ТҮЦ-үүд шинэ загвараар баригдахаар боллоо

2014-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдийн талаар хэлэлцсэн юм. Одоогоор Улаанбаатарт 400 гаруй ТҮЦ ажиллаж байгаагаас эрүүл ахуйн орчин, өнгө үзэмж, тохижилтын ажил тун хангалтгүй байна. Уг нь ТҮЦ нь томоохон  худалдааны төвүүд шиг  дугаарлаж зогсдоггүй, иргэдийн цаг завыг хэмнэдэг сайн талтай юм. Тиймээс ТҮЦ-ийн тоог багасгалгүйгээр, тавигдах шаардлагыг нэмэгдүүлэхээр боллоо.   Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ТҮЦ-ийн шинэ загварыг боловсруулж байгаа юм.  Удахгүй зураг нь батлагдан үйлдвэрлэх, барих ажлаа эхлүүлэх ажээ. Шинэ загвар нь 10 амметр хэмжээтэй байх бөгөөд хөргөгч, бие засах газартай байх юм байна.  НИТХ-ийн тэргүүлэгчид “Энэ асуудлыг  худалдаачид хэрхэн хүлээн авч байна.  Тэд зөвшөөрөх үү” гэхэд Хотын ерөнхий менежер Б.Бадрал “ТҮЦ эрхлэгчдийн холбооноос энэхүү асуудлаар санал ирүүлсэн. Бид дагаж мөрдөх журамтай баймаар байна. Тэгэхгүй бол биднийг гоочлон хөөж туугаад болохгүй юм гэсэн. Тэр үндсэн дээр энэ асуудлыг оруулж ирлээ” хэмээв. Шинэ ТҮЦ нь гадна талдаа зориулалтын хогийн савтай, эргэн тойрондоо цэцэрлэгжүүлэлт хийсэн, эрүүл ахуйн өндөр төвшинд ажиллах аж. Мөн ТҮЦ хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулахдаа Хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх юм байна. Үүнд майонез, өндөг, сүү зэрэг орсон амархан мууддаг бүтээгдэхүүн зарж борлуулахыг хоригложээ.  НИТХ-ын Тэргүүлэгч, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо “Өмнө нь 20 сая төгрөгийн ТҮЦ-ийн асуудал дэгдэж бөөн юм болсон. Мөн түүн шиг өндөр төлбөртэй бол жижиг худалдаа эрхлэгчдэд хүндрэлтэй юм.  Бид бага, дунд орлоготой иргэдээ дэмжинэ гэж ярьдаг. Гэтэл үүнийг журамласнаар тэднийнхээ нурууг нь авах вий гэсэн болгоомжлол байна” гэсэн юм.  Хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Бид өмнө нь эдгээр цэгүүдийн загварын асуудал дээр нэг ч удаа шийдвэр гаргаж байгаагүй. Нийслэлийн нэрийг барьж Мөнхбат гэдэг нөхөр  бөөн луйвар хийсэн. Энэ удаагийнх бол өөрийн гэсэн бодлого шийдвэртэй. Хотын өнгө төрхөнд эергээр нөлөөлсөн ажил болно” гэлээ. Ийнхүү нийслэлийн гудамж дахь “ноорхой” ТҮЦ-үүд удахгүй шинэ загвараар баригдан, соёлтой эрүүл бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчлэх юм байна.

“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

8 цаг 41 мин
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

8 цаг 41 мин
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

8 цаг 41 мин
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

21 цаг 28 мин
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ

Голомт банкнаас бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон арга

Өчигдөр 13 цаг 50 мин
Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Өчигдөр 11 цаг 49 мин
Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Өчигдөр 11 цаг 36 мин
Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

2025-08-15
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

2025-08-15
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

2025-08-15