Монгол хүн ур чадвараараа дэлхийд өрсөлдөнө

2014-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Монгол залуус эзэмшсэн мэргэжлээрээ дэлхийд өрсөлдөх цаг удахгүй ирэх нь. Ирэх онд Бразилд болох дэлхийн ур чадварын олон улсын тэмцээнд манай орны мэргэжилтнүүд ур чад­вар, оюун ухаанаараа өрсөл­дөхөөр зэхэж байна.

Дэлхийд нэрээ гар­гаж орон орны тамир­чид­тай өрсөлдөх шилд­гүүдийг тодруулах  “Монгол ур чадвар-2014” тэмцээн өчигдөр эхэл­лээ. Тэмцээнийг Хөдөл­мөрийн яам, Монголын барилгачдын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

Барилгын техноло­гийн коллеж, Барилгын политехник коллеж, Техник технологийн дээд сургууль болон  Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд зэрэг 16 аймгийн 20 сургуулийн мэргэжилтнүүд ур чадвар, авхаалж самбаа, оюун ухаанаа уралдуулахаар бэлтгэлээ хангажээ. Оролцогчид эхний шатанд барилгын өрлөг, плита наах, гагнуур, цахилгаан, мужаан, тогооч, токарь гэсэн долоон мэргэжлээр ирэх долоо хоног хүртэл өрсөлдөх юм. 

Эхний тэмцээн өчигдөр Барилгын коллежийн гадна талбайд эхэллээ. Оролцогчид таван цагийн турш  өрсөлдлөө. Өгсөн зааврын дагуу материалаа бэлтгэх бөгөөд хугацаандаа багтаж зураг төсөл, өгөгдлийн дагуу ажлаа гүйцэтгэсэн. Тэмцээний гол шалгуур бол даалгаврыг хугацаандаа чанартай биелүүлэх явдал юм. “Монгол ур чадвар-2014” тэмцээн зохион байгуулагдсанаар мэргэжлийн боловс­рол сургалтын бай­гууллагуудын ча­дав­хийг дээшлүүлэх сургалтын орчныг сайжруулах, багшийн ур чадварыг дээшлүүлэх, монгол хүний ур чадварыг дэлхийд өрсөлдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой аж. Тэмцээний эхний шат өчигдөр болсон бол ирэх сарын эхээр болох хоёрдугаар шатны шалгаруулалтад  мэргэжил тус бүрээр шилдэг таван мэргэжилтэнг шалгаруулах юм байна.  Тэмцээний тэргүүлэгч 2015 онд болох дэлхийн ур чадварын тэмцээнд оролцохоор жилийн турш тусгайлан бэлтгэгдэнэ.  

Мэргэжлийн боловс­рол сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Р.Дүүрэнбаяр “Энэхүү тэмцээн нь Мэргэжлийн боловсрол  сургалтын байгууллагуудын сургалтын агуулгыг шинэчлэх сургалтын орчинг сайжруулах, мэргэжилтэй ажилтны үнэлэмжийг өсгөж олон улсын чанарт нийцүүлэх  чиглэлээр Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг юм.  Энэ ажлын хүрээнд дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад Монгол Улсыг  гишүүнээр элсүүлэх  материалыг холбогдох газарт өгсөн. Цаашлаад монгол мэргэжилтэнг гадаад орнууд захиалдаг болох зорилго тавьж байгаа” гэв.

Дэлхийн олон улсын ур чадварын тэмцээн нь хоёр жил тутам болдог бөгөөд олон орны чадварлаг мэргэжилтнүүд оролцдог гэдэг утгаараа шалгуур үзүүлэлтийн оноо өндөр байдаг гэнэ. Ирэх оны наймдугаар сард болох дэлхийн ур чадварын  тэмцээн 40 гаруй мэргэжлээр зохиогддог бөгөөд манай улсын хувьд долоон мэргэжлээр шилдгүүдийг  явуулна гэдгийг зохион байгуулагчид хэллээ.   Харин тэмцээнд оролцохоор орон нутгаас ирсэн мэргэжилтнүүд 7-10 хоногийн өмнө ирж бэлтгэл сургуулилт хийжээ. 

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 2 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин