
Д.Болор
Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх тов гарчээ. Гэвч өнөөдөртөө амжиж хэлэлцэхгүй нь бололтой. Учир нь өнгөрсөн мягмар гаригт энэ төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч АН-ынхан хуралдаа ирээгүй юм. Тэгэхээр байнгын хорооны санал дүгнэлт гараагүй учраас хэлэлцэхээс хойшлуулна байх гэсэн хардлагыг МАН-ынхан хэлж байна.