Ц.Дамдинсүрэн судлал: Монголын өчигдөр, өнөөдөр, ирээдүй

2018-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Монголын орчин үеийн утга зохиол болон  монгол хэлний дүрмийг дүрмийг үндэслэгч, Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт зохиолч, академич Цэндийн Дамдинсүрэнгийн 110 жилийн  ой энэ онд тохиож байгаа билээ. Ойг тохиолдуулан зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” танхимд нээлтээ хийж, олон улсын эрдэмтэд чуулж байна. Их эрдэмтдний охин Анна Цендина “110 тэгш тоо  биш боловч аавыг маань хүндэтгэдэг хүмүүс тэмдэглэе гэсэн санал гаргасан” гэдгийг онцолж байв. Тэрээр аавынхаа  бүтээлүүдийг нэгтгэх, өдрийн тэмдэглэлийг цахимжуулах ажлыг  өнгөрсөн жилүүдэд хийж ирсэн. Энэ талаараа илтгэл тавьж хэлэлцүүллээ. Ц.Дамдинсүрэн бол орчии цагийн соёл боловсролыг олон мянган жилийн уламжлалт соёлтойгоо зохистойгоор хослуулан хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан шинэ цагийн шилдэг сэхээтний нэг, эгнэгт дурсагдах их эрдэмтэн. Түүний бүтээл туурвил, судалгааны ажлууд өргөн сэдэвтэй бөгөөд  олон талтай. Иймд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрдэмтдийн хурлыг нэгэн цогц болгож   зохион байгуулахад анхаарсан нь түүний бүтээлүүд, хэвлэлд гарсан илтгэл, тэмдэглэл, гэрэл зургийн  үзэсгэлэнгээс харагдаж байлаа. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг “XX зуунд Монгол Улсад заяасан соён гэгээрүүлэгч, шинжлэх ухааны зүтгэлтэн, ардын уран зохиолч" сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Билгүүдэй, Төвд судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Д.Сумъяа нар хэлэлцүүлэв. Мөн Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодном, Д.Төмөртогтоо, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв, Токиогийн Гадаад судлалын Их сургуулийн доктор Окада Казиюүки, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн доктор Яхонтова Наталья Сергеевна тэргүүтэй гадаад дотоодын нэрт эрдэмтэн судлаачид оролцож их эрдэмтний хэл шинжлэл, утга зохиол судлал, орчуулга зэрэг олон салбарт үлдээсэн өвийг тал бүрээс нь судалсан сонирхолтой илтгэлийг хэлэлцүүллээ. Их эрдэмтэн, нэрт соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэн  “Гологдсон хүүхэн” туужаараа  Монголын орчин цагийн уран зохиолд эгэл жирийн хүний дүрийг анхлан оруулж уламжлалт утга зохиолын дүрслэлийн арга, дүрийн бүтцэд шинэчлэл хийж бясалган номлогч номой дүрээс хувьсган өөрчлөгч тэмцэгчийн дүрийг товойтол гаргаж тавьсан байдаг.Түүнчлэн А.С.Пушкины “Үүл”, “Хүрэл хөшөө”, “Полтав”, “Омтгойрон гудамжны үймээнд явагч”, “Алтан загасны үлгэр”, “Олег сэцний дуулал”, М.Лермонтовын “Далбаа”, “Оросын туульсын их найраглал “Игорын хорооны тууж”, унгарын Ш.Пөтөөфийн “Сүв бүгдээр шургаж”, Чехийн Ян Нерудагийн “Зүүн зүгээс гэгээрлээ”, төвд хэлнээс монгол хэлнээ “Янагийн дуулал”, санскрит, төвд хэлнээс “Үүлэн элч” /эхний зургаан бадаг/ зэрэг, өрнө дорнын олон хэлний уран зохиолын бүтээлийг орчуулж монгол түмнийхээ оюуны санд өргөн барьсан юм. Энэ мэтчлэн олон тооны орчуулга хийсний дээр Ц.Дамдинсүрэн нь шинэ үеийн уран сайхны орчуулгын туршлагыг буй болгосон төдийгүй орчуулгын онолыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан нь монголын орчуулгын түүхэнд онцгой байр эзэлдэг. Мөн “Монголын нууц товчоог” өргөн олон уншигчдад танилцуулах зорилгоор утгыг алдахгүй, зохиолын хэл найруулгын онцгой шинжийг гээгдүүлэхгүйг гол болгож, ардын аман зохиолын баялаг уламжлалыг түшиглэн орчин цагийн монгол хэлэнд буулгасан билээ. Энэ нь сурвалж бичгийг эрдэм шинжилгээний үүднээс боловсруулсан арга, орчуулгын хувьд ч чухал ач холбогдолтой бүтээл болсон юм. Ц.Дамдинсүрэнгийн зохиол бүтээлүүд монгол туургатнаас гадна орос, аыгли, герман, франц, хятяд, солонгос, чех, мажар, болгар, польш зэрэг олон хэлээр удаа дараа орчуулагдан гадаадын уншигч орчуулагч судлаач олны талархал хүндэтгэлийг хүлээсний дээр шинэ цагийн Мутга зохиолын туршлага, уран сайхны сэтгэлгээний баялаг уламжлал, түүх, соёлын зангилаа асуудлыг авч үзэхэд судалгааны гол хэрэглэгдэхүүн болсоор байна. Түүнчлэн хэлний эртний бичгийн дурсгалууд, орчин цагийн монгол хэлний авианы бүтэц тогголцоо, монгол хэлний түүхэн хөгжил хувьсал зэрэг хэл шинжлэлийн олон салбараар бүтээл туурвисан том эрдэмтэн байв. Их эрдэмтний ойд зориулсан хуралд оролцож буй  эрдэмтэн, судлаачид “Ц.Дамдинсүрэн судлалыг   өнгөрсөн  цаг дээр авч үзэж болохгүй. Түүнийг судлах нь цаг үетэйгээ хамт үргэлж шинэчлэгдэж ирсэн.  Цаашид ч  Монголын өчигдөр, өнөөдөр, ирээдүйн  гарц гаргалгааг түүний судлалаас олох болно”  хэмээн дүгнэж байна. Олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна. Эх сурвалж: www.polit.mn
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

9 цаг 37 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

14 цаг 40 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

15 цаг 52 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

16 цаг 26 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

23 цаг 6 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

23 цаг 21 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

23 цаг 21 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14