Х Богдын хойт дүр морь жилд тодорно

2014-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Шашны зүтгэлтэн, лам хуврагууд IX  Богдын хойт дүрийг морин жил тодорно хэмээн зурхай буулгаад байна. Мөн  “Х Богд түргэнээ заларч ирэхийн залбирал” буюу “Нюржон-солдив”-ыг   яруу найрагч, лам Ч.Эрдэнэбаатар  зохиосон нь  цөөнгүй хувиар хэвлэгдэн  олон нийтэд түгжээ.

     Бурхны шашны уламжлалд номын их багш, гэгээнтэн, хутагт хувилгаадуудыг  хүмүүний ертөнцөд төрж, эсэн энх оршиж амьтны тус хэрэг бүтээхийн тухайд Шавдон-солдив буюу өлмий бататгахын залбирал ерөөлийг тавьдаг бол мөн тэднийг хорвоогийн гаслангаас нөгчиж хоосон хүү номын агаараа хурааж нирван дүр барьж, жанч халсны тухайд Түвдээр “Нюржон-солдив”,  Монголоор “Түргэн заларч ирэхийн залбирал” хэмээх  ерөөлийг тавьдаг байна. Уг номын гол утга нь  дараагийн дүрийг нь энэ ертөнцөд түргэн заларч ирэхийг чухалчлан бодож зохиодог ажээ.  “Нюржон солдив”-ыг  өмнө нь монгол хүн зохиож байгаагүй бөгөөд түвд хүн зохиож дэлгэрүүлж ирсэн түүхтэй юм байна. Уншигч та бүхэндээ яруу найрагч, лам Ч.Эрдэнэбаатарын зохиосон “Нюржон-солдив”-ыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

                             Аравдугаар Богд Түргэнээ залрахын залбирал

 Оройн дээд Очирваани бурханаа тэнгэр бүтээгч ядам болгоод

Олны тусад хутагт дөрвөн үнэний сэтгэлээр зовлонгийн шалтгааныг хааж

Оюун ухааны эрдэм, гэтэлгэгч, төгс утгат ном хийгээд

Онц мэргэн чухаг дээд гурав дор итгэл төрүүлж ,өлзий хутаг хайрла

Зуун язгуурын эзэн Очирдара бурхны авралт, хамаг амьтан

Зуурдын төрөлдөө  Богд Жамбалнамдолчойжижалцанбалсамбууд өлмий багтаад

Зулайд адислах мутрын авшигт нэн шүтэгч бид нэг сэтгэлээр

Зүйрлэшгүй их ачийг тань зүрхэндээ санан биширюу

Таван цөвийн цагийг ялан гийгүүлэгч, их ялгуусан бурхны шашин

Та бид бүгдийг хоцроолгүй авралдаа болгоож ирсэн

Тасралтгүй зөв сэтгэлт, амар жаргалын наран мандаагч

Тааламжит магад утгын багш дор залбирал талбия

Гүн утгын увдисаар нирвааны амирлалыг олж

Гүнзгий их хөлөгний нууцын эрдмээр бүтээсэн

Гүйцэшгүй их үйлсийн огторгуйн чанадад алдалгүй дагаваас

Гэрэлт мөрд баясан орох нь магад үнэн болъюу

Сүр жавхлант бие лагшингаас номын солонго цацраад

Сүсэг бишрэлт ,яруу эгшигт шавь олныхоо

Сүлд энэрэлт бие, хэл, сэтгэлийн үүдийг нээгээд

Сүнс ариун орших билигт чанарын үйлсийг магтья

Нүдэнд үзэгдэх юмс үзэгдэл бүхэн хуурмаг мэт

Нүглээс ангид, мөнх орших гүн номын шидийг үзүүлж

Хоосон чанарт номын агаараа шингээн

Хойт олон төрөлдөө дияны төгс амгаланаар жаргах болтугай

Арга чанарт Манзушир бурхан бээр хүслийг чадаж

Билиг чанарт Жанрайсиг бурхан бээр шидийг бүтээж

Цагийн хүрдэнд хамтдаа хураасан буян машид арвижиж

Цаглашгүй үнэн дараагийн дүр эндүүрэлгүйгээр түргэнээ залрах болтугай

Заавал дахин тодрох хувилгаан бие лагшин

Залгамж болсон эзэн Богдын залуу дүрс ургах наран мэт

Залбирлын бодь модны мөчир мянгантаа салаалж түгсэнээр

Зарлиг зохионгүй үйлсээ олон амьтны тусад өрнүүлэх болтугай.

Авралт гурван эрдэнийн адисласны хүчээр

Алгасалгүй буян нэмсэн шавь олон хуврагуудын хүчээр

Ар халх Монгол түмний сүсэг сэтгэлт чуулганы хүчээр

Аяндаа бүтэх сайн цагийн үрийг хамтдаа оршоох болтугай.

                     

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 54 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 12 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин