хүүхдэд нь гээд заачихсан. Ялангуяа, ач зээ, ачанцар зээнцэрт олгох асуудлыг хааснаас өнөөдөр энэ нөхөн олговрыг авч чадахгүй байна гэсэн юм. Эх сурвалж www.polit.mn   
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

20 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

24 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

29 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

7 цаг 16 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 21 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

7 цаг 21 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

22 цаг 49 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин