Тойм: Багш нараа “бараагүй” долоо хоног

2018-09-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд үйл явдал өрнүүн байлаа.  МАХН-аас ээлжит бус бага чуулган зохион байгуулж, цаг үеийн асуудлаар шийдвэр тогтоол гаргалаа.  Эдийн засгийн хоёр ч чуулган болж, салбартаа тулгамдаж буй асуудлуудаа ярилцав.  Багш нарын ажил  хаялт үргэлжилсэн.  Ийнхүү  өнгөрөгч долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. “Хэнтийн 17 мянган сонгогчийн эрх ашгийн төлөө тэмцэнэ” МАХН-ын удирдлагууд   цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Гүйцэтгэх товчоо болон бага чуулганаа хуралдуулж, гишүүд зарим асуудлаар тогтоол шийдвэр гаргажээ.  Тухайлбал,  УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг хууль бус хэмээн үзсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг МАХН-ын зүгээс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.  Энэ талаар бага чуулганы  гишүүд тогтоол гарган баталжээ.  Хэнтий аймаг дахь Түмтийн дарга С.Ононбаяр “Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны  энэхүү шийдвэр нь 42 дугаар тойргийн 17 мянган сонгогчийн эрхийг зөрчиж байна.  Тэд төрд төлөөлөлтэй байх эрхээ  эдэлж чадахгүй байна.  Одоогоор бид тухайн тойргийн дөрвөн мянган иргэнээс энэ сонгуулийг УИХ-аас баталсан хугацаанд нь явуулах талаар гарын үсэг цуглуулсан.   Цаашид иргэдээс  гарын үсэг цуглуулах ажил үргэлжлэнэ.  Мөн Үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэр нь цэцийн гишүүдийг хуульд биш томилсон нам, хүндээ үйлчилж, хараат ажиллаж байна гэдгийг харуулж байна.  Тиймээс 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан бага чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар тогтоолыг эсэргүүцэн тогтоол гаргалаа” гэв. Сургууль, цэцэрлэгийн орчинд цахим хэрэглээг хязгаарлана Засгийн газрын хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-нээс хязгаарлах шийдвэр гаргалаа. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нээлттэй. Учир нь сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг байна.  Багш нарын утас нээлттэй тул яаралтай үед эцэг эхчүүд багш нартай нь сургалтын үеэр холбогдож болно. Хичээл, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмж нээлттэй. Цахим халдлага, донтолтыг хязгаарлаж сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг нь Лондонгийн их сургуулийн судалгаагаар тогтоогдсон байдаг гэлээ. Багш нарын ажил хаялт хүрээгээ тэлсээр байна Хичээлийн шинэ жил эхэлсэн ч багш нарын ажил хаялт хүрээгээ тэлсээр байна.   . Засгийн газраас шийдвэрлэсэн цалингийн нэмэгдэл зарим багш нарт таалагдаагүйгээс ажилт хаялт зарлаж, БСШУСЯ-наас нийтдээ 12 сургууль ажил хаясныг зарлав.  Харин МҮЭХ-ноос ажил хаялт зарласан сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдэж байгааг онцлов. Өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Үйлдвэрчний эвлэл болон   багш нарын төлөөлөлтэй уулзсан ч  тодорхой шийдэл хүрээгүй.   Ирэх даваа гаригаас багш нарыг ажилдаа орохыг хүссэн ч  багш нар үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм.  Тиймээс энэ долоо хоногт ч багш нарын ажил хаялт үргэлжлэх төлөвтэй байна. Багш нарын зүгээс энэ оны төсөвт суулгасан  урамшууллын мөнгийг олгох, нөгөө талаар ирэх онд цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж буй юм. Харин  эцэг эхчүүд багш нарын ажил хаялтыг эсэргүүцэн, шүүмжилж буй юм. Удаа дараа ажил хаялт зарлаж, цалингийн нэмэгдлийг улс төр болгон хувиргаж байгаад эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж байна. Засгийн газрын зүгээс цалинг 50 хувиар нэмэх боломжгүй, эдийн засагт дарамт үүсгэнэ гэсэн байр суурьтай байгаа юм. Уул, уурхайн салбарынхан чуулгав 25 орны 600 гаруй төлөөлөгч Дисковер Монголиад хүрэлцэн ирсэн бөгөөд Засгийн газрын зүгээс өгсөн шинэ мэдээлэл нь Тавантолгойн IPO-г гаргах, мөн Багануур, Шивээ-овоо, Эрдэнэтийг ч энэ жишгээр эргэлтэд оруулах тухай ярьж байв.   Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд биечлэн оролцож, бодлогоо танилцуулсан нь хөрөнгө оруулагчдад таалагдсан. Нөгөө талаар энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Монголын бизнесийн зөвлөл, Уул уурхайн ассоциацитай хамтран оролцож, шинэ шинэ төслүүдийг танилцуулснаараа шинэлэг байлаа.  Тэдний болгоомжлолд өгсөн Засгийн газрын тайлбар нь хууль бус нинжа нартай хатуу тэмцэж, популизмыг дэмжихгүй гэдгээ зарласан явдал байлаа. Эх сурвалж:www.polit.mn    
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

9 цаг 37 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

14 цаг 39 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

15 цаг 52 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

16 цаг 26 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

23 цаг 6 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

23 цаг 21 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

23 цаг 21 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14