Н.Гантулга: Краныг сул хөрсөн дээр суурилуулснаас унасан

2014-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

Өнгөрсөн долоо хоногт Замын цагдаагийн эсрэг талын олон нийтийн хөл хөдөлгөөнтэй зам дээр барилгын кран унасан. Азаар эрдэнэт хүний эрүүл мэнд, амь нас эрсэдсэнгүй. Барилгын улирал эхэлсэн энэ үед мэргэжлийн байгууллага ямар хяналттай ажиллаж байгаа тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулгатай ярилцлаа.

-Жилийн өмнөх 12 настай охины амийг авч одсон ослыг санагдуулам барилгын осол дахин гарлаа. Азаар хүний эрүүл мэнд, амь нас хохирсонгүй. Ослын газарт танайх ажилласан уу?

-Манайхаас өргөх машин механизмын улсын байцаагч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчдын баг ажилласан. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “S-outlet” компанийн хашаан дотор төмөр зөөж байсан двутавр кран унасан байсан. Энэ нь Япон улсад үйлдвэрлэгдсэн тадано маркийн кран. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар дүгнэхэд краны тулгуурыг сул хөрсөн дээр суурилуулснаас суулт өгч кран унасан.

-Тэгэхээр хөдөл­мөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс осол гарчээ?

-Бид одоо шалгаж байна. Замын цагдаагийн газраас тухайн автокраны ашиглалт, жолоочийг мэргэшсэн эсэхийг шалгаж байгаа. Ямартаа ч жолооч нь мэргэжлийн кранист байсан. Гэхдээ тухайн үед аюулгүй ажиллагааг бүрэн хангаагүй. Дохиочин зэрэг туслах хүмүүс байхгүйгээр ганцаараа ажиллаж байсан юм билээ. Одоогоор шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Барилгын салбарын ажил дөнгөж эхлэнгүүт ийм осол гарч байгаа нь тэд энэ жил бас л хар мэдээ дуулгах вий гэсэн эмзэглэл байна. Мэргэжлийн төвшинд хянаж ажилладаг та бүхэн үүнд хэрхэн анхаарч байна вэ?

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ сарын 1-нээс нэг сарын аяныг “Барилга байгууламжийн чанар, бат бэх байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа” сэдвээр өрнүүлж байгаа. Аяны хүрээнд энэ сарын 2-нд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарч барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сурталчилсан сургалтуудыг зохион байгуулсан. Сургалтад нийслэлд барилга байгууламжтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг 300 гаруй аж ахуй нэгжийн 360 орчим төлөөлөл оролцсон. Энэ удаагийн сургалтыг бид шинэлэг хэлбэрээр зохион байгуулсан нь барилгын салбарт олон жил үйл ажиллагаа явуулсан, бусдадаа үлгэр жишээ болохоор талбайн зохион байгуулалт, журам дүрэм стандартын шаардлагыг биелүүлэн ажиллаж байгаа нэг компанийг сонгож бусдад нь үзүүлсэн. Мөн шалгалтын ажил ч үргэлжилж байгаа. Барилгын 66 компанийг шалгах төлөвлөгөөтэй.

-Өнгөрсөн жил болон хэдхэн сарын өмнө идэр залуусын аминд хүрсэн барилгууд бий. Ажил нь энэ жил үргэлжлэх үү?

-Эдгээр барилгууд дээр мэргэжлийн хяналтын байгууллагаас эрхзүйн акт шийдвэрүүдийг гаргаад холбогдох газруудад хүргүүлчихсэн. Одоо орон нутгийн болон нийслэлийн Засаг дарга эсвэл шүүхээр асуудал нь шийдэгдсэний дараа  үргэлжлүүлэх үү, эсвэл үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоох уу гэдэг нь тодорхой болно. Одоогоор үйл ажиллагааг нь зогсоочихсон, дээд байгууллагуудын шийдвэрийг хүлээж байна.

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

21 цаг 46 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

22 цаг 26 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин