Ашигт малтмалын газар “Эко Алтан Заамар” компанийн талд үйлчилж байна гэв

2018-09-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР    “Яамнаасаа давсан эрх мэдэлтэй АМГТГ, “Эко Алтан Заамар” компанийн талд үйлчлэхээ зогсоо” гэсэн уриатай хэвлэлийн бага хурал өнөөдөр /09.04/ “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д боллоо. Тодруулбал,  “Эх нутгийн эзэд”,  хууль бус зөвшөөрлүүдийг цуцлуулах  Ажлын хэсгээс  АМГТГ “Эко алтан Заамар” ХХК-ны талд үйлчлэн БОАЖЯ-аас гаргасан саналыг үл хэрэгсэж байгаа асуудлаар мэдээлэл хийсэн юм. Төв аймгийн Заамар сумын Хайлаастын III багийн нутаг дахь “Их тохойрол” гэх газарт “Эко Алтан Заамар” компанид  МV-007712 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосон байдаг.  Тус компани нь техник эдийн засгийн болоод байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүй. Байгаль орчны менежментын төлөвлөгөөгүйгээр Туул голын онцгой ба энгийн хамгаалалтын бүсэд олборлолтын үйл ажиллагаа явуулсныг нутгийн иргэд эсэргүүцэн удаа дараа тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, холбогдох яам тамгын газар, эрх мэдэлтнүүдэд хандсаны үндсэн дээр БОАЖЯ-аас энэ оны 07 дугаар сарын 16-ны өдрийн  2018 оны 02 тоот дүгнэлтийг гарган уг лицензийг цуцлах санлыг АМГТГ-т хүргүулсэн юм байна. Ингэснээр АМГТГ, БОАЖЯ-ны дүгнэлтэд үндэслэн уг лицензийг цуцлах үндэслэл бүрдсэн гэж “Эх нутгийн эзэд” ТББ-ын гишүүн Б.Отгонбаяр мэдээлж байна. Гэсэн ч  АМГГГ-аас энэ оны наймдугаар сарын 8-ны өдрийн 7/5498 тоот албан бичгээр МV-007712 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байгаа  тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ирүүлсэн баримт материалыг хянан үзнэ үү гэсэн хариу албан бичгийн БОАЖЯ-нд буцаан илгээжээ. Өөрөөр хэлбэл, ерөнхий чиг үүргийн яам буюу БОАЖЯ-аас гаргаж байгаа шийдвэрийг үл харгалзан АМГТГ-аас уг тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа “Эко алтан Заамар” ХХК-ийн тайлбарыг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна хэмээн Яамнаасаа давсан шийдвэр гаргаж том толгойллоо хэмээн тэд мэдэгдэж байна. Түүнчлэн БОАЖЯ-ны шалгалтаар Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, Ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулж буй  "Эко алтан Заамар” ХХК-ийн үндэслэлгүй тайлбарыг  АМГТГ сонсох биш харин үндсэн хуулиар баталгаажсан эрүүл аюулгүй орчинд амьдрах,  орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах хууль есны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа иргэдийн тайлбарыг сонсох ёстой байсан. Гэвч  БОАЖЯ-ны ажлын хэсгийн дүгнэлтээр олборлолт хийж байгаа хэсэг нь ТЭЗҮ болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүйгээр үйл ажиллагааг эхлүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон.  Ийм тохиолдолд тус компанид олборлолт хийх хууль ёсны эрх үүсэхгүй тул үүсээгүй эрхэд сонсох ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй юм гэдгийг Иргэний Нийгмийн төлөөлөл болох “Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөний тэргүүн Б.Баярмаа тодотгож байв. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй байхаар хуульчилсныг АМГТГ хэрэгжүүлсэнгүй. Төв аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсгийн /2018 оны 07 дугаар сарын 01-ны өдөр/ тус компанид хийсэн шалгалтаар  “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тодотголоо БОАЖЯ-аар батлуулаагүй” хууль зөрчин олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа учир тодорхойгүй хугацаагаар зогсоосон байдаг.  Гэвч уг компани нь МХЕГ-ын тавьсан лацыг дур мэдэн авч Хууль хүчнийхэн болон алтны компаниуд Заамар сумын удирдлага болоод ард иргэдийг удаа дараалан дарамтлах болсон хэмээсэн юм. Төв аймгийн Заамаар сумаас хүрэлцэн ирсэн иргэд хурлын төгсгөлд  АМГТГ  МХЕГ-уудад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Уг шаардлагад  АМГТГ-т БОАЖЯ-наас хүргүүлсэн дүгнэлтийг үндэслэн Төв аймгийн Заамар сумын нутаг Байгаль орчныг хамгаалах тухай хууль. Ашигт малтмалын тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, Ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулж буй “Эко алтан заамар" ХХК-ны МУ-007712 тоот тусгай зөвшөөрлийг цуцлахыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгахыг шаарджээ. Мөн  МХЕГ-т Төв аймгийн Заамар сумын нутагт олгогдсон ашигт малтмалын ашиглалтын МV-007712  тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа “Эко алтан Заамар”  ХХК-ны хууль бус үйл ажиллагааг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.3-д "...энэ хуулийн 10 9.7-д заасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх эсхүл тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүр мөсөн зогсоох тухай санал, дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх...’ гэж заасны дагуу тус компанийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг АМГТГ-т хүргүүлэхийгшаардаж байна гэсэн юм.  Мөн хууль бус лицензүүдийг цуцлуулах Ажлын хэсгийн ахлагч Л.Амгаланбаатар “Эрдэнэсийн эрэг” хэмээх компанийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв. Нутгийн иргэд сүүлийн нэг жилийн хугацаанд  тус компаний хууль бус үйлдлийг эсэргүүцэж  тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар шүүхээр  зургаан сар заргалдаж байна. 15 мянган  га газраас дөрвөн мянган га –г нь цуцлахгүй үлдээж элдэв арга саам хийнэ нэхэмжлэл хүлээн авахгүй шүүхийн шатанд байна. Энэ нь шүүх байгууллага ямар хэмжээнд ажиллаж байгааг илтгэж байна хэмээсэн юм. Түүнчлэн хууль хүчнийхэн болоод алтны компаниуд заамарчуудыг удаа дараалан дарамтлах болсон талаар жишээ татан хэлсэн юм. Эх сурвалж:www.polit.mn
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

9 цаг 38 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

15 цаг 53 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

16 цаг 27 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

23 цаг 7 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

23 цаг 22 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

23 цаг 22 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14