“Степ Голд”, “Central Asia Mining” компаниудыг шүүхэд өглөө

2018-09-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ “Эх нутаг-Иргэний хяналт” үндэсний хөдөлгөөнөөс  хөдөө орон нутагт тулгамдаж буй уул уурхайн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэдийн “Баавайн хүүхдүүд” ТББ, Баянхонгор аймгийн “Заг Байдрагийн гол” хөдөлгөөн, Баянбулаг, Заг сумын уугуул иргэд оролцов. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 3700 орчим ашигт малтмалын лиценз бий. Түүнийг дагаад 21 аймгийн нутаг  ашигт малтмалын хайгуул, ашиглалтын хөлд сэглэгдэж,  байгаль орчны тэнцвэр алдагдаж, ус гол бохирдон ширгэж,  газар нутгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж байна. Эзэмших эрх бүхий малын бэлчээр, хадлангийн талбай, худаг, өвөлжөө, хаваржааны газруудад ашигт малтмалын лиценз гэх бичгийг ард түмний ямар ч оролцоогүйгээр давхардуулан олгож, үндэсний баялаг болсон мал аж ахуй, түүнийг эрхлэгч малчдын аж байдалд сөргөөр нөлөөлж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол,байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх ноцтой зөрчигдөж байгаа юм. Малчид, нутгийн иргэдийн зүгээс  газар нутгийнхаа төлөө энд тэндгүй тэмцэл өрнүүлж байгаа боловч тэдний санал, шаардлагыг хүлээн авч сонсох,  шийдвэрлэх газаргүй мухардаж байгаа нь бодит үнэн. Тэгвэл газар газрын малчид, нутгаа хамгаалсан хөдөлгөөнүүд нэгдэж  “Эх нутаг-Иргэдийн хяналт” үндэсний хөдөлгөөнийг байгуулсан байна. Нэгдсэн хөдөлгөөнөөс хууль зөрсөн асуудлаар шүүх, хууль хяналтын байгууллагад ханджээ.  Үүнд: -Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 6.1-д “ Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан боловч Ашигт малтмалын тухай хуульд энэ заалтыг тусгаагүй б нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна. Иймд  Ашигт малтмалын хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай өргөдлийг Үндсэн хуулийн цэцэд  гаргасны зэрэгцээ УИХ-ын Өргөдлийн болон Хууль зүйн байнгын хороонд ханджээ. -Заг, Байдрагийн голын хөдөлгөөнөөс Баянхонгор аймгийн Заг сумын Их Булагт олборлолт явуулахаар завдаж байгаа“Central Asia Mining  компанийн  тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрыг хууль бусаар “А” лиценци олгосон асуудлаар, Байгаль орчны яамыг байгаль орчны үнэлгээг буруу хийсэн  үндэслэлээр  шүүхэд өгчээ. -Мөн Дорнод аймгийн Цагаан овоо сумын II багт ашигт малтмалын олборлолт явуулах гэж буй “Степ Голд” компанийн  лицензтэй холбоотой асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан  байна. Түүнчлэн Ашигт малтмалын хуулийг шинэчлэн боловсруулж Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 6.1-д заасан “ Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг нарийвчлан тусгах хүртэл Үндсэн хуулиар олгогдсон гагцхүү ард түмний мэдэлд байна гэдэг заалтыг хэрэгжүүлэх “Ард түмний бүрэн эрхэт хяналтыг  иргэдийн нэгдсэн хөдөлгөөнийхөн хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгджээ. Үүний эхлэл болгож,  Баянхонгор аймгийн Заг сумын Их булаг хэмээх газарт “ ЭХ НУТАГ- ИРГЭНИЙ ХЯНАЛТ" хэлэлцүүлгийг явуулах юм байна. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин