Залуучуудын 96 хувь нь өдөр бүр, 46 хувь нь хоёр цаг тутам фэйсбүүкээ шалгадаг

2018-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Цагдаагийн байгууллагаас хүүхдүүдийг цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж  "UNFRIEND” хөдөлгөөнийг эхлүүллээ. Энэ талаар  ЦЕГ-ын  Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан “Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр гэмт хэргийн тоо өсөж байна. Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг өнгөрсөн онд улсын хэмжээнд 299 бүртгэгдсэн бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 279 хэрэг бүртгэгджээ. Тухайлбал, “ЭМО” нэртэй фэйсбүүк группууд нээгдэж олон тооны, ихэвчлэн насанд хүрээгүй хүүхэд, залуучуудыг гишүүн болгон элсүүлэн амиа хорлох тоглоом тоглуулсан, иргэн Б бага насны хүүхдүүдтэй чат бичиж тэдний 200 гаруй зургийг авсан. Мөн “Санхүү өгнө авна” зэрэг зарын цаана биеэ үнэлэх хэрэг гарч байна. Хүүрдүүд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогч болчихоод хаана хандахаа мэдэхгүй, эцэг эхээсээ нуугаад хэлдэггүй. Энэ талаар цагдаагийн байгууллагад хандвал, хэргийг шалгаад таслан зогсоох боломжтой. Цахим гэмт хэргээс сэргийлэх үүднээс дуучин А cool, МЗХ-той хамтраад unfriend хөдөлгөөнийг эхлүүлж байна. 22 хоног үргэлжлэх энэхүү хөдөлгөөний үеэр 700 орчим ЕБС-д цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэнэ. Мөн томоохон хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэлээ. Монголчуудын 15-60 насны арван хүн тутмын найм нь буюу 1.7 сая хүн ямар нэг байдлаар сошиал медиа ашиглаж байна. Фэйсбүүк хэрэглэгчдийн 23 хувь нь цаг тутам фэйсбүүкээ шалгадаг. Тодруулбал, Улаанбаатар хотын 15-20 насныхны 96 хувь нь өдөр бүр, 46 хувь нь хоёр цаг тутамд шалгадаг гэсэн статистик бий. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин