“ДАСТЕР” илүү, илүү...

2018-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Уулын замаар шавар туучаад давхихсан гэж мөн ч их мөрөөдсөндөө... Өдрийн бодол шөнийн зүүд аятай л... Мөрөөдлөө биелүүлэхээр ус шавар, хад чулуу, нойтон элс, хатуу хучмал гээд хаа сайгүй цоо шинэ машинаар тэнхээ татуулан давхилаа. Ийм завшаан олгосон “Моннис моторс” компанийнхандаа, тэр дундаа “Рено” брэндийнхэнд талархаад баршгүй. Францын алдарт “Рено” брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Моннис моторс” компани дөрвөн загварын автомашинаар туршилтын жолоодлого хийх боломжийг бидэнд олгосон юм. “Сандеро”, “Логан”, “Каптюр”, “Дастер” загварын автомашины бартаат зам туулах чадварыг “сорьж”, шагшин магтсаар ирснээ нуух юун. 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багийнхан нийслэлээс гарч давхисаар Налайх хүрэв. Хүн болгон л “Миний сууж явсан машин илүү тухтай байсан” гэцгээсэн. Гэхдээ миний жолоодож явсан “Дастер” загвар туулах чадвараар бусдаас илүү мэт санагдлаа. Налайхын уулзвараас машинаа сольж унаад “Цонжин болдог”-ийг зорив. “Дастер”-аа “Логан”-аар сольж унасан миний хувьд анх унасан машин маань илүү таалагдсанаа аялалын багийнхандаа хуучилж явлаа. Бороо тасралтгүй орж, хаа сайгүй л шавар шалбааг. Ялангуяа орон нутгийн энд тэндгүй хонхойтлоо ухагдсан шавартай замыг тойрч гарах машинууд цөөнгүй байлаа. Бид ч цоо шинэхэн машиныхаа “бяр”-ыг үзэх гэж байгаа болохоор туучаад, туучаад л гарцгаасан юм. “Цонжин болдог”-оос “Хаан жимс” жуулчны бааз руу хөдлөхдөө “Сандеро” загварыг хөлөглөв өө. Энэ машин “Логан”-тай төстэй ч арай урт, бас бага зэрэг намхан юм билээ. Бас болоогүй, биднийг шинэ машин сонжих зуур телевизийн нэвтрүүлгийн зураг авалт хийж байв. Өргөн дэлгэцээр шаварт сууж байгаагаа харуулахгүйн тулд их л хичээсэндээ. Гэхдээ хүчтэй мотор, туулах чадвар сайтай байлаа ч жолоочийн ур чадвар хамгийн чухал гэдгийг ойлгов. Бас болоогүй их хотын түгжрэлд сүлжиж явсаар хугацаа хожвол “муугүй шүү” гэж битүүхэн хөөрөх үе бишгүй л байдаг. Харин ухагдаж хонхойсон шороон замд шавар туулах нь хотын хагарч цуурсан замыг тойрч, эс бөгөөс доод эд ангиа цохиод гарахаас тэс ондоо зүйл гэдгийг Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Баян давааны чиглэлд явахдаа мэдэрсэн юм. Баян даваанд хүрэхийн өмнөхөн элсэн манханаар дайрч гарав. Үдээс өмнө орж эхэлсэн бороонд норж дэвтсэн элсэн хөндийг туулж гарахад учир бий. Энэ ч бас л чанга даваа байна лээ. Шавартай замын хонхойсон газрыг бол тэнхлэг хоорондуураа оруулж, дугуйгаа тэгнүүлээд гарчихаж болно. Харин нэлэнхүйдээ элсээр хучигдсан газрыг яах ч билээ дээ. Машинаа аль болох зугуухнаар явуулах ёстой. Ингэхдээ хүч алдуулж огт болохгүй. Би “Каптюр”-аар элсэн манханыг туулахаар болсон юм. Замынхаа дунд хэсэгт хүч алдуулаад суулгаж орхих нь тэр. “Одоо яах вэ. Огцом өндөр хүч авбал бүр шигдэх болов уу” хэмээн аяллын багийн гишүүн Б.Ижилмөрөнгөөс асуулаа. Тэрээр “Яагаад суучихснаа мэдэж байна уу” гэж байна. “Хүч алдуулчихлаа. Гэхдээ...” мэдээж биеэ өмөөрөхийг оролдсон. “Жолооны хүрдээ тэгшил. Араагаа хүндрүүлээрэй”. Би ч дотроо битүүхэн айдастай, гаргаж чадалгүй улам шигдчих вий гэж эмээсэн ч гарч чадсан шүү. Монголчууд зуны дэлгэр цагт хөдөө орон нутгийг зорьж, байгалийн сайхныг бишрэн, гол ус гаталж, аялж зугаалах нь элбэг. Энэ үед том жийп хөлөглөхсөн гэх нууцхан бодлыг хэн хүнгүй л тээдэг байх. Би ч ялгаагүй, жийп уначихвал хаа ч хүрч болно хэмээн санадаг хүний нэг. Харин “Дастер” юм уу “Каптюр” уначихсан байхад жийпнээс дутахгүй юм билээ. Мэдээж 2018 оны шинэ загвар учир ухаалаг системтэй. Машиныхаа хөгжмөө утастайгаа холбож байгаад, дуугаа сонсчихно, бичлэг үзчихнэ. Болоогүй ээ, бас утсаар ч ярьчихна. Жолоочид тээр болох зүйл огт байхгүй. Нээрээ бүх машинуудын толь бусад машинуудаас илүү өргөн байсныг баруун чихэнд чинь шивнэе. Ялангуяа шинэхэн жолоочид өргөн толь ихэд тустай байдаг шүү дээ. Энхэл донхол ихтэй замаар шавар туучин машинаа бярдуулж явахдаа “Логан”, “Сандеро” хоёр арай намхан юм болов уу гэж санасан. Дашрамд хэлэхэд, “Рено” брэндийн “Сандеро”, “Логан”, “Каптюр”, “Дастер” загварын машиныг үйлдвэрээс нь шууд захиалан авах боломжийг “Моннис моторс” компанийнхан олгож байна гэнэ шүү. Бид нар хэзээ байтлаасаа цоо шинэ, нэг км ч яваагүй тэргийг хямд авдаг байлаа даа. Энэ хэд чинь тэгэхэд 33.9-62 сая төгрөг гээд бодохоор л шинэ машин авч унана гэж гурилддаг улс гэж бодогдох юм даа.  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

1 цаг 5 мин
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо

Улс төрд хүлээлт үүсгээд байсан томилгоотой холбоотой асуудлууд нэлээд маргаан дагуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт шийдэгдэв. Үдээс өмнө  УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилж, үдээс хойших чуулганд  Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа танилцуулан, тангараг өргөж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо. 

1 цаг 5 мин
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

2026-04-03
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

2026-04-03
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-04-03
Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

2026-04-03
Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

2026-04-03
Байнгын хороо: УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

2026-04-03
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2026-04-03
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

2026-04-03