Хүүхдэд зориулсан нэрээр садар самуун сурталчилсан зохиогчийг шалгаж эхэлжээ

2014-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Манай нийтлэлийн дараа

 

Б.ЗАЯА

Хүүхдүүд гэмт хэрэг үйлдэл тохиолдол өмнөх жилүүдээс өссөн тухай цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл болж буй асуудалд хэрхэн хяналт тавьж байгаа талаар  НЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч П.Болормаагаас тодрууллаа.

-Хүүхдүүд цахим тоглоом тоглосоор байна. Засгийн газрын тогтоол, нийслэлийн удирдлагуудын захирамж шийдвэр гарсан ч тоглоомын газруудад хууль журам үйлчлэхгүй байгаа шалтгаан юу байна?

-Засгийн газрын “11-11” төвд цахим тоглоомын газрууд цаг хэтрүүлэн ажиллаж байна гэсэн гомдол ихээр ирж байна. Тиймээс манай газраас болон онцгой байдлын газар, мэргэжлийн хяналт, Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөллөөс бүрдсэн баг Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолыг цахим тоглоомын газрууд хэрхэн биелүүлж байгаа шалгаж байна. Тогтоол журмыг цахим тоглоомын газрын эзэд хэрэгжүүлэх сонирхолгүй байх тал бий ч нөгөө талаар хүүхдүүд олон цагаар тоглож, хонож өнжиж байгаа нь эцэг, эхчүүдийн хараа хяналтгүй байдалтай холбоотой байна. Эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал тавихгүй байгаагаас гадуур ямар ч хараа хяналтгүй явж байна. Энэ нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрдүүлдэг.

-Хүүхдийг гэмт хэрэгт уруу татах, чиглүүлэх нөхцөл нь зөвхөн цахим тоглоомын газраар хязгаарлагдахгүй байгаа тухай эцэг эхчүүд ярих боллоо?

-Тийм. Тухайлбал, хүүхдийг садар самуунд уруу татсан ном зохиол хэвлэгдэж худалдаанд гарсан тухай танай сонин нийтэлсэн. Энэ нийтлэлийн манай газраас харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнтэй байгаа эсэхийг шалгуулахаар шилжүүлсэн байгаа. Хүүхдэд садар самуун, архи, тамхи сурталчилсан ном зохиолыг бичих, хэвлүүлэх эрх олгосон холбогдох байгууллагуудад ч хандсан. Энэ асуудалд зөвхөн цагдаагийн байгууллага гэхээс илүү хариуцсан салбарын яам нь анхаарах ёстой.

Эх сурвалж: polit.mn

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 54 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 12 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин