Онцлох сурвалжлага: Хүмүүс дөлж, зугтаах нь их хэцүү санагддаг

2018-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
 Ч.ГАНТУЛГА Азийн улс орнуудад 1980-аад оноос хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын эрхийн төлөө “TRY” хөдөлгөөнийг зохион байгуулсаар иржээ. Харин манай орон 2011 оноос энэ хөдөлгөөнд нэгдсэн аж. Жил бүрийн энэ үйл ажиллагааг Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах “Түгээмэл хөгжил” төв улсын хэмжээнд зохион байгуулдаг юм байна. Энэ жилийн хувьд хүнд хэлбэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдгээрийн эрх ашгийг дэмжигчид оролцож, нийгэмд дуу хоолойгоо хүргэсэн юм. Тэд Сүхбаатар дүүргийн Төрийн банк, Улаанбаатар зочид буудал, “Мetro mall” худалдааны төвөөр зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэхээр нийгмээс тусгаарлагдсан, нуугдмал байх ёсгүй. Тэд бусад хүнтэй адил эрхээ эдэлж, ажил эрхэлж, нийгэмд дуу хоолойгоо өргөх эрхтэй гэдгийг энэ хөдөлгөөнөөр ойлгуулахыг хүсчээ. Мөн хотын хэмжээнд тэргэнцэртэй хүмүүст зориулсан стандартны зам талбай хэр байгааг энэ аяллаараа харуулахыг зорьсон аж. “Хүмүүсийн хандлагыг өөрчилмөөр байна”     Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын дунд хүссэнээрээ явж, дуртай ажлаа хийх бололцоо манай нийгэмд одоогоор алга. Гэрээсээ гарахдаа заавал хүний туслалцаа л авахгүй бол зориулалтын зам талбай тун хомс. Үүнээс гадна ямар ч албан байгууллагад ажиллах хүсэлт гаргаад нэмэргүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст энэ мэт олон бэрхшээл бий. Харин эдгээрээс хамгийн хүнд нь хүмүүсийн хандлага гэж Ж.Тэмүүлэн онцолж байв. Тэрээр “Би энэ хөдөлгөөнд жил бүр оролцдог. Жилээс жилд цар хүрээгээ тэлж байгаад баяртай байна. Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй гэхээр хүмүүс дөлж зугтаах нь их хэцүү санагддаг. Уг нь бид я ялгаагүй хүн шүү дээ. Хүмүүсийн хандлагаас болоод гадуур дураараа явах, хүссэн ажлаа хийхээс санаа зовдог. Тиймээс хүмүүсийн хандлагыг л өөрчилмөөр байна” гэсэн юм. Эхлээд орчны бэрхшээлийг шийдэх хэрэгтэй Энэ удаагийн TRY” хөдөлгөөнд 20 гаруй тэргэнцэртэй иргэд оролцсон юм.   Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд оролцохын тулд хүртээмжтэй орчин хэрэгтэй. ХНХЯ-ны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга    С.Рэгзэн “Сүүлийн үед баригдаж буй барилга, зам талбайнууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зориулалтаар баригдаж байгаа. Гэхдээ дэлхийн стандартад хүртэл хол байна. Дор хаяж замын товгор, бариул зэрэг нь шаардлага хангадаггүй. Тиймээс орчны саад бэрхшээлийг нь эхэлж шийдчихээд дараа нь боловсрол олгох, ажил эрхлэх асуудлыг нь ярих нь зүйтэй байх” гэсэн юм. Эх сурвалж:www.polit.mn
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

9 цаг 38 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

15 цаг 53 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

16 цаг 27 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

23 цаг 7 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

23 цаг 22 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

23 цаг 22 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14