Засгийн газар, багш нарын үл ойлголцол сурагчдын эрхийг зөрчиж эхэллээ

2018-09-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Шинэ хичээлийн жил эхлээд 10 гаруй хонож байна.  Гэсэн ч багш нарын ажил хаялт үргэлжилж, энэ үймээний  хөлд сурагчид хохирч эхэллээ.   Тэдний  сурах эрх зөрчигдөж байна.   Багш нарын ажил хаялт  “газар авахгүй намжина” хэмээн  Засгийн газар, холбогдох  яам нь үүрэг чиглэл өгөөд хаясан.  Гэтэл байдал эсрэгээрээ,  ажил хаялт газар авч багш нар хүчтэй тэмцэгчид гэдгээ харуулж эхэллээ.  Өчигдөр  Сүхбаатарын талбайд Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос суулт зохион байгууллаа. Өчигдрийн байдлаар 130 гаруй боловсролын байгууллага ажил хаялтад нэгдсэнээс нийслэлийн 113, хөдөө орон нутгийн 17 байгууллага оролцож байгаа аж. Тэдгээрийн төлөөлөл болсон 5000 багш ажилчин цуглажээ. Ажил хаялтад хөдөө орон нутгийн сургуулиуд нэгдэж, 174 сургууль ажил хаяхаа мэдэгдээд байгаа  юм байна. Зохион байгуулагчдын зүгээс ажил хаялтыг удаан үргэлжлүүлэх хүсэлгүй, зөвшилцөлд хүрсэн тохиолдолд зогсооно гэдгээ илэрхийллээ.   Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат: БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ 35 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДЭЭД ӨГ   -МҮЭХ-ны байгууллага багшийн цалин нэмүүлэх асуудлыг их наядаар нь яриагүй. Эдийн засаг үнэхээр муу байгаа бол сайд нар цалингаа нэмэх шаардлага байхгүй шүү дээ. Эхний ээлжид багш нарын цалинг 15 хувиар нэмэх 35 тэрбум төгрөгийг шийдээд өг гээд байхад, их наяд хэрэгтэй гээд яриад суугаад байгаа нь өөрөө улс төржиж байгаа хэрэг юм. Зээл авах хэмжээнд хүрнэ гэсэн зүйл ярьж байна. Үүнээс нийгмийн даатгал, татварын журмаар татаас татахад үндсэндээ 20 гаруй тэрбум төгрөг л засгаас шаардагдах юм. Есдүгээр сарын 7-нд томилогдсон ажлын хэсгийг гурав хоног хүлээлээ. Дорвитой нэг ч шийдвэр гаргасангүй. Иймд ажил хаялтыг үргэлжлүүлж байна. Уулзалтыг хангалттай хийсэн, одоо бодит шийдвэр хэрэгтэй байна. Биднийг ажил хаялт, суултаа хууль бусаар хийж байгаа мэтээр ярьж байна. Энэ нь бидний тэмцлийг хүчээр дарах гэсэн оролдлого юм. Багш нар нэг удаагийн урамшууллаас татгалзаж, есдүгээр сарын 1-нээс одоо нэмсэн байгаа цалин дээр 7-10 хувийг нэмчих гэдэг шаардлага тавьж байна.   Г.Занданшатар: ХҮҮХДЭЭ Ч, БАГШ НАРАА Ч ХОХИРООХГҮЙ БАЙХ ШИЙДЛИЙГ ХАМТДАА ХАЙЯ   Харин  өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар  МҮЭХ болон багш нарын төлөөлөлтэй уулзсан байдаг.  Энэ үеэрээ тэрээр “Төсөвт байгаа боломжоороо бид багш, эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн. 2019 оны эхнээс цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил хаялтаас болж хүүхдүүд хохирох ёсгүй. Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя. Эдийн засаг, төсвийн орлого сайжрахын хэрээр Засгийн газар багш, эмч, ажилчдынхаа цалин, нийгмийн асуудалд анхаарч ажиллана. Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя.  Тиймээс ирэх даваа гаригаас хичээлээ эхлүүлнэ үү” гэсэн юм.  Гэсэн ч энэ асуудлаар Засгийн газар багш нарын Үйлдвэрчний эвлэл ямар нэгэн зөвшөлцөлд хүрч чадаагүй байна.   Үүний үр хүнд сурагчид энгийн ард түмэн хохирч байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

8 цаг 55 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

13 цаг 58 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

15 цаг 10 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

15 цаг 44 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

22 цаг 24 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

22 цаг 39 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

22 цаг 39 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14