Хотын даргаар дахин сонгогдлоо

2018-09-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Москва хотын даргын албан тушаалыг хашиж байгаа Сергей Собянин тус улсад болсон хотын дарга, засгийн газрын болон парламентын гишүүдийг сонгох сонгуулийн үеэр олонхийн саналаар дахин сонгогдсоноо мэдэгдсэн байна. Тэрээр “Сонгуулийн санал авах байр хаагдаж, сонгуулийн дүн нийтлэгдсэн. Намайг дэмжсэн найзууддаа баярлалаа. Энэ бол бидний хамтын ялалт” гэж  Оросын нэгдсэн намын цахим хуудастаа бичсэн байна. Сонгуульд 69.48 хувийн санал авсан Сергей Собянины араас  11.71 хувийн  саналтай Коммунист намын  Вадим Кумин болон Шударга Орос намаас нэр дэвшсэн Илья Свиридов 7.28 хувийн  санал авснаар удаах байрт оржээ.  Сергей Собянин  дахин сонгогдсоноо урагшлан хөгжих том боломж гэж үзсэн байна. Түүнчлэн  хотын тээвэр, олон нийтийн үйлчилгээг түргэн шуурхай болгох, боловсролын чанар, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах болон орон сууцны шинэчлэлийн хөтөлбөрийг хөгжүүлэхээ амлажээ. Одоогийн албан тушаалдаа улиран сонгогдож,сонгуульд ялалт байгуулсанд нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түүнд баяр хүргэсэн байна. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин