Нүүрс тээвэрлэлтийн дэд бүтцийг сайжруулах сайн мэдээг “Goal Mongolia-2018”-д оролцогчид хүлээж байна

2018-09-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР “Goal Mongolia-2018” өнөөдөр /09.04/ Нүүрсний салбарын өрсөлдөх чадвар сорилт ба боломж сэдвээр чуулганы нэг дэх хэсэг эхэлж Монгол Хятадын нүүрсний салбарын бизнес форумаар хоёрдугаар хэсэг үргэлжилж хөтөлбөр ёсоор 18:00 цагт өндөрлөв. Уг чуулганыг найм дахь жилдээ тасралтгүй зохион байгуулснаар Монгол Улс гэлтгүй Зүүн Азийн нүүрсний салбарын томоохон арга хэмжээний нэг болж өргөжсөн байна. Эх орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг нүүрсний салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, экспортыг нэмэгдүүлэх замаар зам тээвэр ложистикийн тулгамдаж буй асуудлын шийдэл, гарцыг төр засаг, гадаадын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшилийнхэнтэйгээ хамтран хэлэлцэх гол талбар болохыг зорьсон түүндээ хүрч байна хэмээн “Coal Mongolia” чуулганыг үүсгэн байгуулагч “Гложекс консталтинг” компанийн ерөнхий захирал Л.Наранбаатар чуулганы нээлтийн үеэр онцолсон. Монгол Улсын нүүрсний олборлолт нэмэгдэхийн хэрээр уурхайнууд шинээр нээгдэж байна. Зарим уурхайн насжилт нэлээд өндөр болсон. Тиймээс өртөг бууруулах хүрээнд шинэ технологи зайлшгүй шаардлага бий болсон тул  “Технологийн дэвшилд хамтдаа” уриаг энэ жилийн онцлог болгож дэвшүүлсэн байна. Манай нүүрсний гол худалдан авагч Хятад улс их хэмжээний нүүрс импортлох бодлогоо энэ онд болон ирэх онд үргэлжүүлэх хэвээр байгаа ч байгаль хамгаалах бодлого зохицуулалтаас хамаарч нүүрс болон ганга, хар төмөрлөгийн үйлдвэрлэл буурахаар байна. Тиймээс коксжих нүүрсний үйлдвэрлэл өмнөхөөс буурна хэмээн Хятадын коксжих нүүрсний зах зээл, эрэлт, нийлүүлэлт үнэ, өрсөлдөөн сэдвээр илтгэл тавьсан  “Фэнвей Энержи Информэйшн Сервисез” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Сара Лиу дурьдаж байв. Мөн 2019 онд Энэтхэг улсны нүүрсний хэрэглээ эрс нэмэгдэхээр байгаа. Энэ орон зайг ОХУ болон бусад орноос өрсөж эзлэх боломж Монгол Улсад байгаа хэмээн  олон улсын шинжээч Пралаб Бхаргава онцлон хэлж байлаа.  Монголд косжих болон чулуун нүүрсний экспортын баримжаатай 20 гаруй уурхай байна. Гэтэл манай улсын нүүрсний экспорт 36 сая орчим тоннд хамгийн ихдээ хүрч чадаж байгаа ч цаана нь ихээхэн нөөц бололцоо ашиглалтгүй үлдэж байна. Тээвэр ложистик, хил гаалийн зохион байгуулалтаас хамааралтайгаар экспортолж чадахгүй үр ашиггүй байдлыг бий болгож байгааг олон улсын шинжээчид илтгэл бүрдээ дурдаж байна. Төмөр замаар биш авто машинаар тээвэрлэлт хийж байгаа тохиолдолд Монгол Улс гурав дахь орны зах зээлд нүүрсээ үнэ хүргэх боломжоо алдсаар байгааг сануулсаар. ОХУ гэхэд жилд урд хөрш руу манайхыг давуулж 480 орчим сая тонн нүүрс экспортолж байна. Энэ бүгд нь хил гааль, тээвэр ложистекийн зохион байгуулалт, дэд бүтэц сайтай байгаа нь давуу болж байна гэдгийг мэргэжилтэнүүд ярьж байв. Тэгэхээр манай улс үүнийг оновчтой болгох төмөр замын тээвэрээр нүүрс экспортлох бодит хэмжээ, ойрын чиг хандлага, шинээр бий болгох гарцуудын талаар маш тодорхой мэдээллийг ЗТХЯ-наас өгнө гэдэг найдлага тавьж буйг гадныхан болоод манай хувийн хэвшлийнхэн хүлээж байна. Ийнхүү эхний өдрийн арга хэмжээ өндөрлөж маргааш үргэлжлэх “Goal Mongolia-2018” аас үр дүнг хүлээж байна. Энэ жилийн тухайд Монголын Хөрөнгийн биржид нээлттэй хувьцаагаа гаргаж буй дотоод болоод гадны 60 гаруй  компани оролцож, үзэсгэлэнгээ гаргаж  байгаагаар онцлог байв. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин