Дэлгэрэхийн сургууль Л.Одончимэдийн нэрэмжит боллоо

2018-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН Дорноговь аймгийн  ИТХ-аас Дэлгэрэх сумын дунд сургуулийг  тус нутгийн уугуул,  төр нийгмийн зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн  Лувсангийн Одончимэдийн нэрэмжит болгожээ. Л.Одончимэд агсан нутагтаа сэтгэлтэй нэгэн байв. Тэрээр Дэлгэрэх сумынхаа сургуульд төдийгүй, орон нутагтаа олон ажил хийж бүтээсэн юм. Тус  сургуулийн  хамт олон ч түүний  үйлс бүтээлийг өвлөн дэлгэрүүлэх чиглэлд олон ажил санаачилж  иржээ. Сургуулийн захирал, Боловсролын удирдахуйн ухааны магистр, Даамын спортын ОУ-ын шүүгч, спортын мастер М.Ганбаатар  хичээлийн шинэ жилийн нээлтэд хэлсэн үгэндээ “Л.Одончимэд агсан  дэлхийн хэмжээний хүн. Дэлхийн хэмжээний хүнээр Дэлгэрэхийн сургууль овоглох боллоо. Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц оюунлаг, бүтээлч иргэдийг бид сургуулиасаа бэлтгэн гаргах хариуцлага ирлээ. Нөгөө талаас тун удалгүй Л.Одончимэд судлал гэж бий болох нь гарцаагүй. Түүний төв нь Дэлгэрэхийн сургууль байх ёстой. Түүний нэрэмжит сургууль болж буй  түүхэн үйл явдалтай зэрэгцэн Л.Одон­чимэдийн хөшөөний нээлт болж байна. Хөшөө барих санал санаачилга гарган зүтгэж ажилласан Монгол Улсын гавьяат багш  Л.Чимэддорж түүний гэр бүлийн хүн Мэлсчо, охин М.Мэндгэрэл болон Л.Одончимэд агсны гэр бүл Таня, хүү О.Одхүү, О.Одбаяр төрөл төрөгсөд, ач зээ нарт нь  баярлалаа.  Л.Одончимэдийн алдар нэрээр овоглох болсон Дэлгэрэх сумын ЕБС-ийн хамт олон дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хамт олон, суралцагчидтай сургууль байх болно”  гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин