С.Баярцогт: Д.Эрдэнэбат дарга бол архаг тамхичин хүн

2014-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Болор

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр О.Баасанхүү гишүүний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. О.Баасанхүү Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд тамхи татах цэг байгуулах ёстой гэж төсөл бичжээ.

С.Баярцогт:

-Тамхины тухай хууль нь энэ парламентын үед баталсан сайн хуулиудын нэг яах аргагүй мөн. Энэ хуулийн ачаар олон хүн тамхинаас гарч,  тамхи сонирхож татах сурагчид буурч байгаа шүү. Үүнийг О.Баасанхүү гишүүн та тооцоолох ёстой.Хоёрдугаарт, өөрийн чинь санаачилсан төсөл шаардлага хангахгүй байна. Үзэл баримтлал нь хүртэл дутуу. Яах вэ, архаг тамхичин хүмүүс бол Тамхины тухай хуулийг унаасай гэж хүсч байгаа нь ойлгомжтой. Тухайлбал, Д.Эрдэнэбат дарга бол архаг тамхичин хүн. Тэгэхээр дэмжих нь гарцаагүй биз. Гэхдээ олон нийт яаж хүлээж авах бол гэдгийг тооцоол.

С.Оюун:

-Хууль сайн хэрэгжиж байгаа учраас заавал хуульд өөрчлөлт оруулах хэрэг байна уу. Энэ хуулийг дэмжихгүй байх нь зүйтэй байх. Хамгийн сайн арга бол тамхи татдаг хүмүүс гэр бүлээ, хүүхдүүдээ бодоод тамхинаас гарах нь зүйтэй.

Я.Содбаатар:

-Энэ хууль сайн хууль гарсан. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тамхины хуулиа сайжруулж, хууль хэрэгжих явцад зарим нэг зохицуулалт хийх  нь зүйтэй. Алхам гэдгийг метрээр хэмжих нь зүйтэй байх.  Тамхины хууль бус наймаа бий болсон гэдэг зүйл захууд дээр байгаа.

С.Дэмбэрэл:

-О.Баасанхүү маш энгийн зүйл оруулж ирсэн. Олон улсад тамхи татдаг цэг байдаг учраас энэ хүн оруулж ирсэн байна. Хэрэв хүмүүсийн эрүүл мэндэд анхаарч байгаа бол эрүүл мэнд ба ядуурал  гэсэн хурал хийж байхад яагаад үүнд нэгдэж орохгүй байна вэ. Архаг ядуурал, агаарын бохирдол зэрэгт бүгд анхаарлаа хандуулаасай.

 

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 34 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 51 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 43 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 54 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 0 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин