Хамгийн амттай бэлэг

2018-09-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Өгүүллэг-
АЛЕСЬ КАРЛЮКЕВИЧ (Белорусийн зохиолч, сэтгүүлч)   Тимофей дөрвөн настай. Тэр сониучхан, аманцар нэгэн. Томчууд түүнийг дэндүү сониуч, дэндүү чалчаа гэх нь бий. Түүний ойрын хүмүүс ялангуяа, авга эгч Настя нь үүнийг муу юм биш гэж үзнэ. Эмээ өвөө хоёрт нь ч гэсэн хайртай ачийнх нь энэ зан бас таалагддаг. Нэг удаа аав ээж нь Тимофейг хоёр долоо хоногоос илүүгээр өвөө эмээгийнд нь үлдээхээр болжээ. Тэднээс гадна гэрт нь өвөөгийнх нь ээж, Тимофейгийн элэнц эмээ байдаг байлаа. Тэрээр хүүтэй хамт өдөржин зугаална. Эмэг тэгж боддог байсан уу эсвэл үнэхээр тийм байсан уу Тимофей түүний дэргэд болохоор номхон, чих зөөлөнтэй болно. Хэн хэн нь оролдох юмтай болохоор бие биедээ саад болдоггүй байсан болов уу. Үүнээс болж өвөө эмээ нь бүр их санаа зовдог нь харин үнэн. Ажлаа аль болох түргэн дуусгахыг хичээж, гэр рүүгээ гүйх нь халаг ирцгээнэ. Тимофей тэр хоёрын хэн хэнийг нь үүдний хонгилд угтана. Цоожны нүхэнд түлхүүр хэрхэн эргэх чимээнээр хэн нь түрүүлж ирснийг мэддэг гэж ярина. Өвөө эмээ нь хэдийгээр ийнхүү  санаа зовнидог ч цаанаа л нэг баяртай, аз жаргалтай байгаа нь илэрхий харагдана. Ач хүүгийн сэтгэл санаа ч бас сайхан байлаа. Тэдний эзгүйд ямар ч муу зүйл тохиолдсонгүй. Түүний хувцаслалт, гадаад байдал нь хүртэл Тимофей маш чухал ажилтай, завгүй байгааг илтгэнэ. Томчууд түүнээс яг одоо юу тоглож байгаа, аль тал руу дайсны цохилт хийж эсвэл хэнийг нь хамгаалахаар зэхэж байгааг нь асууж эс зүрхэлнэ. Өвөөгийн тэвчээр барагдаж чихэр, магадгүй бүр шоколад гаргаж ирэхээр халаасаа ухаж эхэлнэ. Эмээ нь голдуу ямар нэгэн жимс авчирна. Тэд гэртээ өөр өөр цагт ирдэг болохоор Тимофейгийн эхний үг нь: -Эмээ надад амттай бэлэг авчирсан. Амттай, том гадил. Бүр гурвын гурвыг шүү. Би хоёрыг нь аль хэдийнэ идчихсэн гэх ч юм уу, эсвэл: -Өвөө надад таван янзын чихэр, бас сникерс авчирсан гэх үг байна. Виктор өвөө эмээгээс нь хоцорч ирвэл Тимофей: -Өвөө та дандаа хоцорч ирэх юм. Тийм болохоор л таны бэлэг эмээгийнх шиг гоё амттай байхгүй байгаа юм гэж анхааруулахаа мартахгүй. Ачинцартайгаа нөхөрлөсөн нөхөрлөлд нь дээд оноо өгцгөөсөнд сэтгэл хангалуун байгаа  элэнц эмээ нь: -Хамгийн гол нь тийм ч хэрэгтэй эд биш. Өдөр болгон шоколад идээд байвал Тимкагийн шүд өвдөх болно хэмээн яриан дундуур орно. Виктор өвөө гомдож, троллейбус хэтэрхий удаан хүлээгээд харих гэж яарсандаа  хөлсний тэргэнд суугаад хэмээн өөрийгөө зөвтгөнө. Үнэндээ бол өдөр болгон шоколад идэх сайн гэж нэмж хэлэх хүсэл Тимофейд төрдөг ч эмээ нь үүнийг сонсоод хэрхэхийг мэддэг. Тэгээд ч эмээгийн маргааш авчрах бэлэг хүссэн зүйл байх эсэх нь эргэлзээтэй болохоор аль ч тохиолдолд маргадаггүй байлаа. Тэглээ гээд өвөөгөө итгэлтэй, найдвартай андуудын тооноос хасах нь харамсалтай болохоор Тимофей: -Өвөө, та маргааш яараа­рай. Хурдаараа өр­сөл­дөөд ялбал таны бэлэг хамгийн шилдэг нь  байх болно гэж тайвшрууллаа.   Орчуулсан  Б.Галаарид
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин