Б.Батсайхан: УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг үндсэн хуулийн цэцэд өгсөн

2018-09-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Сүхбаатар дүүргийн иргэн Б.Батсайхан Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэхийг тогтоолгож дүгнэлт гаргуулахаар өнгөрсөн наймдугаар сарын 14-нд Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаагаа  Үндэсний мэдээлллийн төвд хийсэн хэвлэлийн хурлаар мэдээллээ. Учир нь  Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулж буй  “Болд төмөр Ерөө гол ХХК”,  “Инфинитиспэйс ХХК” –иуд нь Хандгайт нэртэй газар хууль бусаар олгогдсон ашиглалтын хуурамч тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас  төмрийн хүдэр олборлож байна гэж үзэж байгаагаа тэрээр хэллээ. Эдгээр компаниудын үйл ажиллагааг зогсоох хуульд заасан арга хэмжээг авч ажиллахыг шаардаж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт хандсан боловч Ашигт малтмал газрын тосны газарт шилжүүлж хариу өгүүлэх замаар дээрх компаниудын хууль бус үйл ажиллагааг өөгшүүлж байгаа нь Үндсэн хууль болон бусад хуулийн ноцтой зөрчсөн үйлдэл гэж иргэн Б.Батсайхан ярилаа.  “Тус компаниуд төмрийн хүдэр олборлоод зургаан жил болж байна. Ашиглалтын зөвшөөрлийг 2011 онд авсан. Урьдчилсан тооцоогоор бол сүүлийн зургаан жилийн хугацаанд 700 тэрбум төгрөгийн төмрийн хүдэр экспортолсон байх магадлалтай. Энэ талаар баримт бүхий холбогдох бүх баримт материалыг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлээд байгаа. Миний баримт, таамгуудыг прокурор, цагдаагийн байгууллага шалгаад тэдний шалгасантай таарч байгаа. Би одоогоор баримтаа дэлгэхгүй. Харин Үндсэн хуулийн цэцэд хандсан өргөдлийг Цэц  маргаан гэж үзэж хурал зарласан тохиолдолд бүх баримтыг дэлгэж хамгаалах болно” гэв. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин