Г.Нанжид: “Мандах” брэндийг улам чанаржуулна

2018-09-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ, Р.ОЮУН Ажил хэрэгч хүмүүс цаг үеийн мэдээллээс төдийлөн хоцроод байдаггүй. Тэр тусмаа улс орны тэргүүлэх салбар гэгддэг эдийн засаг, бизнес, нийгэм улс төр, боловсролын салбарт ажилладаг хүмүүсийн ширээн дээр өдөр тутмын сонины шинэ дугаар эзнээ хүлээж байдаг. Тэд өглөө бүр сонин гарчиглаж суухдаа нэг зүйлийг анзаарч харсан байх. Өдөр тутмын сонинууд дээр ихэвчлэн гадны хөрөнгө оруулалттай томоохон компаниудын ажлын зар байнга нийтлэгдэж байдаг. Харин тэдгээр зар дээр банк санхүү, эдийн засаг, бизнесийн салбарт ажилтан авахдаа “Мандах их сургуулийг төгссөн бол давуу тал болно” хэмээн онцолсон нь харагддаг. Үүнийг хараад заримдаа гайхаж л суудаг байв. Мөн зарим байгууллагын удирдлагууд “Мандах төгссөн хүн ажилд авна” хэмээн ярьж байхыг сонсоод учрыг нь төдийлөн ухаж ойлгодоггүй байв. Харин үүний учрыг сая л олох шиг болов.   ШИНЭЧЛЭЛИЙГ ТҮГЭЭГЧ АНХНЫ СУРГУУЛЬ [caption id="attachment_45531" align="alignnone" width="645"] “Мандах” их сургууль есдүгээр сарын 6-ны билэгт сайн өдөр нийслэлийн А зэрэглэлийн бүсэд буюу гандангийн дэнжид хичээлийн шинэ байрныхаа нээлтийг хийсэн юм. Нээлтэд тооцооны салбарын шилдгүүд хүрэлцэн ирж, баяр хүргэв.[/caption] [caption id="attachment_45527" align="alignnone" width="645"] Тус сургуулийн барилгыг Ж.Батсайхан захиралтай “Батс өргөө” компани түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр богино хугацаанд шуурхай барьж өгчээ.[/caption] Боловсролын салбар бол улс орны түүчээлэгч салбар. Байнга л тасралтгүй хөгжиж байх учиртай. Тиймээс энд жил ирэх тусам өргөжин хөгжиж, хүрээгээ тэлж, төгсөгчид нь  улам чанаржиж, Монголд төдийгүй дэлхийн олон оронд мэдлэг, ур чадвар нь үнэлэгдсээр яваа нэгэн үлгэр жишээ ч сургуулийг бид “Амьдралын тойрог” буландаа урьсан юм. Энэ бол “Мандах” их сургуулийн бүтээлч хамт олон юм. Хувийн хэвшлийн 70 гаруй сургуулиас тус сургуулийг онцолсон нь ч бас учиртай. Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ үед хэлэх үгтэй, хийсэн ажилтай хамт олны сайн туршлагаас бусдад хүргэх гэснийх. “Мандах” их сургууль бол Монгол Улсын боловсролын салбарт, монгол хүний сэтгэлгээнд чанарын өөрчлөлт гарсан 1990-ээд оны үед Монголд байгуулагдаж байсан анхны хувийн сургуулиудын нэг  юм. Одоогоос 20 гаруй жилийн өмнө монголчуудад зах зээлийн нийгэм бие даан өсч хөгжих, өрсөлдөх чадвар суулгасан гэж хэлж болно. Тэр цаг үед тус сургууль 10 хүрэхгүй багш, 60 гаруй оюутантай, түрээсийн байранд хичээлийн шинэ жилээ нээж байсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр тус сургууль 100 гаруй эрдэмтэн багштай, 2000 гаруй оюутантай өнөр өтгөн их сургуулийн зэрэглэлд хүрсэн “айл” болжээ. Шуудхан хэлэхэд, зах зээлийн хүнд хэцүү цаг үеийн шуурганд зорилготой, тууштай байж чанарыг эрхэмлэж ирснээрээ өнөөдрийг хүртэл өрсөлдөх чадвараараа бусдад үнэлэгдэж яваа чансаатай сургуулийн нэг юм. Ингэж бардам хэлэх шалтгаан бас бий. Өнгөрсөн пүрэв гаригт буюу есдүгээр сарын 6-ны билэгт сайн өдөр “Мандах” их сургууль нийслэлийн А зэрэглэлийн бүсэд буюу бидний ярьдгаар гандангийн дэнжид сүндэрлүүлсэн хичээлийн шинэ байрныхаа нээлтийг ёслол төгөлдөр хийсэн юм.  Нээлтийн ёслолд салбарын шилдгүүд цугларч, тус сургуулийг хэрхэн үнэлж цэгнэж, дүгнэж явдагаа хэлэв. Олны дунд ямар нэр хүндтэй, үйлдвэрлэсэн “бүтээгдэхүүн” нь нийгэмд ямар эрэлт хэрэгцээтэй байгааг  ирсэн зочдоос нь харж болохоор байв. “Мандах” их сургуулийн шинэ хичээлийн байрны нээлт, тууз хайчлах ёслолын ажиллагаанд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, “Төгсөгчдийн холбоо”-ны тэргүүн Чой.Чимэдсүрэн, мөн газрын ахлах мэргэжилтэн, доктор Б.Болормаа, БСШУСЯ-ны ерөнхий нягтлан бодогч Х.Ганцэцэг, ХХААХҮЯ-ны газрын дарга, анхны төгсөгч Б.Цогбадрах болон хувийн их, дээд сургуулиудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, академич С.Нямзагд, Монголын менежментийн холбооны тэргүүн гавьяат эдийн засагч Д.Цэрэндорж, хүндэт профессор, гавьяат эдийн засагч Р.Батжаргал, МИДСК-ын дэд тэргүүн Д.Оюунцэцэг, Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн, гавьяат эдийн засагч Л.Дондог, Ажил олгогчийн төлөөлөл “Далай ван” аудит компанийн захирал гавьяат эдийн засагч Ц.Жигдэн, “Монголтакс ТМЗ”-ийн захирал Х.Тунгалагмаа, “Хаан банк”-ны салбарын захирлууд, зарим их, дээд сургуулийн төлөөлөл болон төгсөгч, суралцагч нарын эцэг эх, үүсгэн байгуулагчид, анги хамт олон, нутгийн зөвлөл гээд хүндэт зочид хүрэлцэн ирсэн байв. [caption id="attachment_45528" align="alignnone" width="645"] Бүтээн байгуулалтын ажилд идэвх санаачилагатай оролцсон хүмүүсийг тус сургуулийн удирдлагууд шагнаж урамшуулав.[/caption] Утга гүн, уянга яруу төгөлдөр уртын дуугаар хийморио сэргээж, хос чавхдаст хуурын аялгуугаар сэтгэлийн жаврыг үргээж, орд цагаан “харш”, эрдмийн өргөөнийхөө үүдэнд оюутан, багш сурагчид, эрдэмтэн докторууд нэг дор чуулах нь энэ сургуулийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж буй чухал өдөр байв. “Мандах” их сургуулийн хамт олон өдгөө 27 дахь хичээлийн жилтэйгээ золгож байгаа аж. Баяр дээр баяр нэмж, сургуулийн шинэ байр нь ашиглалтад орж, Ж.Батсайхан захиралтай “Батс өргөө” компанийнхан түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр богино хугацаанд чанартай, шуурхай барьж өгч, өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байгаа нь хариуцлагатай хүмүүс ажлаа хэрхэн чанартай сайн хийдгийн тод жишээ гэлтэй. Энэ бол Монгол Улсын хэмжээнд, эдийн засаг, банк санхүү, бизнесийн салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэдэг тус сургуулийн хөгжил дэвшлийн түүхэн дэх томоохон бүтээн байгуулалтын ажил болжээ. Энэ сургуулийн үүдэнд бужигнасан олон оюутан, ахмад багш нараа хүндэтгэлийн суудалд залж, шинэ байрныхаа нээлтийг халуун алга ташилтаар хүлээн авах нь эрдэм мэдлэгийг дээдлэгч хэний ч сэтгэлийг хөдөлгөх аж. “Мандах” их сургууль нь Монгол Улсын хэмжээнд хамгийн анх нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг зааж, хамгийн анхны олон улсын стандартыг судалсан мэргэжилтнүүдийг төгсгөсөн. Бүртгэл санхүүгийн салбарт анхны шинэчлэлт, өөрчлөлтийг түүчээлсэн хүмүүсийг бэлтгэсэн,  ярих хэлэх зүйлтэй сургууль юм. Тус сургууль нь  өнгөрсөн хугацаанд 7000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргасан байна. Анх нягтлан бодох бүртгэлийн чиглэлийг голлож сургалтаа явуулж байсан бол 2007 оноос мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэж, сургалтынхаа үйл ажиллагааг өргөжүүлсээр ирсэн гэдгийг  Тус сургуулийн захи­рал, профессор Г.Нанжид онцолж байсан юм.   ШИНЭ ҮЕИЙН БОЛОВСОН ХҮЧНИЙГ ХЭРХЭН БЭЛТГЭЖ БАЙНА ВЭ?   Өмнө нь бид энэ сургуулиар нэг бус удаа ирж, ажил хэргийн яриа өрнүүлж байсан. Сургуулийн хөгжил, сургалтын чанар гээд яриа дэлгэх үед тус сургуулийн захирал Г.Нанжидын ярианаас  авууштай санаанууд олонтаа цухалзаж байв. Тухайлбал, “Сургууль бол оюун ухааны их өглөгийн үүр юм. Эндээс дан ганцхан мэргэжилтэй боловсон хүчин гараад зогсохгүй, өв тэгш хүмүүжилтэй, гүн бат мэдлэгтэй, амьдрах арга ухаантай, ёс зүйтэй, хариуцлагатай, эх оронч үзэлтэй иргэн боловсорч гарах ёстой. Тиймдээ ч багш хүн оюутанд өөрийгөө нээх боломж олгох,   хариуцлагатай, ёс зүйтэй, өөрийн гэсэн үзэл бодол, баримтлах чиг шугамтай мэргэжилтэн бэлтгэхэд сургалтаа чиглүүлэх ёстой гэж боддог. Бид мэргэжил эзэмшүүлэхээс гадна нийгэмд зөв хүн болох суурийг нь тавьж өгөхийг хичээдэг. Эх орныхоо түүхийг мэддэг, салбарынхаа үүсэл, хөгжлийг мэддэг, харилцааны өндөр ур чадвартай, хууль эрх зүйн мэдлэгтэй, бусад салбартаа байг гэхэд өөрийнхөө салбарт  хөрвөх чадвартай, олон талын мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин байгаасай гэж сургалтынхаа үйл ажиллагааг хоёр жил тутам байнга шинэчилдэг” хэмээн ярих нь салбартаа танигдсан, багшийн ажилдаа гаршсан хүн гэдгийг нь илтгэх ажээ. “Мандах” их сургуулийн захирал Г.Нанжид нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, нягтлан бодогч-эдийн засагч мэргэжилтэй багш хүн. Харин түүний хань, “Мандах” их сургуулийн үүсгэн байгуулагч Бүдхүүгийн Сандагсүрэн  Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул. Тэрээр статистик-эдийн засагч, багш мэргэжилтэй  нэгэн байв. Б.Сандагсүрэн агсан ХААИС-д проректороор ажиллаж байгаад, 1992 онд ХААДС /тэр үеийн/, МУИС-ийн нягтлан бодох бүртгэлийн багш нараас баг бүрдүүлэн шинэ үеийн нягтлан бодогч бэлтгэх зорилготой сургуулиа анх байгуулж байсан гэдэг. Өдгөө  энэ сургууль  сургалт, судалгааны их сургууль болох зорилго тавин ажиллаж, салбартаа үнэлэгдсэн олон эрдэмтэн доктор, профессорууд, залуу багш нараар хүрээгээ тэлсэн том сургууль болон хөгжөөд байна. Сүүлийн үед их, дээд сургуулиудыг академик сургалтаас судалгаанд  суурилсан их сургууль руу шилжих, хөгжих хандлага, шаардлага тавих болсон. Тиймээс тус сургуулийн хамт олон судалгааны их сургууль болох зорилтын хүрээнд сургалтын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сайжруулах, гадаад харилцаагаа тэлэх асуудалд онцгойлон анхаарсаар иржээ. Үүний төлөө өнөөдөр энэ сайхан бүтээн байгуулалтыг зориулж байгаа юм” гэдгийг Г.Нанжид багш онцоллоо.   “БИД МЭДЛЭГЭЭР БАЯЛГИЙГ БҮТЭЭНЭ”   “Мандах” их сургуулийн үүдээр ороход “Бид мэдлэгээр баялгийг бүтээнэ” гэсэн уриа, “Үндэсний болон олон улсын стандартад нийцсэн боловсролын чанартай үйлчилгээ үзүүлж, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ” гэсэн эрхэм зорилгоо тодоос тод бичсэн байв. Түүнчлэн тус сургууль 26 жилийнхээ хөгжлийн явцдаа
  • Чанартай сургалт
  • Чадварлаг мэргэжилтэн
  • Ёс зүй, хариуцлага
  • Оюунлаг, хүнлэг, нэгдмэл байдал гэсэн үнэт зүйлийг бий болгожээ.
Энэ бүхэн нь, эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд ямар ч ажил үүрэг, албан тушаалд ажиллах чадвартай, харилцааны соёлтой, ёс зүйтэй, хариуцлагатай, хэлний мэдлэгтэй, ажил олгогч­дын шаардлага, шал­гуурыг хангасан чадварлаг мэр­гэ­жилтэн бэлтгэхийн төлөө тус хамт олон хөдөл­мөр­лөж иржээ гэдгийг харуулж байна. Түүнчлэн сур­галтын хөтөлбөрөө дотоод, гадаадын шилдэг их, дээд сургуулиудын хөтөлбөртэй харьцуулдгийн зэрэгцээ оролцогч талуудаасаа судалгаа авч, хоёр жил тутамд хөтөлбөртөө шинэчлэл хийдэг байна. Энэ ажлынхаа хүрээнд тэд Монгол Улсын хэмжээнд анх удаа харилцааны ур чадвар, Монголын эдийн засгийн түүх, мэргэжлийн англи хэлний хичээлийг сургалтын хөтөлбөртөө оруулж заасан нь учиртай. Өнөөдөр “Мандах” брэнд гэж ажил олгогчид болон олон нийтийн дунд үнэлэгдэх хэмжээнд хүрсэн нь тус хамт олны хамгийн том амжилт юм. “Мандах” их сургуулийг өнөөдрийг хүртэл удирдан зохион байгуулж, хийж, хэрэгжүүлж, цаашид зорьж тэмүүлж яваа бүхнийг харж, сонсоод багш хүний мэргэжлээр өөрийн эрхгүй бахархав. Нээлтийн үеэр мөн тус сургуулийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүсээс “Мандах” их сургуулийн үүсэл хөгжил, хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилго, төлөвлөгөөний талаар зарим зүйлийг асууж сонирхсон юм.  

“МАНДАХ” БРЭНДИЙГ БИД УЛАМ ЧАНАРЖУУЛНА

“Мандах” их сургуулийн захирал, профессор Г.Нанжид:   -Өнөөдөр манай сургуулийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгдэж байна. Оюутан, багш, ажилтнуудынхаа сэтгэлд нийцсэн шинэ хичээлийн байртай боллоо. 1990 оноос Монгол Улсад өрнөсөн, өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд Монголын боловсролын салбарт олон хувийн сургууль үүсч, төрийн өмчийн сургуулиудтай эн зэрэгцэн хөгжиж ирсэн. “Мандах” их сургууль нь хувийн хэвшлийн анхны сургуулиудын нэг юм. Бид 1992 онд анх  байгуулагдсан үеэсээ эхлэн сургуулиа мэргэжлийн салбартаа өөрийн гэсэн байр суурьтай, өнгө төрхтэй “Мандах” брэндийг бий болгохын тулд тодорхой зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж ирсэн. Энэ зорилтоо хэрхэн биелүүлэв гээд дүгнэж үзэхэд, ахицтай, амжилттай яваа олон зүйлийг хийж хэрэгжүүлжээ. Тухайлбал, 1992-1998 онд сургалтын бааз, багшлах боловсон хүчнээ бэхжүүлсэн, 1999-2006 онд үндэсний хэмжээнд байгууллага болон хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлж их, дээд сургуулиудын дунд зохих байр суурьтай, хөдөө орон нутагт салбар сургуультай болсон, 2007-2012 онд сургалтын хөтөлбөрөө өргөжүүлэн, нягтлан бодох бүртгэлээс гадна санхүү, банк, инженер, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт явуулах болсон. 2012-2017 онд олон улсад магадлан итгэмжлүүлэх зорилгоо биелүүлснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүс нутгийн шилдэг сургууль болсон. Одоо 2017-2022 он хүртэл бид сүүлийн таван жилийнхээ стратеги төлөвлөгөөг боловсруулаад, хэрэгжүүлж байна. Энэ төлөвлөгөөнийхөө хүрээнд бүрэлдэхүүн болон салбар сургууль бүхий их сургууль болж, багш, ажилтан, оюутан сурал­цагсдынхаа сурч хөдөл­мөр­­лөх таатай орчин нөхцлийг сайж­­руулсан сургуулийн шинэ цогцолбор барилгыг ашиг­­лалтад оруулаад байна гэв.  

БИД ТООНООС ИЛҮҮ ЧАНАРТ АНХААРДАГ

Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор, дэд Профессор Ч.Төрбадрах:   -Багш хүн шавь нараараа үргэлж бахархаж явдаг. Тиймээс  сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн суралцаж буй оюутнууд, үе үеийн төгсөгчдөөрөө бахархаж явдаг. Тухайн сургуулийн чанар, чансааг харъя гэвэл зах зээлд гаргасан бүтээгдэхүүн нь борлогдож байна уу, ажлын байраар хэр хангагдаж байна вэ гэдгээр нь дүгнэдэг. Манай сургуулийн төгсөгчдийн 80 гаруй хувь нь ажлын байртай, олон зуун төгсөгчид дотоод, гадаадын сургуулиудад ахисан төвшинд суралцаж байна. Манай хамт олон сургуульдаа гурван удаадаа магадлан итгэмжлэл хийлгэсэн, олон улсын чанарын удирдлагын стандарт ISO9001:2015 нэвтрүүлсэн. Бүс нутгийн шилдэг сургуулиар шалгарсан зэрэг бахдам амжилттай ажиллаж байна. 2017 оноос Мэдээлэл, технологийн тэнхимээ Мэдээлэл, технологийн сургууль болгон өргөжүүллээ. Манай сургууль  Дундговь аймгийн захиалгаар 2000-2007 онд салбараа байгуулан, говийн бүсэд 200 гаруй нягтлан бодогчийг бэлтгэж өгсөн. 2007 онд салбар сургуулиа Дархан-Уул аймагт шилжүүлэн хойд бүсийн аймгуудыг чанартай боловсон хүчнээр хангахаар ажиллаж байна. Бид чанартай сургалт явуулж чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ ёс зүйтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарч, “Тоо чухал биш, чанар чухал” гэдэг зарчмаар ажилладаг.  

СУРГУУЛИЙН МАТЕРИАЛЛАГ БААЗ, СУРГАЛТЫН ОРЧНЫГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ХҮРГЭНЭ

 Санхүү, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал С.Энхтүвшин:   -”Мандах” их сургуулийг 2017-2022 хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний нэг чухал зорилт бол сургуулийн шинэ цогцолбор барилгыг ашиглалтад оруулах, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах явдал байсан. Энэ зорилгоо хамт олныхоо хүчээр биелүүлээд байгаадаа баяртай байна. Бид цаашид орчин үеийн тоног төхөөрөмж, лабораторийг нэмэгдүүлэн, судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлэх, оюут­нуудад үзүүлэх үйлчил­гээний хүртээмжийг улам сайжруулах тал дээр анхаарч ажил­лана. Түүнчлэн, оюут­нуудын амьдрах таатай нөх­цөл бүрдсэн оюутны байрыг сургуулийнхаа ойролцоо шинээр барихаар төлөвлөөд ажиллаж байна.  

СУРЧ АЖИЛЛАХ ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЛЭЭ

Сургуулийн шинэ цогцолбор барилгын төслийн удирдагч, ерөнхий нягтлан бодогч Г.Эрдэнээ: -Манай багийн олон жилийн турш хийсэн судалгаа, хүчин чармайлтын үр дүнд өнөөдөр сургуулийн шинэ цогцолбор барилгыг ашиглалтад орууллаа. Энэ цогцолбор нь орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн хичээлийн анги танхимууд, 200 гаруй суудал бүхий иж бүрэн номын сан,   спорт заал, 200 гаруй суудалтай зоогийн газар, тав тух бүхий албан өрөөнүүдийг багтаасан 8000 шахам кв.метр талбайтай хоёр блок барилгатай юм. Сурч ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэхийн тулд шаардлагатай сургалтын техник хэрэгсэл, тавилга, тоног төхөөрөмжийг шинээр худалдан авахад 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хи­чээ­лийн байраа бүрэн тохи­жуу­лан шинэ хичээлийн жилийн сургалтаа эхэллээ.    “МАНДАХ”-ЫНХАН ӨӨРИЙГӨӨ МАГТДАГГҮЙ, ӨРӨӨЛӨӨР ДҮГНҮҮЛДЭГ   “Мандах” их сургуулийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн салбарын сайчуудын сэтгэгдэл, тус сургуульд өгч буй үнэлэлт дүгнэлтийг бас сонссон юм.  

ТӨГСӨГЧДИЙН 80-90 ХУВЬ НЬ АЖЛЫН БАЙРААР ХАНГАГДДАГ

Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, тус сургуулийн Төгсөгчдийн холбооны тэргүүн Чой.Чимэдсүрэн:   - “Мандах” их сургуулийн үе үеийн төгсөгчдийн өмнөөс эрдэмтэн мэргэд багш, зочид төлөөлөгч, оюутан суралцагч та бүхэнд баярын мэнд хүргэе. Би энэ сургуулийн гурав дахь төгсөгч. Манай сургуулийн гол онцлог бол цаг үетэйгээ хөл нийлүүлж алхдаг. Орчин үеийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг. Үүний үр дүнд төгсөгчдийн 80-90 хувь нь ажлын байраар хангагддаг. Улсын чанартай олимпиад, тэмцээн уралдаанд багш, оюутнууд маань байнга дээгүүр байр эзэлдэг. Эрдэм судлалын ажилд олон зүйлийг шинээр санаачилсан сургууль юм. Энэ бүхэн нь “Мандах” их сургуулийн чансааг тодорхойлох байх. Төгсөгчид нь Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын инс­титут, Мэргэшсэн үнэлгээч­дийн институт, Татварын мэр­гэш­сэн зөвлөхийн Нийгэмлэг зэрэг төрийн бус байгууллагыг санаач­лан үүсгэн байгуулж, удирдан хөгжүүлж байгаад мэр­­гэжлийн төрийн байгуул­лагад ажил­ладаг хүний хувьд бахархан харж явдаг юм.  

“МАНДАХ”-ЫН ТӨГСӨГЧИД ЭХ ОРНЫ ХӨГЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа:   -Баянгол дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэрт ийм сайхан бүтээн байгуулалт цогцолж, энэ сайхан эрдмийн өргөө үүдээ нээсэнд баяртай байна. Олон бүтээн байгуулалт дотроос сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль гэсэн эрдмийн өргөөний нээлтэд оролцохдоо үргэлж баяртай байдаг. Тус сургуулийн шинэ барилгын өнгө үзэмж, гадна тохижилт, дотоод орчин, анги танхимууд нь  орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн байгаа нь харагдаж байна. Ялангуяа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам, бие засах өрөөг  шийдсэн нь зарим төрийн байгууллагад үлгэр болохоор байгааг тэмдэглэж байна. Тус сургуулийн хамт олон нийслэлчүүд, баянголчуудын хөгжил дэвшилд чухал хувь нэмрээ оруулж, цаашид олон чадварлаг боловсон хүчин төрнө гэдэгт итгэлтэй байна.  

ХУВИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТҮҮЧЭЭ ЮМ

Хувийн их, дээд сургуулиудын Удирдах зөвлөлийн гишүүн, академич С.Нямзагд:   -Монголын нийгэмд энэ сургууль томоохон хувь нэмрээ оруулсан сургууль. Ялангуяа, Монгол Улс шинэ тогтолцоонд ороход огт байхгүй байсан нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, аудит, удирдлагын бүртгэл, зардлын бүртгэл,  хөрөнгийн үнэлгээ гэсэн хичээлийг зааж эхэлснээс гадна Монгол Улсад нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэхэд онол, аргазүйн хувьд жинтэй хувь нэмэр оруулж чадсан. Монголд өөрийгөө илэрхийлж чадсан, гайхамшигтай сур­гууль. Удирдлагын шилдэг мастеруудын дунд нэг үг бай­даг. Хамгийн гол нь байршил гэж. Тиймээс “Мандах”-ын байршил бол хамгийн өндөр зэрэглэлтэй төвшинд хүрчээ гэж харж байна. Миний ан­заарч харснаар “Мандах” их сургууль өөрийгөө магтаад, гайхуулаад явдаггүй. Гэхдээ бусдаар өөрийнхөө үйл ажиллагааг үнэлүүлж цэгнүүлж явдаг сургууль. Үндэсний болон олон улсын магадлан итгэмжлэх байгууллагаар хамгийн анх магадлан итгэмжлүүлж чадсан. Төгсөгчид нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Монголын хувийн их, дээд сургуулиудыг түүчээлж яваа сургууль гэдгийг хэлье.  

ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ИХ СУРГУУЛИЙН НЭГ БОЛЖЭЭ

Монгол Улсын гавьяат эдийн засагч, “Далай ван аудит” ХХК-ийн захирал Ц.Жигдэн:   -Монгол Улс эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөд орсон 1990-ээд оны үед анхны дээд сургууль, анхны аудитын компани үүсгэн байгуулагдаж, нягтлан бодох бүртгэл, санхүү, аудитын салбарын хөгжлийн шинэхэн түүхийг эхлүүлж байсныг эргэн дурсахад таатай байна. Энэ үеэс өнөөдрийг хүртэл бид бие биеэ дэмжин хамтран ажилласны үр дүнд жилээс жилд өргөжин тэлсээр ирлээ. “Мандах” их сургууль эх орондоо нягтлан бодох бүртгэл, санхүү, аудит, эдийн засаг, бизнесийн удирдлагын олон мянган шилдэг боловсон хүчинг бэлтгэж, өнөөдөр Монгол Улсын үндэсний хэм­жээний томоохон их сур­гуулийн нэг болжээ.   “Далай­ван аудит” ХХК хамтын ажиллагааны хүрээнд оюутан сурагчдын дадлагын бааз болж,  оюутныг хүлээн авч, дадлагажуулан заримыг нь өөрийн ажилтнаар авч  ажил амьдралынх нь гарааг эхэлж байсан юм. Өнөөдөр ийм сайхан эрдмийн өргөө босгосон эрдэмтэн багш нар, ажилтан ажилчид, нийт оюутнуудад амжилт хүсье...гэсэн юм. “Мандах” хэмээх нэр нь магадгүй, нар адил мандаж, өөдлөн дэвжих гэсэн утгатай байх. Тиймээс эрдэм мэдлэгийн их уурхай болсон “Мандах” их сургуулийн номын цагаан гэгээ мянга мянган залуусын мэдлэг оюуныг гийгүүлэн, зүг бүртээ цацарч, эх оронд минь эрдэм мэдлэгийн илч гэрлээ улам түгээх болтугай гэсэн  билэгтэй сайхан ерөөлөөр бид ч бас  өргөө цагаан гэрийг нь мялаасан юм.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

10 цаг 20 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

10 цаг 20 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

10 цаг 20 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

10 цаг 20 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Өчигдөр 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Өчигдөр 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Өчигдөр 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Өчигдөр 06 цаг 00 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Уржигдар 17 цаг 12 мин