Хүүхэд хамгааллын бодлогоо 217 сая, санамж бичгийг 525 саяар “үнэлэв”

2018-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Авто осол, үер, ус, гал түймэр, хүчирхийлэл, гэмт хэрэг, ахуйн осол гээд дурдаад байвал монгол хүүхдүүд ямар эрсдэл, аюул дунд амьдарч байгаа нь дэндүү тодорхой. Зарим нэгэнд нь өдөр бүр, цаг мөч болгонд хамгаалал шаардлагатай байгаа ч  бодлого шийдвэр хангалтгүй, тэрийг нь хэрэгжүүлэгчид байгаа онохгүй байгаагаас хүүхдийн эрх, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл ямар хэмжээнд байгааг хэдхэн тоо баримтаас харж болно.  Түүнчлэн эрсдэлтэй орчинд амьдарч байгаа хүүхдүүдийн бүртгэлийн сан одоо хүртэл бүрдээгүй, туйлын хангалтгүй байгааг энд онцлох ёстой. Хамгийн харамсалтай нь хүүхдийг хамгаалах үүрэгтэй төрийн байгууллагуудын уялдаа холбоо хангалтгүй. Хэдийгээр хүүхэд хамгаалалд зарцуулах мөнгө төдийлөн хангалт­тай бус ч төсөвлөсөн багахан мөнгийг нь оновчгүй зарцуулж байгаа нь харамсалтай юм. Хүүхэд хамгаалах чиг үүрэгтэй яам, агентлагууд нь хүүхдийн эрхийг хангах, эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх чиглэлээр ямар үр дүнтэй ажил хийснээ ил тод тайлагнадаггүй.Тайлагнасан нь зорилтот бүлэг­тээ хүрдэггүй, бод­лого шийдвэрээ дорвитой хэрэгжүүлээгүй байгаа юм.  Үүний нэг жишээ бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны төсөвт хүүхэд хөгжил, хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 5.8 тэрбум төгрөг тусгасан. Үүнээс эхний хагас жилд 2.2 тэрбум төгрөгийг  хүүхэд хамгаалахад зарцуулжээ. Хүүхэд хамгаалах зориулалттай 2.2 тэрбум төгрөгийн задаргааг харвал хамгаалал хүссэн хүүхэд бүрт анхаарч, хүрч ажиллах үүрэгтэй төрийн агентлагийн ажлын үзүүлэлтийг харж болно. Тодруулбал, хүүхэд хамгааллын чиглэлээр төсөвт суулгасан таван тэрбум төгрөгийн тэн хагас болох 2.2 тэрбум төгрөгөөс бодлого, төлөвлөлт, зохицуулалт, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад – 9.9 хувь- 217.8 сая. Хууль, тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зохион байгуулалтад-12.6 хувь буюу 277.2 сая. Хүүхэд хамгааллын үйлчилгээний төвүүдийг бэхжүүлэхэд-13.7 хувь буюу 301.4 сая. Олон ний­тийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, нөлөөлөл, сур­тал­чил­гаанд-гурван хувь буюу 66 сая. Харин төрийн бус байгууллагуудтай гэрээ, санамж бичгийн хүрээнд зарцуулсан зардал-23.9 хувь буюу 525.8 сая, орон нутаг, нийслэл, дүүргийн хүүхдийн хөгжил, хамгааллын үйл­чилгээнд-36.5 хувь буюу 803 сая төгрөг  зарцуулжээ. Эндээс хүүхэд хам­гаал­лын хамгийн чухал хэсэг буюу бодлого, төлөвлөлт, хэрэгжилтэд 277 сая төгрөг зарцуулсан мөртлөө төрийн бус байгууллагуудтай санамж бичиг байгуулахад хоёр дахин илүү 525 сая төгрөг өгсөн байгаа юм. Гэтэл хүүхэд хамгаа­лалд хамгийн чухал нөлөө­тэй олон нийтийн ойлголт, хандлагыг дээш­лүүлэх, нөлөөлөл, сурталчилгааны ажилд гуравхан хувь буюу 66 сая төгрөг зарцуулжээ. Энэ бүхний эцэст хүүхэд хамгааллын нөхцөл байдал сайжирсан уу гэвэл, үгүй байгаа юм. Тухайлбал, хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг өнгөрсөн онд 1286, хүүхдийн эрхийг зөрчсөн захиргааны зөрчил 4369 бүртгэгдэж 1.3 дахин өссөн байна.  90 хүүхэд гэмт хэргийн, 122 хүүхэд захиргааны зөрчлийн хохирогч болжээ. Энэ үзүүлэлт 2018 онд огт сайжраагүй бөгөөд эхний зургаан сарын  байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 584 гэмт хэрэг бүртгэгдэж 17 420 хүн хохирсны 29 нь буюу 7.8 хувь нь хүүхэд байна.  Сүүлийн  4-5 жилд улсын хэмжээнд Эрүүгийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн тоог харахад зөвхөн энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон 65, түүнээс 16 нь насанд хүрээгүй хүүхэд байгаа юм. Энэ нь гэмт хэрэг, зөрчил гэж зөвхөн бүртгэгдсэн тоо баримт.  Гэтэл бүртгэгдээгүй гэмт хэрэг, зөрчлийн золиос болж байгаа хэдэн хүүхэд байгааг мэдэхгүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

9 цаг 38 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

15 цаг 53 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

16 цаг 27 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

23 цаг 7 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

23 цаг 22 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

23 цаг 22 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14