Өчигдөргүй Улаанбаатар

2014-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ЗАЯА

Монголчууд бид олон мянган жилийн түүхтэй ард түмэн. Түүх гэдэг өвөг дээдсээс өнөө үед уламжилж ирсэн тэр үеийн соёл, зан заншлыг илтгэх биет болон биет бус өв. Бид тэрхүү өв, соёлыг сонирхон судалж, уламжлан хадгалж үлдээх үүрэгтэй. Гэтэл хайрхамжгүй төр засгаас болж хэдэн зуун жилийн өмнөхийг битгий хэл шинэ үеийн түүх, соёлоо алдахад хүрчээ. Сүүлийн хэдхэн жилийн дотор нийслэл дэх түүх, дурсгалын барилга байгууламжийг буулгах, нураах шийдвэрүүд гарч, хэн нэгэн эрх мэдэлтний гараар орох болов. Байгаа хэдийгээ ч сэргээж засварлахгүй цаг хугацаа хугацаа өнгөрөөсөөр хэдхэн тооны дурсгалууд нь цагийн аясанд навсайж, устах аюул нүүрлэжээ. Өнөөдрийн хүүхэд, залуус эх орныхоо түүхийг бүдэг бадаг гадарлах, зарим нь таг чиг мэдэхгүй байгаад харамсах хүн олон. Магадгүй түмний толгойд гарсан хүмүүсийн үйлээр түүхийн дурсгалууд арчигдаж залуу үеийнхэн түүхээсээ улам холдсоор байгаа ч юм билүү. Дараах баримтуудыг санацгаая.

Баримт-1:

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн зургадугаар хороон дахь Чандмань төвийн хойно байрлах Зүүн хүрээний нууц бүлгэмийн байр. 1907 онд баригдсан европ загварын хоёр давхар модон байшинд 1919 онд Д.Сүхбаатарын удирдсан нууц бүлгэм байрлаж байсан түүхтэй. Нийслэлийн хамгаалалтад 2007 онд шилжсэн ч хотын удирдлагуудын захирамжаар 2011 онд буулгасан. Цаад учир нь  “Бамбар инж” гэх компанид шилжүүлсэн гэлцэх хүмүүс бий. Зарим хэвлэлд дурьдсанаар 2006 оноос тус компани өөрийн мэдэлдээ авч, дараа жил нь 13 давхар барилга барих зөвшөөрлийг авчихсан гэдэг. Ямартаа ч 100 гаруй жилийн өмнөх түүхийг өгүүлсэн дурсгалт байшин гурван жилийн өмнө газартай тэгширсэн.

 

Баримт-2:

1837 онд Туул голын захад Гунгаадэжидлэн сүмийг барих үед Богд хааны зуны цогцолборын 10 гаруй барилга боссон түүхтэй. Энэ нь одоогийн Төрийн захиргаа удирдлагын академийн хашаан дахь халцарсан модон байшингийн түүх. Энэ барилгыг мөн л 2007 онд нийслэлийн хамгаалалтад авсан ч 2009 онд “Икэл” гэх төрийн бус байгууллагын мэдэлд шилжчихсэн. Тэд засварлана, сэргээнэ, түүхийг хамгаална гэж авсан ч Богд хааны зуны ордны сүүлчийн байшин хэзээ мөдгүй нурах балгас болж хоцорсон. 

Баримт-3:

Аймаг, нийслэлийг гэрээр төсөөлбөл үүд хаалга нь тухайн газар нутгийн зааг. Тиймдээ ч Монгол орны аймаг бүр гаднаас ирсэн зочид гийчдийг угтах хаалгатай болж. Харин нийслэлчүүд өнгөрсөн жилээс “үүд, хаалга”-аа зориудаар нураачихсан. Хан-Уул дүүрэгт байрлах “нисэхийн” гэгддэг цагаан хаалгыг өнгөрсөн оны есдүгээр сард нураах шийдвэрийг хотын удирдлагууд гаргасан. Шалтгаан нь зам барихад “шавар” болж байна гэж. 1957 онд ЗХУ-ын дээд зөвлөлийн дарга К.Е.Ворошиловын Монгол Улсад хийсэн айлчлалыг тохиолдуулан барьсан цагаан хаалга нь томоохон түүхэн байгууламжуудын нэг байсан.

Баримт-4:

Монгол Улсын тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр оруулсан В.И.Лениний хөшөөг мөн л өнгөрсөн жил хотын удирдлагууд буулгах шийдвэр гаргасан. “Хүн төрөлхтний түүхэнд коммунистууд шиг үндэс угсаа нэгтнээ үй олноор нь өргөн цар хүрээтэй устгаж байсан нэг ч хүчин байгаагүй” хэмээн мэдэгдэж байсан хотын дарга Э.Бат-Үүлийн шийдвэр олон хүний эсэргүүцэлтэй тулсан. В.И.Лениний ач тусыг монголчууд үеийн үед мартаж болохгүйг түүх гэрчилдэг. Бидний хойч үеийнхэн ч үеийн үед дурсан санах учиртай түүхийн дурсгал нэг л өдөр үнэгүйдсэн. Хөшөөг 1951 онд ЗХУ-д цутгаж 1954 онд одоогийн “Улаанбаатар” зочид буудлын өмнө байрлуулж байсан түүхтэй.

Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгаа 20 гаруйхан барилга, байгууламжийг улсын болон нийслэлийн хамгаалалтад авсан байна. Хэдхэн тооны дурсгалаас зарим нь газартай тэгширчихсэн, зарим нь өнгө зүс алдаж балгас төдий үлджээ.

Хөгжинө, цэцэглэнэ гэж хуучнаа устгаж буурин дээр нь өндөр өндөр барилгууд сүндэрлүүлэх нь хэр зохистой үйлдэл бол. Түүх ингэж үргэлжилбэл залуус зөвхөн өнөөдрийн Улаанбаатар, Монголыг мэддэг, өнгөрсөн үеийг зөвхөн гэрэл зургаас харах төдий түүх бүтээгчид болж хоцрох вий.

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

21 цаг 45 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

22 цаг 25 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин