Ч.ЗОТОЛ
Азийн спортын наадмын боксын төрөлд хүч үзэж буй манай ширэн бээлийтнүүдийн тулаан өнөөдөр ялалтаар эхэллээ.
Риогийн олимпийн V байрын шагналт, ОУХМ Э.Цэндбаатар 60 кг-ын жинд Хятадын шилдэг тамирчдын нэг Жун Шаньтай тоглож ялалт байгууллаа. Ингэснээр тэрээр мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө тоглох эрхээ аваад байна.
Өнөөдөр Монголын цагаар 20:15 цагт боксын 64 кг-д өрсөлдөж буй Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг , Тайландын боксчин Масук Вуттичай тулалдана.
Эх сурвалж: www.polit.mn