Ч.Ундрам: Багш, оюутныхаа хөгжлийг бодлогоор дэмжиж, сургалтын чанараа дэлхийн жишигт хүргэнэ

2018-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжуудын талаар ярилцдаг билээ. Энэ удаа бид хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан дээд боловсролын хөгжлийн чиг хандлага, улсын тэргүүлэгч сургууль МУИС-ийн сургалтын бодлого шинэчлэл, багш, оюутны хөгжил, тэтгэлгээр суралцах боломжуудын талаар МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал, доктор, профессор Ч.Ундрамыг урьж, ярилцсан юм. Түүний ярилцлагаас онцлох 10 ишлэлийг хүргэж байна.

-Юуны өмнө Монголынхоо нийт багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын ажилтнууд, оюутан, сурагч нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье! МУИС нь Монгол Улсын ууган их сургууль, шинжлэх ухааны суурь салбаруудыг хамарсан сургалт, судалгааны төв бөгөөд энэ жил 76 дахь хичээлийн шинэ жилээ угтаж байна.

-МУИС-ийн хувьд,  Азийн шилдэг 100 их сургуулийн нэг болно хэмээн Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын бичиг баримтад Монгол Улсын дөрвөн их сургуулийг Азийн тэргүүлэх их сургуулиудын эгнээнд нэгдэнэ хэмээн тусгасан үүргийн дагуу зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны орчныг сайжруулах, багш нарын судалгааны ажлыг дэмжих, багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах, шилдэг оюутнуудыг элсүүлэх, сургалтын хөтөлбөрийн чанарын асуудлыг анхаарах, бодлогын судалгааг дэмжих, оюутны үйлчилгээг сайжруулах, улсын төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, ISO 9001 стандарт нэвтрүүлэх гээд олон чухал ажил эхлүүлээд, хэрэгжүүлээд явж байна.

-Дэлхий дахины боловсролын салбарт  томоохон өөрчлөлтүүд гарч байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр үе эхлэхтэй уялдуулаад, боловсролын салбар бүх үе шатандаа шинэчлэл, сайжруулалт хийх шаардлагатай тулгараад байна. Бид 2014 онд хөтөлбөрийн шинэчлэл хийхдээ нийгэмд ямар хүн бэлдэх ёстой вэ гэсэн үүрэг, хариуцлагаа тодорхойлохоос эхэлсэн. Бид олон ургалч үзэлтэй, бүтээлч, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй нарийн мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор хөтөлбөрийн бүтэц, агуулгад томоохон өөрчлөлт хийж либерал арт уламжлалд суурилсан боловсрол олгох болсон. Үүнтэйгээ уялдуулаад элсэлтийн бодлогоо ч өөрчилсөн. Өнөөдөр бид хөтөлбөрүүдээ улам сайжруулж чанаржуулах ажлыг Хөтөлбөр, чанарын хэлтэс, Багшийн хөгжлийн төв болон бусад үйл ажиллагаагаараа дэмжээд явж байна.  

- Шавийн эрдэм багшаас эхтэй гэдэг. Нөгөөтэйгүүр, хувь хүний хөгжлөөс өрх гэрийн болон улс эх орны хөгжил хамаардаг болсон өнөө үед багшийн хөгжлийн тухай асуудал манай улс төдийгүй дэлхий нийтийн нэн тэргүүний анхаарах ёстой асуудлын нэг болоод байна. Иймд багш ч бас  өндөр мэдлэг боловсролтой, хөрвөх чадвартай, өөрийгөө хөгжүүлэх арга технологийг эзэмшсэн, ажлын байрандаа өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх зорилготой байх ёстой.

-МУИС стратеги төлөвлөгөөнийхөө зорилтын хүрээнд Багшийн хөгжлийн төвийг 2016 онд байгуулаад багш нарт заах арга зүй, дидактикийн болон бусад шаардлагатай сургалтуудыг жил бүр зохион байгуулдаг болсон. Мөн 2018 онд Багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулсан бөгөөд энэ хичээлийн жилээс эхлэн тус хөтөлбөрийн дагуу багш нараа дэмжих ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн 2014 оноос багш, ажилчдыг дэмжих зардал төсөвт суулгаж жил бүр багш нарын хөгжлийг дэмжихэд тэнхимийн саналын дагуу зарцуулж байна.

- МУИС нь судалгааны их сургууль болох зорилго тавин ажиллаж байгаа учраас энэ чиглэлээр багш нарыгаа дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа. Үүний дагуу ч Web of Science-д бүртгэлтэй бүтээлийн тоогоороо улсдаа тэргүүлдэг болоод хэдэн жил болж байна.  Судалгаа тогтмол хийдэг тэргүүлэх судлаачийн тоог нэмэгдүүлэх зорилгоор зочин судлаачийн грант, өндөр түвшний төсөл, залуу судлаачийг дэмжих болон профессор, дэд профессорын суурь зардлыг өөрсдийн дотоодын санхүүжилтээр олгодог. Мөн номын сангийн шинэ байранд маань 20 гаруй лабораториуд байрлан судалгаа хийж байна. Эрдэм шинжилгээ, судалгаа, гэрээт ажил, технологи дамжуулалт, инновацийн орлогыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд үндэсний болоод гадаад хамтын ажиллагааны хүрээнд нийт 3 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй судалгааны ажлыг манай эрдэмтэн багш нар хэрэгжүүлж байна. Мөн гарааны компаниуд байгуулагдаад эхэлсэн.

- Манай их сургуульд Монголын хамгийн сор болсон, тухайн салбар, шинжлэх ухаандаа тэргүүлэх эрдэмтэн судлаач, гадаадад өндөр хөгжилтэй орны их, дээд сургууль төгссөн чадварлаг залуу багш, судлаачид болон ахмад үе,  дунд үеийнхэн ажилладаг. Энэ гурван хэлхээ холбоон дээр их сургууль маань цааш хөгжинө. Тиймээс МУИС-ийн уламжлал, үнэт зүйл, багш, оюутнуудын ёс зүй өндөр түвшинд байх ёстой юм. Мөн бид хэрхэн “Азийн шилдэг 100 сургууль”-ийн нэг болох вэ гэдэгт бүх үйл ажиллагаагаа чиглүүлж, оюун ухаанаа уралдуулах  ёстой.

- МУИС нь Ази тивд өрсөлдөхүйц их сургууль болох хэтийн зорилготой бөгөөд гадаадын их сургууль, судалгааны байгууллагуудтай эдийн засаг, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлж байна. Монгол Улсын их сургууль нь одоогоор  32 орны 240 гаруй их сургууль, судалгааны хүрээлэнтэй албан ёсны хамтын ажиллагаатай ажиллаж байна.

- Наймдугаар сард МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, тэнхимүүд Олон улсын эрдэм шинжилгээний хурал хэд хэдийг зохион байгуулсан бөгөөд эдгээр хурал тус бүрд гадаадын 10 гаруй орны эрдэмтэд ирсэн. Энэ нь манай сургуулийн гадаад харилцааны чанар чансааг илтгэнэ гэж бодож байна. Үүнээс гадна бид хэд хэдэн Нобелийн шагналтай эрдэмтдийг урьж илтгэл тавиулж байсан түүхтэй. Жишээлбэл 2005 онд Эдийн засагч, профессор Роберт Мундел, 2011 онд физикч Клаус Вон Клицинг, 2012 онд мөн физикч Тошихидэ Масакава, химич Юан Ли нар ирж байсан. 2019 онд энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэх бодолтой байна.

-МУИС-ийн багш, оюутнуудыг дэмждэг бас чиглэл бол тэтгэлэг, солилцооны хөтөлбөрүүд байдаг. Бид жилд ойролцоогоор 300 орчим оюутанд өөрийн болон гадаад, дотоодын байгууллага, сангийн тэтгэлэг олгодог. Байгалийн шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр сурч байгаа оюутнуудыг бодлогоор дэмжин тэтгэлэг өгч байгаа. МУИС-д Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг, МУИС-ийн шинэ элсэгчийн тэтгэлэг, Докторантурт суралцаж байгаа МУИС-ийн багшийн тэтгэлэг, Япон улсын “Мицубиши UFJ” корпорацийн нэрэмжит тэтгэлэг, Поско сангийн тэтгэлэг, Намъянжу боловсролыг дэмжих сангийн тэтгэлэг гэх зэрэг олон тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Эх сурвалж: www.polit.mn
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

9 цаг 37 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

14 цаг 40 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

15 цаг 52 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

16 цаг 26 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

23 цаг 6 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

23 цаг 21 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

23 цаг 21 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14