Робот багш

2018-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хятадын 600 хүүхдийн цэцэрлэгт робот багш “Кееко”-г боловсрол олгох зорилгоор ашиглаж эхэлжээ. Туслах багшийн үүрэг гүйцэтгэдэг 60 см-ийн өндөртэй, бөөрөнхий хэлбэртэй энэ робот нь хүүхдүүдэд үлгэр ярьж өгч, оюун ухааныг нь хөгжүүлэх дасгал зааж өгдөг байна.  Хүүхдүүд түүнийг бичлэг хийж ашиглах боломжтой юм. Робот багш нь хүүхдүүдэд говьд төөрсөн ханхүүгийн үлгэрийг уншиж өгдөг аж. Үүний дараа  тэд туслах багшийнхаа дэлгэцэн дээрх дүрс болон сонссон үлгэртээ тулгуурлан баатарт тохиолдсон үйл явдлыг дүрслэн үзүүлэх даалгаврыг хийж гүйцэтгэдэг байна.  Хүүхдүүд зөв хариулт өгөх бүрт Кееко багш тэднийг урамшуулж, дэлгэцэн дээр нь зүрхэн хэлбэртэй нүд харагддаг гэнэ. Роботыг зохион бүтээгчдийн нэг Канди Хионг “AFP” агентлагт өгсөн ярилцлагадаа “Өнөө цагт боловсролын салбарт багш нь зааж сурагчид нь суралцдаг үе өнгөрсөн” гэж ярьжээ.  Түүнчлэн тэд сургууль, цэцэрлэгүүдийг робот туслах багшаар хангахыг мөрөөддөг. Мөн Азийн орнуудад робот багшийг хэрэглээг нэвтрүүлэхийг зорьж байна гэжээ.  Харин “Кееко” роботыг туршин ажиллуулж үзсэн цэцэрлэгийн захирал Се Юй багш нарыг робот багшаар орлуулахаа болино гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.  Учир нь “Хүүхдүүдэд хичээл заахад хүний оролцоо тухайлбал,нүүр царайны хувирал, харилцан ярилцах чадвар шаардагддаг. Энэ бүгд боловсрол.   Боловсрол гэдэг зөвхөн хэлний түүх эсвэл утга агуулга биш гэж ярьжээ. Түүний хэлснээр робот  хүнтэй харьцуулахад тогтвортой ааш зантай нь таалагдсан гэв. Кееко роботыг бүтээхэд цэцэрлэгийн багшийн сарын цалин буюу 10 мянган юань зарцуулдаг байна. Харин олон улсын роботын холбооноос “Хятад нь аж үйлдвэртээ робот хамгийн их хэрэглэдэг орон.  Тус улсын үйлдвэрт 340 мянган робот ажилладаг” гэж мэдэгджээ.  Хятадад роботыг хоол түгээх, настай хүмүүсийг асрах зэрэг үйлчилгээнд ашигладаг байна. Мөн Бээжинд саяхан  роботын тухай олон улсын хурал хийх үеэр мэс засалч эсвэл хөгжим тоглох чадвартай робот бүтээх тухай яригджээ. [embed]https://www.youtube.com/watch?v=rfnxgzdlt3I[/embed] Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Яаж сайт руу орох бэ
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин