Ким Жон Ун ОХУ-д айлчлахаа мэдэгджээ

2018-09-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко уржигдар Хойд Солонгосын Ажилчны нам байгуулагдсаны 70 жилийн ойн үеэр Пхеньянд айлчилж удирдагч Ким Жон Унтай уулзаж ерөнхийлөгч Владимир Путины захиаг гардуулсан байна. Харин үүний дараа тэрээр ОХУ-д айлчлахаа мэдэгдсэн гэж Валентина Матвиенко хэллээ. Ким Жон Ун Хойд Солонгост энхтайвныг хүсч байгаа, мөн хоёр Солонгосыг нэгтгэхийг зорьж байгаагаа онцолсон байна. Гэвч удирдагч Ким Жон Уны энэ сарын ажлын хөтөлбөр шахуу байгаа учраас ирэх долоо хоногт Владивостокт болох Дорнын эдийн засгийн чуулганд оролцох боломжгүй. Өмнөд Солонгостой хэлэлцээр хийхэд оролцоно  гэж Валентина Матвиенко хэлсэн байна. Чуулганд Хойд Солонгосын Гадаад хэргийн сайдаар ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч оролцоно гэв. ОХУ-ын Холбооны зөвлөлийн даргын үзэж байгаагаар Владимир Путинтэй стратеги болон хоёр орны харилцааны тухай асуудлыг хэлэлцэх уулзалтыг хийх нь Ким Жон Уны хувьд их чухал. Тэрээр эдийн засаг, хүмүүнлэгийн болон улс төрийн салбарт ОХУ-тай хамтран ажaиллахыг дэмжиж байгаа гэж Валентина Матвиенко нэмж хэллээ. Мөн ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга хэлэхдээ “ОХУ-ын баримталж байгаа чиг хандлага Хойд Солонгосын  эрх баригчдын чиг хандлагатай таарч байна” гэжээ. Харин хоёр орны тэргүүний хийх уулзалт болох газар, цаг хугацааг  гадаад харилцааны шугамаар ярилцаж тохиролцоно гэж Валентина Матвиенко хэллээ. Тэрээр Ким Жон Унтай хийсэн уулзалтынхаа үеэр Пхеньянд тавьсан олон улсын хоригийн тухай хэлэлцсэн. Хойд Солонгостой хамтарч ажиллахын тулд хоригийг цуцлуулах аргыг ОХУ хайх болно гэв. Мөн ОХУ Хойд Солонгосын эрх баригчидтай цуврал уулзалт хийхээр төлөвлөж байгааг мэдэгджээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин