5-10 хоногийн амьдралтай ээдрээт Яргуй

2014-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Байгаль дэлхий гоёмсог цэцэгсээр гангарах цаг иржээ. Хамгийн түрүүнд Монголын маань хөрсөнд дэлбээлж эхэлдэг цэцэг бол яах аргагүй яргуй.  Энэ цэцгийн талаарх МУИС-ийн багш доктор, профессор Д.Сураны сонирхолтой мэдээллийг хүргэе. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу сэрүүн бүсэд ургадаг нийт 35 зүйлийн яргуй бий. Харин эдгээрээс зургаан зүйлийн яргуй манай оронд ургадгийг эрдэмтэд тогтоосон бай-на. Энэ цэцэг хаа сайгүй тохиолддог ч яргуй тааралдсан газраа бас ургахгүй. Энд тэндхийн жалга хөндий, мөн говьд ховор. Дээр дурдсан зургаан зүйлийн тав нь хөх, нэг нь шар цэцэгтэй ч хоорондоо ялгарах онцлог байхгүй. Хөрсний гадаргын градус өдөртөө нэмэх тав, шөнөдөө тэг болсон тохиолдолд яргуй дэлгэрэх нөхцөл бүрддэг байна. Монголд ургадаг зургаан зүйлийн яргуйнаас “Ээдрээт” хэмээх яргуйг онцолъё.

Үндэс орчмын навч нь өдлөг бөгөөд үзүүр рүүгээ салбарласан байх энэ цэцэг элсэрхэг, эргийн хайрга, нуга, чулуурхаг хажуу, ойн цоорхойг голдог учир тэнд ургахгүй. Тиймээс ч түүнийг ээдрээт хэмээн нэрийдсэн учиртай. Энэ ээдрээтийг хортой гэдэг ч хавар, зуны цагт түүгээр бог мал идэх нь их. Харин бидний  танил хөх яргуй бутаар ургадаг. Ээдрээтээс эрс өөр. Байц цохио, чулуурхаг хайргатай, хуурай газар ургана. Ямааны хамгийн дуртай хоол нь. Өөр нэг төрөл Турчаниновын яргуй навчис нь өдлөг бөгөөд элсэрхэг хээржүү хажуу, тужийн ой болон ойн цоорхойд элбэг. Яргуйн цэцэг богино хугацаанд дэлбээлээд хагдравч хур бороо сайтай жилийн намар эргээд цэцэглэх нь сонин. Энэ нь яргуй хэнзэлж байгаагийн шинж аж. Жилийн дөрвөн улирал, эрс тэс уур амьсгал, нүүдлийн мал аж ахуйтай манайх шиг орны нөхцөлд яргуй бүхнээс түрүүлж ургадаг нь малд ашиг шимээ өгдөг тустай. Учир нь хаврын сульдсан малыг тэнхрүүлэх увидас яргуйд бий. 

Мөн Франц улсын бэлгэдэл цэцэг бол яргуй. Хаврын цас ханзраагүй байхад хамгийн түрүүнд ургадаг хүйтэнд тэсвэртэй цэцэг учраас европууд яргуйг итгэл найдварын цэцэг  гэж үздэг. Мөн эртний домогт Адам, Ева хоёр диваажингийн цэцэрлэгээс хөөгдөхөд яргуй итгэл найдвар бэлэглэсэн гэдэг. Хөөгдөн өлсөж даарсан Евагийн өмнө тэнгэрийн илч мэт гарч ирэн, цасыг хайлуулан дэлгэрснээрээ ийн итгэл найдварын бэлгэдэл болсон байна.

Үүнээс гадна яргуйг уламжлалт анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр иржээ.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 2 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин