“АНГАРАГААС ИРСЭН ЭМЭГТЭЙ” тайзнаа “амиллаа”

2018-09-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драм есдүгээр сарын 10-аас 23-ыг хүртэл өдөр бүр 20:00 цагаас шинэхэн байгуулагдсан On’n Off Production House-ын их танхимд тоглох гэж байна. Тодруулбал, хайр дурлал, өнгөлөг, хөгжилтэй адал явдлаар дүүрэн “Single Ladies” цуврал киногоороо үзэгч олныг байлдан дагуулсан “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн хамт олон, жүжигчин МУСТА Г.Ундармаа нар өнгөрсөн тавдугаар сард “ACEM VILLA” гэрт “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драмаа үзэгч олонд толилуулсан. Эмэгтэйчүүдэд тохиолддог хайр сэтгэл, гомдол, нулимс зэрэг бүхий л асуудлыг өвөрмөц жижиг тайзан дээр хоёрхон жүжигчин хэрхэн амилуулсныг алга ташин хүлээж авсан нь саяхан. Тус жүжгийн зохиолыг Р.Эмүжин бичиж, Ц.Баясгалан найруулсан бол хөгжмийг Б.Ангирмаа зохиожээ. Хувцас дизайныг Ariunaa Suri урлан бүтээсэн юм. Харин гол дүрд жүжигчин Г.Ундармаа, С.Идэрмаа нар тоглов. Эмэгтэй уран бүтээлчдээс бүрдсэн баг гэдгээрээ ихээхэн онцлог бөгөөд олон олон эмэгтэйн дуу хоолой болж чадсаныг хэлэх нь зүйтэй. Мөн тайз үзэгчдэд тун ойрхон учраас жүжигчдийн гаргаж буй жүжиглэлт, сэтгэл хөдлөл, нулимсыг хүртэл дэргэдээс нь харж мэдрэх учраас огт өөр гайхалтай хүчтэй мэдрэмжийг авах болно. Тасалбарыг https://www.ufilm.mn/ цахим хуудаснаас захиалж авах боломжтой аж. Хэрэв танд лавлах зүйл гарвал 88078161 утсаар холбогдож болно. https://www.facebook.com/ufilmproduction/videos/313883539166674/
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин