Тойм: Багш нарын ажил хаялтын эргэн тойронд

2018-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Эрдмийн баярыг ажил хаялтаар эхлүүлсэн багш нарын тэмцэл хүрээгээ тэлж, цэцэрлэгүүдийг эсэргүүцэлдээ уриалаад байна. Өнөөдрөөс /2018.09.06/ зарим цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлаад байгаа бөгөөд одоогийн байдлаар 45 сургууль, 33 цэцэрлэгийн багш уриалгад нэгдээд байгаа аж. МҮЭХ-ноос багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхгүй бол ажил хаялтаа хугацаагүй тэмцлээр үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд байгаа бол Засгийн газраас цалинг 8-30 хувь нэмсэн. Харин дахиж нэмэх боломжгүй гэсэн хариултыг өгөөд байгаа юм. Багш нарын ажил хаялттай холбоотой МҮЭХ болон Засгийн газрын байр суурь ямар байгааг хүргэе. МҮЭХ: 33 цэцэрлэг ажил хаялтад нэгдсэн -Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 45 сургууль, 33 цэцэрлэг  ажил хаялтад нэгдсэн. Цаашид сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон хөдөө орон нутгийн багш нар ажил хаялтад нэгдэх мэдэгдлээ өгөөд байна.    Өнгөрсөн  онд биднийг тэмцэл хийж байхад гал унтраах байдлаар цалин нэмсэн. Бид зөвхөн ажил хаях биш талбай дээр ирж нэгдсэн байдлаар жагсаал цуглаан зохион байгуулна. Засгийн газар иргэдийн ахуй амьдралыг өөд нь татах бодлого боловсруулж чадахгүй байгаа учраас тэмцлээ хуулийн дагуу үргэлжлүүлнэ. -Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Багш нарын үндсэн цалинд нэг удаа 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгоно -Монгол Улс 2017 оноос эхлэн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах болж, төрийн албан хаагчдынхаа цалин тэтгэмжийг Засгийн газар дур мэдэн нэмэх боломжгүй болсон. Үндсэн цалинд 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгож байгаа. Засгийн газрын бодит боломж л энэ. Цалинг 50 хувь нэмнэ гэвэл 1 их наяд төгрөг шаардлагатай. Засгийн газраас 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр гурван талт хэлэлцээрийг зөрчиж, хүч түрэн салбаруудын цалинг ялгаатай нэмэх болсон. Тухайлбал, төрийн албан хаагчид болон эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсийг 8-30 хүртэл хувиар, Соёл урлагийн салбарынхны цалинг 8-27 хувиар нэмэгдүүлж, БСШУ-ны салбарын цалинг 8-12,3 хувиар нэмэх шийдвэр гарсан. Багш нарын үндсэн цалинд нэг удаа 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгоно. Энэ хэмжээнээс давбал эдийн засагт үзүүлэх сөрөг үр нөлөө их. Өөрөөр хэлбэл,  Монгол Улс өр тавьж цалин нэмнэ гэсэн үг. Өр ямар их хэмжээний дарамт учруулдгийг бид мэдэж байгаа. Зээлийн хүү, зээлээ төлөх гэж ямар их асуудал болдгийг  мэднэ. Анх 2011 онд зээл авахад авсан зээлийнхээ хүүд Монгол Улс 37 тэрбум төгрөг төлдөг байсан. Тэгсэн одоо би Сангийн сайдаар ажиллаж эхэлснээс хойш зөвхөн авсан зээлийнхээ хүүд 1.4 их наяд төгрөг төлж байна. Талууд ийм байр суурьтай байна. Харин дөнгөж сая  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар МҮЭХ болон багш нарын төлөөллийг хүлээн авч уулзаж байгаа юм. Уулзалтын үр дүнгээс хамаарч маргааш сургууль, цэцэрлэгүүд хэвийн ажиллаж эхлэх эсэх нь шийдэгдэх юм. Эх сурвалж: www.polit.mn  
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

9 цаг 40 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

14 цаг 43 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

15 цаг 55 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

16 цаг 29 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

23 цаг 9 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

23 цаг 24 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

23 цаг 24 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14