Энхтайван тогтоох санаачилга нь амжилттай хэрэгжиж байна

2018-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов  Солонгосын арлын хямралыг багасгахын тулд  Москва, Бээжингийн  хамтын санаачилга аажмаар хэрэгжиж байна гэв. Тэрээр  үүнтэй холбоотойгоор олон үе шаттай үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.  Эхний шатны үйл ажиллагаа хэрэгжиж байна гэж  Владивостокт болж байгаа Дорнын эдийн засгийн чуулганы үеэр мэдэгдсэн байна. Өнгөрсөн жилийн зургадугаар сард Москва, Бээжингийн зүгээс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох олон орны хэлэлцээрийг дахин эхлүүлэх, нөхцөл байдлыг зөөлрүүлэх зорилгоор  Хойд Солонгосын цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөр болон  АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилтыг хойшлуулах тухай  мэдэгдэж байжээ.  Мөн Игорь Моргулов эхний ээлжинд  цэргийн үйл ажиллагааг багасгахаар төлөвлөсөн гэж онцолсон байна. Харин  II шатанд  талууд  шууд хэлэлцээр хийх ёстой. Түүнчлэн энэ талбарт ахиц гарч байгаа эсэхийг ажиглана гэв. Тэрээр талуудын хооронд хийсэн хэлэлцээрийн хөгжлийг  ахицтай байна гэж дүгнэлээ. Хоёр Солонгос хэлэлцээрийг их идэвхтэй өрнөж байна. Мөн  Хойд Солонгос, АНУ-тай дахин хэлэлцээр хийх боломжийг хүлээж байна гэж онцоллоо. Өмнөд Солонгос, АНУ энэ оны эхээр  хамтарсан цэргийн сургуулилтаа Пхеньянд болсон өвлийн наадмын улмаас хойшлуулж байгаагаа мэдэгдсэн. Харин Пентагон өнгөрсөн зургадугаар сард тодорхойгүй хугацаагаар Өмнөд Солонгостой хийх цэргийн сургуулилт, харилцан солилцоо хийх  хөтөлбөрөө хойшлуулсан билээ. Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нээс  цөмийн болон баллистик пуужингийн туршилт хийхийг хойшлуулахыг тушаасан юм. Мөн  атомын туршилт хийдэг Пунгри талбайг АНУ,Өмнөд Солонгостой харьцаагаа хэвийн байдалд  эргүүлэн оруулахын тулд  хааж байгаагаа мэдэгдэж байв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

20 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

24 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

29 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

7 цаг 16 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 21 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

7 цаг 21 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

22 цаг 49 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин