Бүтээлч ахмадууд

2018-09-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Ус сувгийн удирдах газар өнгөрсөн баасан гаригт хөл хөдөлгөөн, бүжиг наадам, дуу хөөрөөр бялхаж өнжив. Монголын усны салбарын нэгэн үеийн түүхийг бичилцэж, тулгын чулууг нь тавилцаж явсан ахмадууд “төрсөн” бууриа эргэж, ийнхүү нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэхээр тэсэн ядан хүлээдэг болоод дөрөв дэх намраа угтаж байгаа аж. Ус сувгийн удирдах газар 700 гаруй ахмад ажилчинтай. Жил бүрийн өдийд болдог “Бүтээлч ахмадууд” өдөрлөгт хүн бүр өөрийн урласан бүтээл, тарьсан ногоо, хоол цайныхаа дээжээс хамт олон, мэргэжил нэгт нөхөддөө авчирдаг уламжлалтай юм. Энэ удаагийн өдөрлөгт 80-аад хүн оролцлоо. Их зүйл авчрахдаа гол нь биш таваг хоол, хэдэн ногоо ч хамаагүй тэврээд ирдэг энэ сайхан  жишгийг  үе үеийн удирдлагууд тасалдуулахгүйгээр дэмжиж ирсэнд ахмадууд сэтгэл дүүрэн байгаагаа хэлж байв. Өдөрлөгт Багахангай, Эрдэнэт, 61-ийн гарамаас зорьж ирсэн нь энэ арга хэмжээний утга учир, үнэ цэнийг харуулж байлаа. Бүтээлч ахмадууд өдөрлөгийн нэг онцлог нь ахмад болон залуу үеийнхэн уулзаж дуу хуур болохоос гадна ахмадынхаа сургаалийг сонсч, үлгэр дуурайлал авна. Мөн багахан хэмжээний  бичил “бизнес” төв ажиллуулна. Өөрөөр хэлбэл, тарьсан ногоо, урласан бүтээлээ сонирхуулж, цайлж дайлна, бас борлуулна. Ингэхдээ дээл, хувцас, хүнсний ногоо, гоёл чимэглэл гээд гар урлалын зүйлс зах зээлийн үнээс хямд. Авсан, өгсөн аль алиндаа ашигтай учраас худалдан авалт ч сайн байдаг гэнэ. Тухайлбал, шинэ ургацын хүнсний ногоо, сүү цагаан идээ кг нь 1000 төгрөг, зүүж ороож оёсон нарийн хийцийн даалин 250 мянга, хавтага 25 мянган төгрөгийн үнэтэй байсан бол Монгол гутал, гөлөм, хутганы хуй чанартай мөртлөө хямдхан байгаад ажил­чид их л сонирхож, ам сайтай байгаа харагдсан. Зарим ахмад нь хүнсний ногоо, гар урлал, цагаан идээ гээд өдөр тутамдаа зарж бор­луул­даг бүтээг­дэхүүнээсээ авчирсан бол ихэнх нь өдөрлөгт зориулж тусгайлан бэлтгэжээ. Энэ өдөрт зориулж бараг жил гаруй бэлдэж аль болох сонин содон зүйл хийж ирэхийг хичээдэг гэх хүн олон таарч байв. Бас жил  ирэх тусам багахан хэмжээний өрсөлдөөн ч явагддаг бололтой. Цэвэрлэх байгууламж, Хэрэглэгчид үйлчлэх, Усан хангамж, Шугамаар ус хангах, Захиргаа, Авто бааз, Зөөврийн ус хангах алба гээд бүгд л аль болох олон төрлийн онцгой бүтээлүүд дэлгэснээ уралдан танилцуулж байв. Дээр дурдсанчлан УСУГ-ын үе үеийн дарга нар ахмадуудаа дэмжиж ирснийг манай сониноор дамжуулахыг хүссэн юм.  Энэ удаагийн өдөрлөгт Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү оролцож хэлсэн үгэндээ  “Гурав дахь удаагаа өдөрлөгт оролцож байна. Аав ээждээ очиж байгаа мэт сэтгэгдэл төрдөг учраас зөвхөн ахмадууд гэлтгүй би ч мөн энэ өдрийг их хүлээдэг болсон. Энэ жил манай байгууллагын хувьд  ажил өрнүүн, бүтээлч сайхан жил болж байна. Мөн ажилчдынхаа цалинг нэмсэн сайхан мэдээг дуулгахад таатай байна. Засгийн газрын шийдвэрээр шинэ цэвэрлэх байгууламж барихаар болж, удахгүй бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Ахмадуудын маань бэлтгэж, сургаж, хүмүүжүүлж өгсөн хойч үе үнэхээр сайн ажиллаж байгаа. Шилдэг боловсон хүчин бэлтгэж өгсөн та бүхний зүтгэл, гавьяа их. Та бүхэндээ маш их баярлалаа” хэмээн онцолсон. Өдөрлөгийн бас нэг шигтгээ нь Зөөврийн ус хангамжийн албанд 15 жил ажилласан ахмад ажилтан Н.Нэргүйгийн урласан монгол хувцасны загвар, ахмадуудын өөрсдөө хувцсаа урлаж, дэглэж бэлтгэсэн бүжгийн үзүүлбэр байв. Загвараа жил бүр давтахгүйг хичээдэг бөгөөд өнгөрсөн жил хөдөлмөр хамгааллын хувцас давамгайлж байсан бол энэ жил хүүхдийнх зонхилж байгааг үзэгчид хэлж байлаа. Энэ талаар Н.Нэргүй “Миний хувьд гоёлын дээл хувцас урладаг. Захиалгаар бүх төрлийн  хувцас оёдог. Ихэвчлэн монгол загвартай дээл, даашинз хийнэ. Загварыг нь аль болох өөрчлөхийг хичээдэг. Заавал зах зээлийн ханш гэхгүйгээр тухайн хүний боломжид нь тааруулаад л үнэ хөлсийг нь тохирчихдог” гэж байв. УСУГ-ын Ахмадын зөвлөл 10 гишүүнтэй. Зөвлөлийн дарга З.Алтанцэцэг эдийн засаг­чаар 25 жил ажил­лаад Ахмадын зөвлөлийн ажлыг хариуцаж байгаа аж. Тэрээр зөвлөл болон байгууллагынхаа талаар “Намайг ажил­лаж байхад 700-800 ажилтантай байсан бол одоо хоёр дахин нэмэгдсэн байна. Бас байгууллага маань өргөжиж, усны эх үүсвэрүүд олон газар ашиглалтад орж байна. Бидний үед ус татарна, халина, бас мөс цохидог байлаа. Одоо сайхан болжээ. Манай Ц.Төрхүү дарга залуу хүн гэхэд ахмадуудыг дэмжих тал дээр үлгэр жишээ байж өөрөө дотор нь орж ажилладаг.Манай ахмадууд тусгай үнэмлэхтэй. Үнэм­лэхээрээ цагаан сар болон баяр ёслолоор ол­го­дог мөнгөн тус­ламж гээд нийгмийн хамгаалал руу чиглэсэн ажилдаа хамрагддаг. Бай­гуул­лагын дарга гэлтгүй залуус биднийг их тусалж, дэмждэг. Зөв­лөлийн зүгээс ахма­дууддаа эмнэлгийн бичиг, хорооных нь тодорхойлолтыг үзэж байгаад мөнгөн тусламж, түлээ нүүрс гээд төрөл бүрийн тусламж өгдөг. Биднийг ингэж сайхан дэмждэг юм чинь бид ч гэсэн нийгэмд тустай хөдөлмөр эрхэлье, бүтээлч байя гэдэг үүднээс Хар усан тохойд Ахмадын төгөл байгуулж 800 гаруй мод тарьсан. Байнга очиж тоолж, усалж торддог. Мөн цэвэрлэх байгууламж дээр хоёр хүлэмж ажиллуулж нарийн ногоо тарьж тэндэхийн цайны газарт нь хэрэглэдэг. Зөөврийн усан хангамжийн хэсгийн гадна талбайг сэргээж, цэцгийн мандал тарьсан. Байгууллага маань биднийг одоо ч гэсэн хамт олныхоо нэг хэсэг нь гэж хүндэлж урлагийн үзлэг, спортын тэмцээн уралдаанд оролцуулдаг. Мөн зөвхөн ахмадууд руу чиглэсэн урлагийн үзлэгийг ч зохион байгуулдаг төдийгүй хөдөлгөөн эрүүл мэнд уриатайгаар бүжгийн хичээлийг долоо хоногийн лхагва гариг бүр явуулдаг. Сурсан бүжгээрээ тайлан тавина. Одоогоор ахмадууд 10 гаруй бүжиг сураад байна” гэлээ. Шугамаар ус хангах алба хамгийн  олон буюу 200 гаруй ахмадтайгаас 20 гаруй нь өдөрлөгт иржээ. “Зүү ороож оёсон даалин, хавтага, гэрийн боорцог, зууш хийж ирсэн. Уг нь манайх өргөн бүрэлдэхүүнтэй оролцдог юм. Харин энэ жил малтай хүмүүс хөдөөнөөс ирж чадаагүй” гэж ахмад ажилчин Б.Цэрэндэжид ярилаа. Харин Хэрэглэгчид үйлчлэх албанд 36 ахмад байдгаас энэ удаагийн өдөрлөгт 15 хүн ирж өөрсдийн тарьсан ногоо, цагаан идээ, оёдол, хүүхдийн хувцас, шүрэн гоёл, наамал, шигтгэсэн зураг дэлгэжээ. Ахмад ажилтан Ж.Оюунцэцэгийн ярьснаар “Аль болох шинэ сонин зүйл хийж гэртээ туршиж байгаад хийж ирдэг. Ногоо, тараг, сүүг гадуур зарагддаг үнээс доогуур буюу 1000 төгрөгөөр худалдаалдаг. Орой болоход ширээн дээр юм үлддэггүй. Нэгнээ дайлж цайлаад, заримыг нь зарж борлуулаад дуусгадаг даа” гэв. Мөн Ахмадын зөвлөлийн Нарийн бичгийн дарга С.Чанцал “Манай зөвлөлийнхөн өөрсдийн хийж ирсэн хоол цайгаараа ширээ засч хүмүүсийг дайлдаг. Харин салбар зөвлөлийнхөн маань бага зэрэг борлуулалт хийдэг. Энэ жил миний хувьд хайлмаг, ааруул, бяслаг хийж ирсэн. Зөвлөлийнхөн маань хулууны зутан, бялуу, нэрсний ундаа, луувангийн зутан, янз бүрийн амттан, зууш гээд нарийн чимхлүүр зүйлс их хийж ирсэн байна. Гэртээ ач, зээгээ хараад ирж чадаагүй хүмүүс ч цөөнгүй бий” гэлээ. Ийнхүү усны салбарын ахмадууд нэг өдрийг бүтээлчээр тэр дундаа дуу хуур, дурсамж дүүрэн өнгөрүүллээ. [caption id="attachment_45547" align="alignnone" width="645"] Загвараа жил бүр давтахгүйг хичээдэг бөгөөд өнгөрсөн жил хөдөлмөр хамгааллын хувцас давамгайлж байсан бол энэ жил хүүхдийнх зонхилж байгааг үзэгчид хэлж байлаа.[/caption] [caption id="attachment_45546" align="alignnone" width="645"] Энэ өдөрт зориулж бараг жил гаруй бэлтгэж аль болох сонин содон зүйл хийж ирэхийг хичээдэг.[/caption] [caption id="attachment_45545" align="alignnone" width="645"] Өдөрлөгийн бас нэг шигтгээ нь Зөөврийн ус хангамжийн албанд 15 жил ажилласан ахмад ажилтан Н.Нэргүйгийн урласан монгол хувцасны загвар, ахмадуудын өөрсдөө хувцсаа урлаж, дэглэж бэлтгэсэн бүжгийн үзүүлбэр байв.[/caption] Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

10 цаг 22 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

10 цаг 22 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

10 цаг 22 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

10 цаг 22 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Өчигдөр 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Өчигдөр 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Өчигдөр 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Өчигдөр 06 цаг 00 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Уржигдар 17 цаг 12 мин