Эмийг хэрхэн зөв зохистой хэрэглэх вэ?

2018-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Эм уух нь анхан шатны анагаах арга юм. Хүнд, хөнгөн өвчний үед эм уух шаардлагатай болдог. Гэхдээ энэ аргад өөрийн гэсэн тун байдгийг бид тэр бүр анзаардаггүй. Өвчин намдааж, эдгээж л байвал хэзээ ч хамаагүй, яаж ч ууж болно гэсэн буруу ойлголт бидний дунд түгээмэл байдаг. Мэдээж уух эмээ сонгохдоо эмчид үзүүлж өөрийнхөө нас, биеийн онцлог, өвчний байдалд тохирох эмийг эмийн жороор авч зохистой хэрэглээнд суралцах хэрэгтэй. Учир нь эмийн нэр төрөл маш олон. Зарим өвчин эмгэг болон бага насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхийг хориглосон байдаг хэмээн ХУДНЭ-ийн эмзүйч Н.Оюунчимэг зөвлөж байна. Та эмийг хэрэглэхдээ дараах зүйлд анхаарлаа хандуулна уу.
  1. Уух гэж байгаа эмийнхээ заавартай сайтар танилцаж унших
  2. Хоол унднаас хэдэн минутаас хэдэн цагийн зайтай уух
  3. Ямар шингэнээр даруулж уухыг
4.Өдөрт хэдэн удаа хэрэглэх хаана хадгалж болох зэргийг эмийн заавар дээр бичсэн байдаг. Ер нь эмийг зажилж ууж болохгүй. Маш цөөн эмэнд зажилж уу гэсэн заавар байдгийг анхаараарай. Манайхан эмийн капсул ходоодонд наалдаж үлддэг гэсэн буруу ойлголттой байдаг. Тиймээс эмийг капсултай нь уух хэрэгтэй. Капсул нь ходоодонд задарна. Эмний эвгүй гашуун амтыг дарж өгдөг. Мөн эмийг эмчийн заасан хугацаанд уух хэрэгтэй. Дутуу орхивол өвчнийг бүрэн эдгээхгүй, архаг хэлбэрт шилжиж өвчин ужгирч болно.
  • Антибиотикийг дутуу хэрэглээд орхивол дасал үүсгэх эрсдэлтэй.
  • Эмийг уух цагаа ягштал сайн баримтлах нь хурдан эдгэх нэг үндэс суурь болно.
  • Эм хоорондын зай 15 минутаас 20 минутын зайтай хангалттай хэмжээний шингэнээр даруулж ууна.
  • Эмийг жимсний ундаа, зөгийнбал, шүүсээр даруулан ууж болохгүй.
Эмийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
  • Ямар нэгэн эмийг дур мэдэн эмчийн зааваргүйгээр тун хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  • Эмийг зөв зохистой хадгалах
  • Бага насны хүүхдээс хол байлгах
  • Ижил найрлагатай олон эмийг нэг дор хавсран хэрэглэхгүй байх
Эмийг хэрхэн зөв хадгалах вэ?
  • Гэрийн нөхцөлд эмийг зөв хадгалах нь эмчилгээний үр дүнд ихээхэн нөлөөлдөг.
  • Ямар ч эмийг хүүхэд хүрэхээргүй газарт хадгалах
  • Хэт дулаан, гэрлийн шууд тусгалаас хамгаалах нь чухал. Ялангуяа, эмийг гал тогоо, угаалгын өрөө, цонхны тавиур дээр бүү хадгал. Чийг, дулаан нь эмийн чанарыг алдагдуулдаг.
  • Шингэн эмийг хөлдөхөөргүй хадгалах хэрэгтэй.
Эх сурвалж www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

20 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

23 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

28 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

7 цаг 16 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 21 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

7 цаг 21 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

22 цаг 48 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин