Хүнсний эслэгтэй сүүн ундаа буюу “KALPIS” үндэсний брэнд

2018-08-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ “Зууны мэдээ” сонин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц болон тухайн бүтээгдэхүүн шат дамжлагаар явж хэрэглэгчдээ хүрдгийг уншигч танд хүргэхээр “Market watch” булан хөтөлж байгаа билээ. Энэ удаад “Соёд” компанийг бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлтгэлээ.   “СОЁД” компани Монголд хамгийн анхны хүнсний эслэгтэй сүүн ундааг Япон технологиор үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй. Өнгөрсөн оны зургадугаар сараас шингэн хүнсний бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, үзэмний шүүс, төрөл бүрийн амтны нэмэлттэй ус, шингэн цай, жүүс үйлдвэрлэдэг болжээ. “Kalpis” нь усанд уусдаг хүнсний эслэгтэй эрүүл мэндийн ундаа юм байна. “Соёд” компанийн ерөнхий захирал Б.Тулга “Коко кола ундааг дэлхийн аль ч улс оронд үйлдвэрлэж болдог. Зохиогчийн эрхтэй холбоотой асуудал гардаг учраас, амт үнэр, гадна шошгоороо бага зэрэг ялгаатай байдаг. Үүнтэй нэгэн адилаа хүнсний эслэгтэй сүүн ундаа Японы брэнд хэдий ч монголчууддаа зориулан үйлдвэрлэж эхэлсэн. Мэдээж амтны хувьд японыхоос илүү хүчтэй. Түүнээс гадна бид эрүүл мэндийн цуврал бүтээгдэхүүн гаргахыг зорьж байна” гэв. “Kalpis” хүнсний эслэгтэй сүүн ундааг хэрэглэснээр хүний биед эергээр нөлөөлөхийн сацуу цусан дахь холестерины хэмжээг багасгана. Хоол идсэний дараах сахрыг хэмжээг өсөхөөс хамгаална. Ходоод гэдсэн дэх ашигтай бактерыг нэмэгдүүлж, дотоод эрхтний системийг сайжруулдгаараа онцлог. Мөн биеийн жингээ тогтмол барихад тустай бөгөөд бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлдэг хэмээн хоол судлаач, эрдэмтэд тайлбарласан байдаг юм. Өөрөөр хэлбэл, эслэг нь өөх тосны шимэгдэлтийг бууруулж цусан дахь тос, холестериныг багасгана. “Kalpis” эрүүл мэндийн ундааг тогтмол хэрэглэснээр цөс хөөнө. Өтгөн хатах болон шамбарам үүсэхээс сэргийлдэг юм байна. Энэ ундааг бүх насныханд зориулан үйлдвэрлэж буйгаа үйлдвэрлэгчид онцолсон. Энэхүү ундааг хүнсний сүлжээ дэлгүүрүүд болон захиалгаар хүргэж өгдөг аж. Монголын анхны хүнсний эслэгтэй сүүн ундаа, үндэсний брэндээ хэрэглэцгээе. [caption id="attachment_45044" align="alignnone" width="645"] “Соёд” компанийн үйлдвэрийн байр. Тус компани хүнсний эслэгтэй сүүн ундаа үйлдвэрлэхээс гадна, зөгийн бал болон үзэмний шүүс, төрөл бүрийн амтны нэмэлттэй ус, шингэн цай, жүүс үйлдвэрлэдэг.[/caption]  

Утас: 80080102, 80103345, 88108077

https://www.facebook.com/Kalpis-Mongolia-266256767267529/

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин