Дүрвэгчтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ

2018-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Эквадорын нийслэл Китод Латин-Америкийн 11 орны төлөөлөгч Венесуэльд нүүрлээд байгаа эдийн засгийн хямралын улмаас эх орноосоо дүрвээд байгаа иргэдийн тухай хэлэлцсэн байна. Тэд олон улсын байгууллага болон хандивлагч орнуудаас иргэдэд зориулж байгаа тусламжийг нэмэгдүүлэхийг хүсч байгаагаа уламжилсан Китогийн тунхаглалд гарын үсэг зуржээ. Баримтад дурдсанаар улс орон болон олон улсын мэргэжлийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн  Венесуэлээс Латин-Америкийн бусад орон руу дүрвэсэн хүмүүст шаардлагатай тусламжийн эд материалыг нэмэг­дүүлэхийг уриалжээ.  Түүнчлэн Венесуэлийн  дүрвэгсэдтэй холбоотой энэ тунхаглалд хэлэлцээрт оролцсон орнууд Венесуэлиэс дүрвэхийг хүссэн иргэдэд паспорт, бусад шаардлагатай бичиг баримтыг яаралтай олгохыг тус улсын эрх баригчдаас шаардсан тухайгаа  онцолсон байна. Үүнээс гадна “Китогийн тунхаглал”-ын 14-18 дугаар заалтад зааснаар “Хэлэлцээрт оролцсон орнууд өөрс­дийн  иргэддээ үйлчлэх зорилгоор хамтран ажиллахаар тохиролцсон.  Мөн Венесуэльд үүс­сэн нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд тус улсын Засгийн газ­раас  олон улсын хамтын байгууллага болон бусад оронтой хамтран ажиллахыг хүлээн зөвшөөрөхийг  шаардаж байгаа юм байна. Тунхаглалд Арген­тин, Бразил, Коста Рика, Колумби, Чили, Эквадор, Мексик, Панама,Прагвай, Перу болон Уругвай улс гарын үсэг зурсан байна. Харин Засгийн газраасаа тушаал заавар авсан Боливийн төлөөлөгч тунхаглалд гарын үсэг зурахаас татгалзаж Бүгд найрамдах Доминиканы төлөөлөгч эрүүл мэндийн асуудлын улмаас гарын үсэг зурсангүй гэж “El Comercio” сонинд бичжээ.  Энэ хэлэлцээрт оролцсон орнууд Венесуэлийн дүрвэгсэдтэй холбоотой асуудлын ахиц хөгжлийг дүгнэж хэлэлцэх хоёр дахь удаагийн хурлыг арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт хийхээр  төлөвлөсөн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин