Улс төрийн барометр III шатны дүн гарчээ

2014-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Дамдин-Очир

Мэдээлэл судалгааны “MPO” төвөөс Монголын улс төр нийгэм, эдийн засаг, улс төрд өрнөж буй үйл явдлуудад иргэд хэрхэн хандаж байгааг тодруулдаг “Улс төрийн барометр III шат”-ны дүн гарсан байна. Судалгааг 2014 оны дөрөвдүгээр сарын 1-7-нд хийж, Нийслэлийн зургаан дүүрэг,  Увс, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай,  Сэлэнгэ, Дорнод аймгийн 1200 иргэнийг хамруулжээ.

“MPO” төвийнхэн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт өгч буй иргэдийн үнэлгээг индексжүүлэн тооцдог. Ингэхдээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэрэглэгчдийн төвшинг тодорхойлоход хэрэглэдэг аргачлалыг ашигладаг ажээ. Нийгмийн, эдийн засгийн судалгаандаа ч энэ аргыг хэрэглэдэг байна.

Тэд улс төр, нийгэм, эдийн засгийн нийт 16 төрлөөр санал асуулга, судалгаагаа явуулжээ.

Зарим дүнгээс дурдвал, Валютын ханшны өсөлтийг “Амьдралд маш хүндээр нөлөөлж байна” хэмээн судалгаанд оролцогсдын 67.8 хувь нь үзсэн бол “Зарим тохиолдолд ийм нөлөө бий” гэж 16.7 хувь нь хэлжээ. Мөн “Валютын ханшны өсөлт мэдэгдэх зүйл алга” гэж иргэдийн 8.8 хувь хэлсэн бол “Хэлж мэдэхгүй байна” гэдгээ 6.7 хувь нь илэрхийлсэн байна.

Түүнчлэн Тамхины хяналтын тухай хуулийг “Хэрэгжиж байна” гэж судалгаанд оролцогчдын 65 хувь нь хэлсэн бол 30.9 хувь нь “Огт хэрэгжихгүй байна” гэжээ.

Үүнээс гадна хэвлэл мэдээллийн  хэрэгслүүдээс хамгийн олон үзэгч, уншигчтайг ч “шалгаруулсан” байна.

Таны тогтмол үздэг ТВ мэдээллийн хөтөлбөр... гэсэн асуултад  судалгаанд хамрагдсан иргэдийн 37.7 хувь буюу хамгийн олон нь МҮОНТВ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр гэж хариулжээ. Дараагийн хамгийн олон үзэгчтэй ТВ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр ТВ9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрийг нэрлэсэн байна. Судлагаанд оролцсон иргэдийн 18.6 хувь нь ингэж хэлжээ. ТВ9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрийн араас ТВ5 тедевизийн “Цаг” хөтөлбөр 9.1, MN 25 дугаар суваг телевизийн “25 цаг” хөтөлбөр 8.3 хувиар жагссан байна.

Мөн өдөр тутмын сонинуудыг энэ судалгаанд хамруулжээ. Санал асуулгаар иргэдийн хамгийн олон буюу 25.3 хувь нь “Өдрийн сониныг тогтмол уншдаг” гэж хариулсан байна. Дараа нь судалгаанд оролцогчдын 10 хувь нь “Зууны мэдээ сониныг тогтмол уншдаг” гэжээ. Иргэд “Зууны мэдээ” сонины араас 8.7 хувиар “Өнөөдөр” сониныг, 3.4 ххувийн саналаар “Өглөөний сонин”-ыг тус тус нэрлэсэн байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 54 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 12 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин